Шинжаан Уйгур: Мусульманчууд 40 нас хүрээгүйнхээ төлөө хоригдож байна

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Шинжаан Уйгур: Мусульманчууд 40 нас хүрээгүйнхээ төлөө хоригдож байна

Шинжаан Уйгур: Мусульманчууд 40 нас хүрээгүйнхээ төлөө хоригдож байна

Сүүлийн үед шинээр олонд ил болсон материалуудаас харахад Бээжин Шинжаан Уйгурын мусульманчуудыг хорих шалтгаануудын дунд 40 нас хүрээгүй гэх хачирхалтай шалтгаан орсон байжээ.

Хүний эрхийн төлөөх олон улсын байгууллага Human Rights Watch (HRW) өчигдөр (2020.12.9) Шинжааны Аксу нутгийн 2000 хүн 2016-2018 онд ямар шалтгаанаар хоригдсон талаар нарийвчилсан баримтуудыг дэлгэсэн байна.

HRW-ын мэдээлснээр, Аксу нутагт ихэнхдээ уйгурчууд амьдардаг бөгөөд хоригдсон хүмүүс бүгд уйгур хүн байжээ. Мөн баримтуудаас харахад уйгурчуудыг хорих шалтгаанууд дунд “Утсаа байн байн унтраасан”, “Ерөнхийдөө сэжигтэй байсан”, “1980 оноос хойш төрсөн” гэх мэт хачирхалтай шалтгаанууд багтсан аж.

Хоригдсон хүмүүсийн жагсаалтад байсан Т гэгч эмэгтэй 2017 онд дөрвөн удаа гадаад улсаас дуудлага хүлээн авсан тул аюултай гадаад орнуудтай холбоотой гэх шалтгаанаар баригдсан байна. Мөн түүнээс гадна Бээжингийн цагийн бүсээс өөр цагийн бүсийн цагаар цагаа тохируулсан гэх шалтгаанаар ч хэд хэдэн хүн хоригджээ.

Тус баримтуудыг энэ оны наймдугаар сард уйгурчуудыг олноор нь хорьж, залхаан цээрлүүлж буй явдлыг эсэргүүцдэг нутгийн байгууллага HRW-д илгээсэн байна. Гэвч дээрх жагсаалтад буй хүмүүс бол 2016 оноос хойш хоригдож буй олон сая уйгур хүний ердөө өчүүхэн хэсэг билээ.

Харин БНХАУ-ын талаас мусульманчуудыг хорьж буй лагериудыг хорих лагерь биш, дахин боловсрол олгох төв хэмээн нэрлэж, өнгөрсөн жил ямар ч нотлох баримтгүй боловч бүх хүмүүжигчээ “төгсгөсөн” хэмээн зарласан юм.

Түүнээс гадна хэд хэдэн эх сурвалж Шинжаанд хоригдсон уйгурчууд маш бага цалингаар, эсвэл огт цалингүйгээр үйлдвэрүүдэд ажилладаг. Зарим үйлдвэрийнх нь бүтээгдэхүүнүүд барууны алдартай брендүүдийн түүхий эд болдог хэмээн мэдээлж байсан.

Тиймээс ч АНУ-ын Конгресс уйгурчуудын хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох тухай хууль баталсан билээ. Тус хуулийн дагуу уйгурчуудын үйлдвэрлэсэн түүхий эдийг хэрэглэх нь компаниудад хориотой болсон юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж