Анхааруулга: Цар тахал ирэх II сард оргилдоо хүрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Анхааруулга: Цар тахал ирэх II сард оргилдоо хүрч болзошгүй

Анхааруулга: Цар тахал ирэх II сард оргилдоо хүрч болзошгүй

Засгийн газар, УОК-оос өчигдөр /2020.12.09/ хуралдаж, хатуу хөл хориог ирэх Даваа гаригаас бага зэрэг суллаж,  34 чиглэлийн үйлчилгээг нээхээр шийдвэрлэснээ дуулгасан.  Хэдийгээр хатуу хөл хориотой өнгөрсөн нэг сарын хугацаанд нийтдээ 557 мянган хүнээс халдвар шинжилгээ авч, голомтын тархалтыг хяналтдаа авсан ч  энэ нь тайвширах асуудал биш болохыг ч Засгийн газар болон эмч мэргэжилтнүүд сануулах болсон.  Учир нь, дэлхийд цар тахлын гурав дахь давалгаа нүүрлэж, зарим улс орон хөл хорионыхоо дэглэмийг буцаагаад чангаруулж байгаа бол Монголд хоёр дахь давалгаа ирэх оны эхээр нүүрлэж болзошгүйг Эрүүл мэндийн сайд анхааруулсан билээ. Тиймээс төр, аж ахуйн нэгж, иргэн хаана хаана сахилга баттай байхыг ч Ерөнхий сайд анхааруулсан. Өөрөөр хэлбэл, covid-19-тэй дэлхийд  иргэний өөрийн сахилга бат хамгийн найдвартай вакцин болохыг Засгийн газрын тэргүүн сануулсан юм.

Сэлэнгэ аймагт өчигдөр (2020.12.09)-ийн байдлаар Сovid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 209 болоод байна.Халдварын нөхцөл байдлын асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан аймгийн удирдлагуудтай  цахим хурал хийжээ.

Энэ үеэр тэрбээр “Халдвар тархалтын динамик, шалтгаант загварын тооцооллоор арванхоёрдугаар сарын сүүлээр нууц үедээ буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс улбаалан ирэх оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна. Өөрөөр хэлбэл, халдварын дэгдэлтийн хоёр дахь давалгаа эхлэх магадлалтай байна” хэмээн онцолжээ.

Иймд цар тахлын хүрээг хумих, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар сумын төвийн 5200 өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр болсныг мэдэгдэв. Энэ дагуу ойрын өдрүүдэд бэлтгэл хангах, Улаанбаатараас сорьц цуглуулах шинжилгээний баг нэмэлтээр орон нутагт ажиллах юм байна.

Сэлэнгэ аймагт Covid-19-ийн нийт 207 тохиолдол бүртгэгдсэнээс 202 нь Сүхбаатар суманд батлагджээ. Мөн Мандал суманд 3, Алтанбулаг суманд хоёр тохиолдол тус тус батлагдаад буй. Батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь эмэгтэйчүүд ба 40-49 насныхан дунд өвчлөл хамгийн өндөр байгаа аж.

Одоогийн байдлаар Сovid-19-өөр өвдсөн хүмүүсийн ойрын хавьтлын 1216 хүнийг илрүүлж, тусгаарлах арга хэмжээ авсан байна. Тус аймгийн хэмжээнд нийт 30.309 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулжээ.

Эндээс харахад тар тахлын хоёрдугаар давалгаанд төр засаг, иргэн, аж ахуйн нэгж, эмч, мэргэжилтнүүд бэлэн байх шаардлагатай болж байна.  Түүнээс монгол орны цаг агаар, монгол хүний онцлогоор цар тахлыг давж чадахгүй, бидний сахилга хариуцлага, бэлэн байдал л чухал юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж