Турк иргэд янгир агнахаар ирсэн америк анчныг хөөж явуулав | News.MN

Турк иргэд янгир агнахаар ирсэн америк анчныг хөөж явуулав

Турк иргэд янгир агнахаар ирсэн америк анчныг хөөж явуулав

Турк иргэд янгир агнахаар ирсэн америк анчныг хөөж явуулав

Туркийн засгийн газраас тусгай зөвшөөрөл худалдан авч, янгир агнахаар хөдөө нутгийн өндөр уулсаар явсан америк анчныг нутгийн уугуул иргэд хөөн явуулжээ. Анчинд тус улсын засгийн газраас Анатолиа мужийн Дерсим нутагт найман өдрийн хугацаатай янгир ямаа агнах тусгай зөвшөөрөл олгосон аж.

Гэвч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцлээс болж засгийн газар тусгай зөвшөөрлийг буцаан хурааж авч, анчин эр аяллаа цуцлахаас өөр аргагүйд хүрчээ. Анатолиа мужид Шиа Ислам шашны Алеви итгэлт хүмүүс олноор суурьшдаг байна. Тэдний үзлээр бүх амьтан аюулгүй амьдрах ёстой аж.

Алеви итгэлтнүүд нь Турк дэх хамгийн том шашны цөөнх билээ. Тухайлбал, Туркэд нийт 15 сая орчим Алевичууд амьдардаг юм. тэдний гуравны хоёр нь турк хэлээр ярьдаг бол үлдсэн хэсэг нь курд хэлээр ярьдаг байна. Тэдний шашинд ислам шашнаас өмнөх Туркийн бөө мөргөлийн элементүүд хадгалагдан үлдсэн байдаг аж.

Түүнээс гадна алевичуудын хувьд янгир бол нэн ховордсоноос гадна ариун амьтан юм. Дерсим хотын захирагч Фатих Мехмет Макоглу “Байгаль дахь амьдрал бол үнэлж баршгүй эрдэнэ. Бид энэ нутгийн онгон байгаль ариун дагшин хэвээр байгаасай гэж хүсдэг. Бид янгирыг хамгаалахыг зорьдог” хэмээн ярьжээ.

Ан агнуурын эсрэг хөдөлгөөний гишүүн болсон хууль тогтоогч Барис Еилдрим цаашид хэн нэгэнд ангийн тусгай зөвшөөрөл олговол засгийн газрын эсрэг хууль ёсны арга хэмжээ авахаа мэдэгдээд, “Бид энэ улсад ямар ч зэрлэг амьтан, ялангуяа янгир анчны гарт амиа алдах ёсгүй гэдгийг маш тодорхой тунхаглаж, анхааруулж байна” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

evroopoos 2020-12-10 193.121.60.135

Za terdee manai hodooniihon bol bas l heden togrog haruulchihval bas l DARGA naraasaa dutahgui garuud sh dee Hun eh ornoo ingej hairladag yum

Avatar

Зочин 2020-12-10 64.119.25.206

Монголын холбогдох газрынхан америк гэвэл бөгсийг нь долоогоод зөвшөөрлөө хурдан өгсөн нь саяхан хаха, ерөнхийлөгч гэгдэх х. баттулга гэгч нь хүртэл дуугүй байсан.

Avatar

Зочин 2020-12-10 202.55.191.130

heden nogooniig ni manai hed oimsondoo chihne biz

Avatar

Hohi n 2020-12-10 192.82.67.240

Hohi n. Bolj. Haa gazriin anchin nertei yrgachid dandaa iim shiitgel amsaj ywbal taarna. Uur hobby oldohgui bnu 21r zuund? Muu nowshnuud. Baigali hetsuudeed, dulaaraad, haa saigui salhi, tuimer bolj baihad teneg mudakuud hui negdleeree amidraad aashaa

Avatar

хэ хэ хэ 2020-12-10 49.0.212.165

Хэрвээ Xятад анчин янгир буудах гээд ирсэн бол чацга царайлаад сайн найзаа гээд далчиганаад гүйж яваа

Avatar

Зочин 2020-12-10 202.21.107.87

Сайн тэмцэж чаддаг шашинтай хүмүүс юм байна. Тэр америк нь буцахгүй бол алчихна ш дээ.

Avatar

Bolj 2020-12-10 192.82.67.240

Hohi n. Bolj. Haa gazriin anchin nertei yrgachid dandaa iim shiitgel amsaj ywbal taarna. Uur hobby oldohgui bnu 21r zuund? Muu nowshnuud. Baigali hetsuudeed, dulaaraad, haa saigui salhi, tuimer bolj baihad teneg mudakuud hui negdleeree amidraad aashaad.

Avatar

Зочин 2020-12-10 202.55.188.41

Trumpiin huu mongold ireed argal ugalz agnaa biz dee

Avatar

Зочин 2020-12-10 216.197.221.20

Trumpiin xyy mongoo tolson, nutgiin xymyys n xulgaigaar agnana, yu ch toloxgyi

Avatar

Иргэн 2020-12-10 122.201.22.126

Шиа Ислам биш л дэ. Манайд монголоор Исламын шашны шийт урсгал гэж ярьж бичээд хэвшчихсэн байдаг юм. Шиа Ислам гэдэг нь Shia Islam гэж бичдэгийг шууд галиглаад тавьчихаж.

Avatar

Зочин 2020-12-10 192.82.78.124

Монголд маань ч яг ийнхүү ард иргэдийн ухамсар ёс суртахуун, сахилга хариуцлага, эх орноо хайрлах хайр сэргэн мандаж, зохион байгуулалттайгаар, эв нэгдэлтэйгээр хүний өөрийн гэлтгүй ашиг хонжоо зугаа цэнгэлийн зорилгоор амьтаны амь хороогч, газар нутаг сэндийчигч н о в ш нуудыг шившиглэн гутааж үлдэн хөөдөг болох цаг удахгүй дээ…

Avatar

Монгол хүн. 2020-12-10 103.10.21.23

Ангаа хийж чадаагүй анчин хаанахын иргэн байх нь огт хамаа байхгүй. Үйлчилгээ авах гээд маш их мөнгөө төлөөд авах шаардалгатай зөвшөөрлийн хуулийн дагуу авсан анчнийг санхиүүгийн хувьд ноцтой хохироохоос гадна тэр хүний цаг хугцаа, холын нисэлгийн 2 талын төлбөр зэрэг бас бус өчнөөн мөнгөний хохирол учруулсан Түркийн Ухна шиг засгийн газраас 10 дахин нэмж мөнгөө буцааж авах ёстой.

Avatar

Зочин 2020-12-10 66.181.161.51

Teneg Yank mongold ireed l bujignuuldag gazar shd

Avatar

Зочин 2020-12-10 202.179.24.196

Заавал энэ муждаа ан агнах зөвшөарөл өгөөд байхдаа ч яахав

Avatar

Зочин 2020-12-10 192.82.68.184

Zuvhun tend ni l yangir bdiim bailgui dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж