Оросууд төмөр замчдын тэмцээнд оролцоогүйг цагдаагийн байгууллага тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Оросууд төмөр замчдын тэмцээнд оролцоогүйг цагдаагийн байгууллага тогтоожээ

Оросууд төмөр замчдын тэмцээнд оролцоогүйг цагдаагийн байгууллага тогтоожээ

Covid-19-ийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн сарын 24-ний өдөр мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл олон нийтэд түгээсэн нь ихээхэн хэл ам дэгдээсэн асуудал болж хувирсан.

Энэхүү асуудалтай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргахдаа 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Улсын Онцгой Комиссын №29 дүгээр хурлын 7.1 дэх хэсэгт заасан “Соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих” чиглэлийн дагуу  “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төмөр замчдын дунд тэмцээн, уралдаан, соёлын үйл ажиллагаа зохион байгуулсан. Тус тэмцээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд болон ОХУ-ын иргэд оролцоогүй болохыг албан ёсоор мэдэгдсэн боловч асуудлыг хууль, хүчний байгууллага шалгахаар болсон юм.

Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад, худал ташаа мэдээлэл болохыг тогтоосноо Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатарт мэдэгджээ.

Дарханд болсон төмөр замчдын спортын уралдаан тэмцээнд нэг ч орос хүн оролцоогүй болохыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосныг Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.

Posted by Замын Даргын Ажлын Алба on Wednesday, December 9, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж