АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байдены хүү Хантер Байденыг Холбооны прокурорын газар татварын асуудлаар шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ.
Тэрбээр энэ талаар “Энэ асуудалд би тун нухацтай хандаж байна. Би татварын мэргэшсэн зөвлөхүүдийн тусламжтайгаар ажил үүргээ хууль ёсны дагуу гүйцэтгэсэн. Асуудлыг мэргэжлийн түвшинд, бодитоор авч хэлэлцэх нь энэ бүхнийг батлан харуулна гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн саруудад над руу чиглэсэн дайралтууд ширүүссээр байгаа ч бүгдийг нь амжилттай даван гарч байна” хэмээн мэдэгджээ. Харин түүний эцэг Жо Байден хүүгээрээ бахархаж буйгаа илэрхийлсэн байна.
Өдгөө 50 настай Хантер Байденыг 2018 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд энэ нь Жо Байден болон түүний хүү авлигын хэрэгт холбогдсон гэх Трампын мэдэгдлээс тусдаа асуудал ажээ. Одоогоор түүний шалгагдаж буй хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC
хэ хэ хэ 2020-12-10 49.0.212.165
Трампын шидсэн чулуу л даа
Ану орос харилцаа 2020-12-10 202.126.89.37
Украйнтай холбоотой бизнес.
ЗОЧИН 2020-12-10 192.82.72.248
Мэдлэггүй орчуулагч буруу мэдээлэл өгөхөө болино уу. Эхэлсэн биш үргэлжлүүлэх болсон. Аль хэдэн сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгууль болохоос ч өмнө эхэлсэн юм_
Зочин 2020-12-10 202.9.46.115
Манай нЯМКА бол эцэг хүний үүргээ гүйцэтгэсэн гэхээр хуулиас гадуур бүр дээгүүр болоод явчихаад байгаа юмдаа.
Зочин 2020-12-10 103.26.193.75
zuv shuuu zalilan hiisen huuteigee niilj
Зочин 2020-12-10 58.123.56.14
300сая хүнтэй улсад ерөнхийлөгч хийх хүн олдохгүй би очиж ерөнхийлөгч болдог юм билүү
Badarch taxar 2020-12-10 66.181.180.121
Ailin muu hvv aawinhaa neriig hoodoh ni de