“ЖИ ТАЙМ”-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээв | News.MN

“ЖИ ТАЙМ”-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээв

“ЖИ ТАЙМ”-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээв

“ЖИ ТАЙМ”-ын Э.Оюунчимэгт оноосон ялыг хэвээр үлдээв

Монголчууд аливаа зүйлд итгэмтгий болохыг могойн чуулганы зурган дор “Аз аз, бурзай бурзай” гэж бичсэн сэтгэгдлээс харж болно. Итгэмтгий байх муу биш л дээ. Гэхдээ монголчуудын энэ занд “тоглолт” хийж, ашиг олохоор олон улсын сүлжээний бизнес эрхлэгчид Монгол Улсыг овоо хараандаа “онилох” болсон. Түүний бодит жишээ нь 2017 онд Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи тайм” гэх нэртэй сүлжээ юм. Тэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн хүсэл дээр дөрөөлөн өөрсдийнхөө халаасыг зузааруулсан гэхэд буруудахгүй.

“Жи тайм корпорейшн” ХХК нь 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж, нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хохирол учруулсан  юм.

Тус хэрэгт  хууль хүчний байгууллагаас Казакстаны талаас ерөнхий захирлаар томилсон Маженов Марат, Монголын талаас гүйцэтгэх захирлаар ажилласан Э.Оюунчимэг нарыг голчлон мөрдөн байцаасан. Мөрдөн шалгах явцад Маженов Маратыг хоёр сар гаруй хугацаанд хорьсон ч эрүүл мэндийн шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болж, хилээр гарах эрхийг нь хязгаарлан сулласан. Маженов Марат түүнээс хойш одоог хүртэл олдохгүй байсан учраас энэ хэргийн олон хохирогчийн хохирлыг барагдуулах зайлшгүй шаардлагын улмаас Маженов Маратын хэргийг тусгаарласан байна. Хил гаалийн лавлагаа мэдээллээр Монголоос гарсан нь нотлогдоогүй учраас хууль бусаар хил давсан уу эсвэл монголд байгаа юу гэдэг нь эргэлзээтэй байгаа аж.

Хэрэг гарснаас хойш гурван жилийн дараа буюу 2020 оны  долдугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Үүнээс гадна шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус, тус шийдвэрлэсэн.  906 иргэний хариуцагчийн тухайд  “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж  сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүсийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд  тэднээс уг  6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.              

Өчигдөр (2020.12.09) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

СҮЛЖЭЭНИЙ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ИХЭНХДЭЭ ГАДНЫ БАЙГУУЛЛАГЫН НЭР АШИГЛАДАГ

Цагдаагийн Ерөнхий газар (ЦЕГ)-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.ЭРДЭНЭДЭЛГЭР:

Сүлжээний гэх хэргүүд нь жил ирэх тусам үйлдлийн арга өнгө, хэлбэрээ өөрчилж байна. Монгол Улсад энэ төрлийн гэмт хэрэг анх 2002 онд бүртгэгдэн шалгагдаж байсан. Тухайн үедээ иргэд пирамид тогтолцоо, олон шатлалт маркетингийн талаарх ойлголт төдийлөн сайн биш байхад шууд мөнгөөр хүн элсүүлэн пирамид босгох хэлбэртэй явагдаж байсан. Өөрөөр хэлбэл эхний хүн 1000 төгрөг төлж элсээд, өөрийн араас мөн хэмжээний мөнгөөр хүн элсүүлэх зарчмаар үйл ажиллагаа явуулж, зөвхөн пирамидын оройд байгаа хүн хожих хэлбэрээр үйлдэгдэж байсан.

Сүүлийн жилүүдэд шууд борлуулалтын худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын компани, үл хөдлөх эд хөрөнгийн худалдаанаас ашиг олох, валютын ханшийн өсөлт, бууралтаас ашиг хүртэх боломжтой форекс арилжаа, банкнаас 10-100 дахин их ашиг амладаг, 1000 ам.доллар байршуулсан тохиолдолд нэг сард 200, 7 хоногт 50 ам долларын ногдол ашиг хүртэх, ногдол ашгийг 7 хоног бүрт хүртэх боломжтой.

Эсхүл өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн аяллын эрхийг хямд үнээр авах боломжтой гэх нэрийдлээр иргэдийг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, залилан мэхлэх үйлдлээ цахим мэдээллийн сүлжээ ашиглаж олон нийтэд хүргэн төөрөгдүүлж байна. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг өнгө, арга хэлбэрээ яаж ч өөрчилсөн та энэ бүх урамшууллыг авахын тулд компанид түнш элсүүлэх буюу өөрийн араас хүн элсүүлэх гэсэн үндсэн арга хэзээ ч өөрчлөгддөггүй. Өөрөөр хэлбэл пирамид арга нь араас хүн элсүүлэх, түнш урьж үйл ажиллагаа цааш үргэлжилдэг ба хэрэв хүн элсэхгүй бол пирамид бүхэлдээ нуран унадаг.

Сүлжээний залилах гэмт хэрэгт ихэнхдээ гадны байгууллагын нэр ашигладаг. Яг бодит байдал дээр тэдний яриад байдаг компани аль нэг улсад бүртгэлтэй эсэх нь эргэлзээтэй, үүнийг нягталсан нэг ч хүн байдаггүй. Бүгд л ам дамжсан яриагаар бие биеэ дагадаг. Гадаадын компани гэх нэр нь таны эд хөрөнгийг эрсдэлд оруулах, таныг хохирогч болгох магадлалыг өсгөж байдаг. Өөрөөр хэлбэл, таны мөнгө Монгол Улсад биш, гадаадын аль нэг улсад, хэний ч мэдэхгүй, хараагүй, уулзаагүй хүний халаасыг түнтийлгэж байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жадаа 2020-12-10 64.119.22.74

ядуу болхоороо шуналтай байгаа .Гэхдээ их баян болсон хүмүүс бүр их шуналтай байгаа нь сонин .Тавилангаараа явцгаая даа

Avatar

namuunaa 2020-12-10 124.158.96.127

<a href="https://cosmix.mn&quot; rel="nofollow ugc">link text</a>

Avatar

Зочин 2020-12-10 212.95.5.210

Монголчууд итгэмтгэй ч бишээ. Харин өөрөө л болж байвал бусдыг хохироох хамаагүй, амархан мөнгө л олох минь гэсэн үзэлтэй. Гадаад хүн бол хүн итгэсэн ч гэсэн арйн хүмүүсээ хохироох юм байна гэж үзээд шууд татгалзана

Avatar

Зочин 2020-12-10 122.201.31.139

Оюука 3 жил суугаад гарч ирнэ.Харин 300 сая бол байж л байна.

Avatar

Зочин 2020-12-10 124.158.68.123

Тэр хасаг өрсөж төлбөрөө төлөөд зайлцан байначээ энэ эргүү шунал шавртаа үлдэжээ

Avatar

Зочин 2020-12-10 66.181.190.207

Хасаг дээрэмчингээ тавьж явуулснаа тайлбарлаачээ тэр муу хулгайч нутагтаа оччихсон каз идэж архи уугаад маллая мөнгөжөе гэвэл монгол ш** гээд нуг нуг инээгээд люксус 570 өнгө өнгөөр нь авч унаад явж байна гэсийшт.Энэ муу Оюунчимэг муу жомбого үхсэн ацаараа хохирол барагдуулах юм.Хохь чинээ тэнэгүүдээ хэн та нарыг мөнгөө бариад нүднээсээ хөх дөл гаргаад шуналтаад оч гэсэн юм.Хохь чинь

Avatar

Berkut 2020-12-10 202.9.46.15

Allahu akbar! Kazah hun yalna!

Avatar

ХЭД ГЭСЭН ТОО ВЭ ! 2020-12-10 107.77.223.176

25.801.307.70 ГЭСЭН ТОО ХЭД ГЭСЭН ТОО ВЭ ?

Avatar

Зочин 2020-12-10 202.21.96.254

хэхэ, харин тэх

Avatar

зочин 2020-12-10 103.57.93.114

Монгол улсын бүх хүн амыг ковидын шинжилгэнд хамруулахад 12 тэрбум төг байхад хангалттай гэсэн

Avatar

ЖДҮ эрхлэгч 2020-12-10 192.82.77.7

Хасаг хулгайчийг санаатайгаар тавьж явуулсан байна.25 тэрбум бага мөнгө биш .

Avatar

irgen 2020-12-10 202.9.46.165

amway geed bas baraa em zardaag tomchuudiiig tatchihsan met mash iheeree haasaigui il baigaaa svljeegeee yahgej baina tatwar ih toldoiin boluuuu

Avatar

Зочин 2020-12-10 64.119.22.237

Amway oriflame heden suljeenuud chini bairaa zaruuldag zarsnaaraaa orlogo avdag bolhoor arai gaigui luivar yum shig bnalee

Avatar

Bayraa 2020-12-10 43.242.243.53

Amway gej mongol ulsad zuvshuurulgui. Huuli busaar hil davuuldag, teever hadgalaltiin gorim zurchisun buteegdehuuniig bitgii avaachee. Neg udur hordood irehleerei bugd oilgondoo. Tatvar tulduggui…buuh ezengui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж