ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Wednesday, December 9, 2020
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.10) мэдээллээ хийж байна. Өчигдрийн байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол нийслэлд 128, Дархан-Уул аймагт 45, Дорноговь аймагт 31, Орхон аймагт 25, Говьсүмбэрт 4, Сэлэнгэд 207, Архангай аймагт 3 тохиолдол тус тус батлагдаад байгаа юм.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 21470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Нийслэл хотод таван тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлын давтан шинжилгээнээс илэрчээ. Харин үлдсэн нэг халдварын тохиолдол нь ХӨСҮТ-ийн сувилагчаас илэрсэн байна. Улмаар нийслэл хотод халдварын батлагдсан нийт тохиолдол 132 боллоо. Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлээс бусад аймгуудад халдвар нэмж илрээгүй.
Монгол Улсад Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 898 байгаагаас дотооддоо халдвар авсан нь 447 байна. Эдгэрсэн 384, эмчлэгдэж буй 505 хүн байгаагаас биеийн байдал хөнгөн 414, хүндэвтэр 84, хүнд 6, маш хүнд нэг хүн байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт халдварын 12 тохиолдол эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь хөнгөн байна.
Нийслэл хотод ойрын хавьтлын 1306 хүн тусгаарлагдсанаас 383 хүний ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусч, гэрийн ажиглалт руу шилжүүлсэн. Хоёр дахь давтан шинжилгээг 543 хүн хийлгэсэн бол гурав дахь давтан шинжилгээг 340 хүн хийлгэсэн байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд хамгийн ихээр хуурай ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна. Насны хувьд гурван сартай хүүхдээс 91 хүртэлх насны хүмүүс эмчлүүлж байна.
ЭМЯ-ны олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Дэлхий дахинд Covid-19-тэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлсэн орнуудын жишээг танилцуулдаг. Өнөөдөр Сингапур улсын арга хэмжээг танилцуулна. Тус улсын хувьд халдварын эсрэг гурван үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тодруулбал, нэгдүгээр үе шатанд Засгийн газар, яамд хилийн хяналтыг сайжруулж, гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарласан. Хоёрдугаарт, дотооддын халдвар гарсан учраас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэн. Халдварын голомтыг таслан зогсооход хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хүн хоорондын зай барих дүрэм журмыг гэртээ ч хатуу баримталсан. Гуравдугаарт, өвчин голомтлож гарсан, олон хүн цуглардаг газарт өргөн хэмжээний тандалт хийсэн. Хүн хоорондын зай барих нь халдварын гинжин хэлхээг таслах гол арга юм. Нэг халдвартай хүн дунджаар дөрвөн хүнд, зарим тохиолдолд найман хүнд халдвар тараадаг. 30 хоногийн дараа гэхэд 2800-3200 хүн халдвар авах эрсдэлтэй. Харин 1.5-2 метрийн зай барьснаар халдвар авах эрсдлийг бууруулдаг.
ЭМЯ, ХӨСҮТ-ийн төлөөллүүд мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Архангай аймгийн иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн хот руу оруулахаар болсон. Түргэвчилсэн оношлуурын хариу PCR-тай зөрсөн олон тохиолдол байна. Түргэвчилсэн оношлуураар иргэдийг хот руу оруулж байгаад яам ямар байр суурьтай байгаа вэ?
Д.НАРАНГЭРЭЛ: Түргэвчилсэн оношлуурын мэдрэг чадвар 96-98 хувь учраас Архангайн иргэдээс PCR шинжилгээ шаардахгүйгээр хот руу нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Зарим тохиолдолд PCR шинжилгээгээр баталгаажихгүй үе бий.
-Биеийн байдал хүнд иргэн халдвар гарсан аймгаас ирж буй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зохицуулалт байгаа юу? Гарсан түр журам гэж бий юу?
Д.НАРАНГЭРЭЛ: Халдвартай бүс нутгаас иргэд ирэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дүрэм, журам гэж байгаа.
-Халдварын голомтыг хумьсан гэж өчигдөр Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Мэргэжлийн байгууллагаас тархалтыг зогсоож чадсан гэж үзэж байна уу? Ирэх Даваа гаригаас бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихэд бэлэн үү?
А.АМБАСЭЛМАА: Эхний ээлжинд халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг олсон. Шинээр халдварын голомт үүсээгүй байна. Халдварын голомтын цар хүрээг хяналтдаа авсан.
-Өдөрт хичнээн хүнд PCR шинжилгээ хийх боломжтой байгаа вэ?
А.АМБАСЭЛМАА: Улсын хэмжээнд хоногт 21-30 мянган хүнд PCR шинжилгээ хийж байна.
–Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Сэлбэ 96 дугаар байранд халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн хэмээн арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн тусгаарласан. Өчигдөр PCR шинжилгээгээр халдвартай нь батлагдсан гэдэг мэдээллийг хорооноос иргэдэд мэдэгдсэн. Үүн дээр тодорхой мэдээлэл өгөөч?
А.АМБАСЭЛМАА: Тус дүүрэгт халдвар гарсантай холбоотойгоор байранд нь хөл хорио тогтоосон. 14 хоногт дээрх байранд хөл хорио тогтооно. 14 хоногийн хугацаанд хоёр удаагийн PCR шинжилгээгээр сөрөг гарвал хөл хориог цуцална.
-Орон нутгаас ирсэн иргэн шинжилгээ өгөөд, шинжилгээний хариу нь гарахдаа регистрийн дугаар нь өөрийнх нь мөртлөө овог нэр нь солигдсон учраас орон нутаг руу буцаж чадахгүй байна гэсэн. Энэ талаар тодруулъя?
Д.НАРАНГЭРЭЛ: Хүмүүсийн шинжилгээний хариу тухайн цаг үедээ гарахгүй тохиолдол бол байсан. Өчигдрөөс эхлээд 119.mn сайтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн.
Зочин 2020-12-10 202.9.40.110
Ард иргэдээ сайн хамгаалж ажиллаж байгаа бүх хүмүүстээ баярлалаа та нар минь эрүүл байгаарай мундаг шүү
Зочин 2020-12-10 58.123.56.14
Солонгосоор дүүрэн корона байхад үхсэнээ хийж солонгост ажилладаг байнаа. Корона яая гэж байхад банзлууд нь хаа сайгүй алцганаж явахын
зочин 2020-12-10 202.131.244.86
ХӨСҮТ ер нь хэдэн ажилтантай эмнэлэг вэ? 500 гаруй байгаа байх. хөөрхий тэд халуун голомт дээр ажиллаж байгаа. эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт тэр дундаа амьсгалын замаар дамждаг өвчинг тусахгүй байх магадлал бага. харин ч цөөн тохиолдол гарч байгаа. дээр нь тэдгээр ажилтнууд гэр рүүгээ харих эрхгүйгээр удаан хугацаагаар ажиллаж байна. тэдэн рүү чичлэхээс илүү тэднийг хурдан эдгээсэй гэж залбиръя.
борис 2020-12-10 202.55.191.205
ХӨСҮТ өөрсдөө яагаад алдчихаад байгаа юам вэ?
Зочин 2020-12-10 192.82.69.74
Тэр нарангэл гэдэг хүнийг эмя яаралтай салбараасаа холдуул наад хүн чинь нэг л биш юм шиг төрийн нэр бариад монголчууд руу маш их хогийн хар тархи угаалтын мэдээ цацах юм
Зочин 2020-12-10 192.82.76.87
Нарангэрэл худлаа ярихаа болио. 7нд өгсөн хариу нь одоо болтол гараагүй л байна
Немц 2020-12-10 88.103.231.0
Монгол хөөрхий хүн үхүүлээгүй л бна. Юм бүхэн учиртай шүү. Монголын эрүүл ахуй бүдүүлэг ч гэсэн эмч сувилагчид зүтгэлтэй бнаа. Монголын малын махны хүч агуу юмдаа. Сайн үүлдрийн малын мах сүү хэрэлэсэн бол үхэл зөндөө л болсон байх ёстой доо. Танай гайхуулдаг сингапурээ хар. Иргэдийгээ үхүүлсэн л бнаштэ.
БОДОЛ 2020-12-10 192.82.73.92
Манайд хариу арга хэмжээ сайн хэрэгжүүлснээр өвчлөл 10 сарын дараа дэгдэлт гарлаа. Халдварын тохиолдол ихсээд Эмнэлгийн хүчин чадал хүрэхээ байгаад ирвэл эмчилж дийлэхээ болиод ирэхээр нас баралт тохиолдоно. Махтай ч их холбоогүй байхаа, ОЙЛГОХ
Зочин 2020-12-10 202.21.98.238
-Биеийн байдал хүнд иргэн халдвар гарсан аймгаас ирж буй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зохицуулалт байгаа юу? Гарсан түр журам гэж бий юу?
Д.НАРАНГЭРЭЛ: Халдвартай бүс нутгаас иргэд ирэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дүрэм, журам гэж байгаа. АМЬСГАЛ ХУРААТАЛ НЬ ХҮЛЭЭЛГЭНЭ…
Болдоо 2020-12-10 66.181.161.30
Хурдан эдгээрэй сувилагч
Хогийн хулгайчууд 2020-12-10 103.26.192.42
УОК, НОК-ыг мөнгөний шуналгүй хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Янгугийн Содбаатар, Д.Сумъяабазар нар бүгд хулгайч, дээрэмчид шүү дээ. Үхэж далд ороосой муу хар новшнууд
зочин 2020-12-10 64.119.25.89
АНУ -аас өнөө манай алдарт физикчий Наранбаатараас энэ тахал газар аваад байгаа Орос АНУ зөвөлгөөн авдаггүй юм байхдаа
хүннү 2020-12-10 202.179.24.198
ЦТЭ, ХӨСҮТ-н эмч, эмнэлгийн ажилчид ядарч байна даа. Энэ хүмүүсээ амраах юмсан. Бүтэн жил шахам энэ ёрын вирустай байлдаж байна. Зарим хариуцлаггүй албан байгууллага, иргэдээс болж байдал хүдэрсэн. Эцэст нь энд хэдэн хүмүүс нойр хоолгүй, амас хий сөхөөгүй ажиллаж байна. Энэ хүмүүс урамшуулал гэж байна уу? Дарга нар өөрснийгөө шагнасан сураг дуулдсан. Ерөнхийлөгч минь зарим эмчид “Монгол улсын баатар” цол олгох хэрэгтэй, (Бат-Үүлээс илүү гавьяа байгуулсан)гавьяат бол захаасаа л авна.
Зочин 2020-12-10 202.55.188.110
Odoo iim medeeleld gaihahaa bolij baina, dujirch ehelj baina shuu
иргэн 2020-12-10 192.82.72.16
Хувийн эмнэлэг УБ хотын болон хөдөө орон нутгийн эмнэлэгүүдээс эмч сувилагч нарыг бэлдэж бэлэн болсон гэсэн шүү .Цэргийн эмнэлэг болон ХСҮТ ийн эмч сувилагч нартаа баярлалаа гэж мэхийн ёсолж байна.Та бүхэн минь эгэл баатрууд мөн билээ.
Зочин 2020-12-10 192.82.72.90
Emneleg achaallaa diilehee bolino geed bhiin, ugaasaa l 10 jiliin umnuus diilehee baisan bizdee? Zun talbain urd heden sayaar usan orgiluur gej Amarsaihan togloo bizdee? Odoo Amarsaihanaas emnelgee nehmeer bna?!
Мэргэжилтэн 2020-12-10 202.179.8.118
нийгмийн сүлжээгээр яриад байгаа том том мундаг мундаг эмч мэргэжилтнүүдийг ХӨСҮТ урьж байна гэсэн очоорэй орноосоо юм бичихгүй очоод зэрэгцэж суугаад эмчилгээ яриад ээлжинд ороод эмчилгээ хийх хэрэгтэй шүү одоо бүтээл л чухал байна шүү
зочин 2020-12-10 192.82.71.212
ХӨСҮТ-ийн ажилчид ядарч байгаа. Ачаалал ихэссэн. Халдвар аваад байна гэдэг чинь ачааллаа даахгүй байна аа гэсэн үг. Ахиад 1 Сэлэнгэ шиг дэгдэлт нэмэгдэх юм бол ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн эмнэлэг хүн хүчний хувьд дийлэх үү? Ковид 19-ийн өмнө Монгол замбараагүйдээ халдвар тараад байгаа юм биш шүү. Дэлхий сөгдөж байна.
ЗОЧИН 2020-12-10 202.179.27.70
ХӨСҮТ-д дотоод халдвар гарч байгаа нь халдвар судлал сул, хариуцлагагүй байгаа юм бишүү ? ЭМЯ бус танай удирлага зохион байгуулалтанд анхаарах хэрэгтэй .Сайдаа мэдээлэлээр зөв хангаж, оновчтой арга хэмжээ авч ажиллах ХӨСҮТ -ийн үүрэг..Корона гэсэн цагаас телевизээр ярьсан мэдээ,яриаг сонсоход зөрөөтөй , шинжлэх ухаан ч бус ярилцлага ,мэдээлэл дээ дүгнэлт хийж,цаашид дотоод халдвар гаргахгүй байхдаа анхаарах хэрэгтэй .
Иргэн 2020-12-10 202.21.117.194
И март, Баянзүрх захын шинжилгээний хариуг тодорхой хэлмээр байна
Зочин 2020-12-10 64.119.16.227
Дотоодын халдварт ХӨСҮТ илэрвэл ордоггүй.Аль хавьтлаас гэж үзэх вэ.Нэгдсэн хавьтал гэж үзэх үү
харамсалтай 2020-12-10 192.82.67.124
ЯАХААРАА КОВИДоос хамгаалах талаар ИРГЭДЭД зааж, сургадаг хүмүүс ӨВЧИН АВААД байна вэ?
Зочин 2020-12-10 66.181.189.45
Uneheer olj shijleed bn uu Tusgaarlasan ni unen biz