Өмнөд Солонгост Covid-19-ийн шинэ тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд тасралтгүй нэмэгдэж, нийслэл Сөүл хотын эмнэлгүүд орны дутагдалд оржээ. Тус улсад сүүлийн нэг долоо хоногийн турш өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 600-гаас буугаагүй юм.
Нөхцөл байдал ингэж хүндэрсэн тул Сөүл хотын захиргаа ачааны чингэлгүүдэд ор засч эхэлжээ. Хотын хэмжээнд нийт 150 байрлалд чингэлгүүдийг түр эмнэлгийн зориулалтаар байрлуулсан байна.
Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн сайд Пак Нюн Хогийн мэдэгдсэнээр, хүнд өвчтэй хүмүүст ашиглах орны нөөц гурван хувь, бусад өвчтөнүүдийг хэвтүүлэх орны нөөц 17 хувь үлджээ. Өнөөдрийн байдлаар, тус улсад Covid-19-ийн нийт 40 мянган тохиолдол, 564 нас баралт бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: STRAIT TIMES
Баагий 2020-12-10 192.82.71.77
Ачааны чингэлэг биш шүү энэ.Хүн амьдарч болдог байшин шүү.
иргэн 2020-12-10 202.179.8.118
Зөвхөн Солонгос гэлтгүй Герман, Европын холбооны улсууд гээд бүгд хүнд байдалд орсон зөвхөн амьсгал аппаратанд орох шаардлагатай зэрэг хүндэрсэн хүмүүсийг эмнэлэгт авч байгаа бусад нь гэрт ирж чадахгүй нэг нь үхэж байгаа шүү дээ хөл хориогоо чөлөөл мөнгө хэрэгтэй байна гээд байгаа хүмүүс иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйлдэл шиг харагдаж байна.
Зочин 2020-12-10 64.119.25.84
АНУ барууны орнуудад халдварын 2 бүр 3 дэх давлагаа дэгдэж үй олон хүний амь хохироод байдаг. Гэтэл энэ давлагаа нь бидний дургүй өнөөх Хятадад үүсдэггүй.
М 2020-12-10 192.82.76.197
худлаа мэдээлэл, эх сурвалж нь Малайзын сонин
Зочин 2020-12-10 202.21.108.6
ӨМХИЙ СОЛОНГОСУУД ЖААХАН ЦӨӨРӨГ..
Зочин 2020-12-10 59.153.115.175
өмхий амаа хамхиач
Зочин 2020-12-10 202.9.47.8
Та их л муухай амны нүгэл хийлээ дээ.
Zochin 2020-12-10 64.119.16.117
мэдрэл муутай оросын фашист зайлаарай
Зочин 2020-12-10 64.119.25.84
Солонгосчуудыг цөөрөг гэнэ үү.Сөрөг хүчний жинхэнэ үнэнч цэрэг гэгддэг нөхөд яг ийм хүн чанараа алдсан ёрын араатнууд байдаг юм. Бас бусдыг фашист гэх санаатай.Өөрөө хэн бэ чи.