Энэтхэгт дэгдсэн нууцлаг өвчний тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Энэтхэгт дэгдсэн нууцлаг өвчний тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

Энэтхэгт дэгдсэн нууцлаг өвчний тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

Энэтхэгт өнгөрсөн долоо хоногт нэгэн нууцлаг өвчин дэгдэж, дор хаяж 500 хүн өвчилж, нэг хүн нас барсан хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байгаа билээ.

Өвчин анх Элүрү хотод илэрсэн бөгөөд түүнээс хойш олон тооны хүн Андра Прадеш мужид эмнэлгийн тусламж авчээ. Мужийн эрүүл мэндийн газрын захирал Гийта Прасадинигийн хэлж байгаагаар халдвар авсан зарим хүмүүс гэнэтхэн татаж унаж, зарим хүмүүст дотор муухайрах, түгших, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Энэ долоо хоногт нийтэлсэн тайлангаас харахад өвчтөнүүдийн цусны дээжээс хар тугалга, никель илэрсэн нь өвчний шалтгаан байж болзошгүй ч мэргэжилтнүүд бүх өвчтөний нийтлэг шинж чанарыг хайж буй юм байна. Гэвч одоогоор өвчтөнүүдийн дунд нийтлэг гэхээр юу ч олдоогүй байгаа аж.

Хэдэн хүн өвчилсөн бэ?

Өнгөрсөн долоо хоногоос хойш дор хаяж 546 хүн эмнэлэгт хандсан байна. Засгийн газрын төлөөлөгч Дасари Нагаржунагийн хэлснээр ихэнх өвчтөн эдгэрч, гэртээ харьсан боловч 148 хүн хэвтэн эмчлүүлсэн хэвээр байгаа ажээ.

Мөн тус өвчнөөр нэг хүн нас барсан нь 45 настай эрэгтэй юм байна. Гэвч шүүх эмнэлгийн шинжээчид түүний үхлийн шалтгааныг тодорхойлж чадаагүй ажээ. Тэрээр анх тархины өвчин эпилепситэй төстэй шинж тэмдэг үзүүлснээсээ болж эмнэлэгт хэвтсэн байна.

Албаныхны мэдээлж байгаагаар өвчтөнүүд маш олон газраас эмнэлэгт хандаж буй бөгөөд насны хувьд маш өргөн хүрээтэйгээс гадна халдвар авсан хүмүүсийн дунд 70 гаруй хүүхэд бий гэнэ.

Коронавирустэй хамаатай юу?

Эмч нарын мэдээлснээр, бүх өвчтөний коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тэр байтугай денге, чикунгуня, герпес зэрэг вирусүүдийн шинжилгээ авсан ч илрээгүй байна.

Цусны дээжнээс хар тугалга, никель илэрч байна

Энэтхэгийн анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн эмч нарын баг энэ долоо хоногт өвчтөнүүдийн цусны дээжээс хар тугалга, никелийн үлдэгдэл илрүүлснээ зарлажээ. Энэтхэгийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн орлогч сайд Алла Кали Кришна Сринивасын мэдээлснээр дээрх шинжилгээнүүд бол ердөө эхлэл бөгөөд цаашид өвчнийг ойлгохын тулд илүү их мэдээлэл хэрэгтэй юм байна.

Харин зарим мужуудын эмч нар өвчнийг тариан талбайн шавьж устгагчаас үүпэлтэй хордлого байж магадгүй хэмээн таамаглаж байгаа хэ.

Эх сурвалж: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж