Турк иргэд янгир агнахаар ирсэн америк анчныг хөөж явуулав

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Турк иргэд янгир агнахаар ирсэн америк анчныг хөөж явуулав

Турк иргэд янгир агнахаар ирсэн америк анчныг хөөж явуулав

Туркийн засгийн газраас тусгай зөвшөөрөл худалдан авч, янгир агнахаар хөдөө нутгийн өндөр уулсаар явсан америк анчныг нутгийн уугуул иргэд хөөн явуулжээ. Анчинд тус улсын засгийн газраас Анатолиа мужийн Дерсим нутагт найман өдрийн хугацаатай янгир ямаа агнах тусгай зөвшөөрөл олгосон аж.

Гэвч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцлээс болж засгийн газар тусгай зөвшөөрлийг буцаан хурааж авч, анчин эр аяллаа цуцлахаас өөр аргагүйд хүрчээ. Анатолиа мужид Шиа Ислам шашны Алеви итгэлт хүмүүс олноор суурьшдаг байна. Тэдний үзлээр бүх амьтан аюулгүй амьдрах ёстой аж.

Алеви итгэлтнүүд нь Турк дэх хамгийн том шашны цөөнх билээ. Тухайлбал, Туркэд нийт 15 сая орчим Алевичууд амьдардаг юм. тэдний гуравны хоёр нь турк хэлээр ярьдаг бол үлдсэн хэсэг нь курд хэлээр ярьдаг байна. Тэдний шашинд ислам шашнаас өмнөх Туркийн бөө мөргөлийн элементүүд хадгалагдан үлдсэн байдаг аж.

Түүнээс гадна алевичуудын хувьд янгир бол нэн ховордсоноос гадна ариун амьтан юм. Дерсим хотын захирагч Фатих Мехмет Макоглу “Байгаль дахь амьдрал бол үнэлж баршгүй эрдэнэ. Бид энэ нутгийн онгон байгаль ариун дагшин хэвээр байгаасай гэж хүсдэг. Бид янгирыг хамгаалахыг зорьдог” хэмээн ярьжээ.

Ан агнуурын эсрэг хөдөлгөөний гишүүн болсон хууль тогтоогч Барис Еилдрим цаашид хэн нэгэнд ангийн тусгай зөвшөөрөл олговол засгийн газрын эсрэг хууль ёсны арга хэмжээ авахаа мэдэгдээд, “Бид энэ улсад ямар ч зэрлэг амьтан, ялангуяа янгир анчны гарт амиа алдах ёсгүй гэдгийг маш тодорхой тунхаглаж, анхааруулж байна” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж