Дэлбэлсэн түүхэн агуйг "Рио Тинто" дахин сэргээх ёстой гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Дэлбэлсэн түүхэн агуйг "Рио Тинто" дахин сэргээх ёстой гэж үзжээ

Дэлбэлсэн түүхэн агуйг "Рио Тинто" дахин сэргээх ёстой гэж үзжээ

Уул уурхайн “Рио Тинто” компани өнгөрсөн тавдугаар сард Австралийн Пилбара мужид төмрийн хүдрийн талбайд тэсэлгээ хийх үедээ тус улсын уугуул иргэд аборигенуудын 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өв болох чулуун агуйнуудыг сүйтгэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан тус компанийн ТУЗ-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак болон Төмрийн хүдрийн уурхайн гүйцэтгэх захирал Крис Солсбери, Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симоне Нивен нарыг огцруулахаар болсноо есдүгээр сард зарлаж, нутгийн уугуул иргэдээс уучлалт гуйсан юм.

Австралийн парламент энэ асуудлыг хэлэлцээд “Рио Тинто” компанийг Мөстлөгийн үед хамаарах агуйг дахин сэргээн барих ёстой гэж үзжээ. Тус улсын парламентаас “Рио Тинто” компанийн үйлдлийг “цагаатгах аргагүй” хэрэг хэмээгээд, энэхүү агуйг эзэмшдэг нутгийн оршин суугчдад нөхөн олговор олгох ёстой гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн цаашдаа түүхэн дурсгалт газруудад олборлолт хийхгүй байх, соёлын өвийг хамгаалах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэх ёстой гэж парламентын мэдэгдэлд дурджээ. Энэ агуйн ойр орчимд 75 сая фунт стерлинг (132 сая ам.доллар)-ийн үнэ бүхий найман сая гаруй тонн өндөр агуулгатай төмрийн хүдрийн нөөц байсан ба “Рио Тинто” компани агуйн археологийн ач холбогдлыг мэдсээр байж дэлбэлсэн гэж буруутгаж байна.

“Жуукан Жорж”-ийн агуй нь Мөстлөгийн үеийн дурсгалд хамаардаг бөгөөд Мөстлөгийн үеэс хойш энэ агуйд хүн амьдарч байсныг нотлох олон түүхэн олдворууд олдсон археологийн өндөр ач холбогдолтой газар байсан гэж үздэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж