Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ төлөх хуулийг сунгах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ төлөх хуулийг сунгах санал гаргав

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ төлөх хуулийг сунгах санал гаргав

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2020.12.10) мэдээлэл хийлээ. Тэрбээр малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн үргэлжлэх хугацааг нэг жилээр сунгах хуулийн төсөл өргөн барьж байгаа гэв. Өвөлжилт хүндэрч, малчдын орлогод нөлөөлж байгаа, цар тахлын улмаас хувиараа хөдөлмөр эрхлэгчид орлогогүй болж, хүнд байдалд орж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж чадахгүй нөхцөлд байна. Тиймээс энэ хуулийн үйлчлэлийг сунгах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцоллоо.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-УИХ-аас 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн төслийг хоёр удаа хугацааг нь сунгасан ч энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр хэрэгжих хугацаа нь дуусгавар болж байна. Хуулийн хугацааг хоёр удаа сунгасан үндсэн шалтгаан нь өндөр төлбөртэй холбоотой. Тийм учраас 2019 онд УИХ хуралдаад, нөхөн төлүүлэх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 42 мянган төгрөг болгосон. Үүний үр дүнд энэ хуульд хамрагдах малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо нэмэгдсэн. Хууль анх батлагдахдаа 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрэхээр зорилт тавьсан боловч өнөөдрийн байдлаар 8100 хүн хамрагдсан байна. Үүний 7500 нь малчин, үлдсэн 600 нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид юм. Энэ бол малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд маш ашигтай хууль. Ийм учраас хуулийг илүү олон хүнд хүргэх үүднээс хуулийн үйлчлэх хугацааг нэг жилээр сунгах хуулийн төсөл өргөн барьж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж