Хүн төрөлхтөн нэг жил орчим Covid-19 хэмээх аюулт цар тахалтай тэмцсэний эцэст сая нэг вакцинтай золгож байгаа билээ. АНУ-ын биотехнологийн “Pfizer”, Германы “BionTech” компани хамтран коронавируст халдварын эсрэг вакцин бүтээсэн нь 95 хувийн дархлаа тогтоож, дэлхийн хэд хэдэн улс энэ вакцинд зөвшөөрөл олгоод байна. Энэхүү вакциныг бүтээсэн хүмүүс бол Турк гаралтай Германы эрдэмтэн хос Угур Сахин, Өзлем Тюречи нар юм. Эхнэр, нөхөр хоёр ийнхүү дэлхийн түүхэнд томоохон ул мөрөө үлдээгээд байгаа ба тэднийг “Мөрөөдлийн баг” хэмээн нэрлэж байна.
Нөхөр Угур Сахин нь “BionTech” компанийн гүйцэтгэх захирал, гэргий Өзлем Тюречи нь компанийнхаа судалгаа хариуцсан захирал бөгөөд тэд олон жилийн судалгаа шинжилгээгээр бүтдэг вакциныг аравхан сарын дотор амжилттай боловсруулж, түүхэн рекорд эвдээд байгаа билээ.
Сахин нь Сирийн хилийн ойролцоох Туркийн Искендерун хэмээх жижиг хотод төрсөн ба дөрвөн настайдаа эх орноосоо гарч, эцэг эхийн хамт Германд суурьшчээ. Харин эхнэр нь Германы Ластрап хотноо Турк цагаачдын гэр бүлд төрсөн байна.
Өдгөө эхнэр, нөхөр хоёр Германы хамгийн баян 100 хүний жагсаалтад багтдаг бөгөөд тэд Саарландын их сургуулийн эмнэлэгт ажиллаж байхдаа танилцаж, гэр бүл болжээ. Тэд өсвөр насны нэг охинтой. 55 настай Сахин, 53 настай Тюречи нар амьдралынхаа ихэнх хугацааг хавдар болон халдварт өвчнүүдийг судлахад зориулсан ба сүүлийн жилүүдэд хавдрын дархлаа эмчилгээний судалгаан дээр илүү төвлөрөн ажиллаж байгаа аж.
Сахин, Тюречи нар 2001 онд эсрэг биеийн эмчилгээний “Ganymed Pharmaceuticals Gmb” компаниа байгуулж, дараа жил нь гэрлэлтээ батлуулсан байна. Хэдэн жилийн дараа анхны компаниа худалдаж, биотехнологийн “BioNTech” компаниа 2008 онд байгуулжээ.
Хоёрхон жилийн өмнө Германы биотехнологийн салбарын гарааны жижиг бизнес эрхлэгчдийг л мэддэг байсан бол өдгөө 25 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий том компани болж, дэлхийн анагаах ухааны салбарт гялалзаж байна.
АНУ-ын “Pfizer” компанитай хамтарсан Covid-19-ийн эсрэг вакцины төсөл нь амжилттай болж, Их Британи улсаас зөвшөөрөл авсны дараа тус компанийн хувьцаа огцом өсчээ.
Доктор Сахин энэ оны нэгдүгээр сард шинжлэх ухааны “The Lancet” сэтгүүлээс анх Хятадын Ухань хотод үл мэдэгдэх нууцлаг вирусээр халдварладаг өвчин дэгдсэн талаар уншиж байсан аж. “BioNTech” компанийн хийж байсан судалгааны ажил нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин бүтээхэд тус болж магадгүйг гадарласан Сахин даруй ажилдаа орж, “Project Lightspeed” нэртэй төслийг эхлүүлсэн байна.
Ингээд сарын дараа өмнө нь томуугийн вакцины төсөл дээр хамтран ажиллаж байсан АНУ-ын “Pfizer” компанитай холбогдож, дээрх төслөө анх удаа танилцуулж, хамтран ажиллах санал тавьжээ. “Pfizer” ч Сахины саналыг нааштайгаар хүлээн авч, хоёр компани гуравдугаар сард хамтран Covid-19-ийн эсрэг вакцин бүтээх төслөө эхлүүлсэн байна.
Вакцин хийлгэсэн хүнд дархлаа тогтоодог РНХ, mRNA гэсэн урьд өмнө ашиглаж байгаагүй технологийг тэд ашигласан бөгөөд энэхүү вакцинд эрдэмтэн хосын 30 жилийн хөдөлмөр шингэснийг өөрсдөө онцолж байгаа юм. Тэдний бүтээсэн вакцин дэлхийн хүн амыг аюулт өвчнөөс хамгаалж чадвал 2021 оны Нобелийн шагнал Сахины гэр бүлийнх болж магадгүй талаар ч яригдаж эхэлжээ. Сахин, Трючи нарын туйлын зорилго бол жил бүр хэдэн сая хүний амийг авч оддог хорт хавдрын төгс эмчилгээ боловсруулах аж.
Эх сурвалж: TELEGRAPH
Зо 2020-12-10 202.21.109.103
Эмч гэж ийм л хүмүүс баймаар манай хэдэн мал өөрсдийгөө Бурхан гээд бодчихсан хүн хорлооод сууж байх юм билэээ ллала
Зочин 2020-12-10 202.55.191.130
gadnii emch nar delhiin yum setgej baihad manai oros shkoloor yavsan emch nar ertnii argaar hun emchilchiheed yarvaij suuh taarch dee
ард 2020-12-10 192.82.73.149
Тэнэгээ бүү гайхуул! Оросод сурсан эмч нарынхаа ачаар л монголын хүн ам олон болоо биз дээ?
Зо 2020-12-10 202.21.109.103
Орос сурсан хэдэн үхээд дууссан одоогийн хэд мал зүрхээ баруун талд заагаад сууж байх л гарууд байна лээ
партизан 2020-12-10 122.201.31.142
тэрбум доллартай хүний л хийх ажил л даа КОМНИСТЫН ОРХИДОСУУДАА
Badarch taxar 2020-12-10 66.181.180.121
Mongolchuud oorsdoo neg yum hiie tegeed hoorgondoo hiigeed haaya vnerlej baiya
Чулуунбаатар 2020-12-10 202.21.109.37
Манайд ийм л эрдэмтэд хэрэгтэй байна… Түүнээс биш титэм үг биш ..титэм вирус судалдаг олон залуустай болмоор байна… Үлгэр.. цэцэн үг Монголын өнөөгийн амьдралд хэрэггүй дээ…..
Зочин 2020-12-10 202.126.89.114
Маш зов хэллээ та
иргэн 2020-12-10 192.82.68.20
Эрдмийн сайхан хосуудыг бахархмаар юмаа. Сайхан үйлстэй эрдэмтэдэд амжилт хүсье. Дэлхийн улс түмнийг аюулт өвчнөөс аврах болтугай.