Канад улс Pfizer/BioNTech-ийн вакциныг хэрэглэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

COVID-19

Канад улс Pfizer/BioNTech-ийн вакциныг хэрэглэхээр боллоо

Канад улс Pfizer/BioNTech-ийн вакциныг хэрэглэхээр боллоо

Канадын эрх баригчид өчигдөр (2020.12.09) АНУ болон Германы Pfizer/BioNTech компаниудын хамтран боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгожээ. Ингэснээр тус улс энэхүү вакцинаар хүн амаа вакцинжуулах дэлхийн гурав дахь улс болж байна. Мөн өөр гурван төрлийн вакцинаас авахаар төлөвлөж байгаа аж.

Их Британи долоо хоногийн өмнө уг вакцинд зөвшөөрөл олгосон анхны улс болсон бол үүний дараа Ойрхи Дорнодын Бахрейн улсын эрх баригчид мөн энэ вакциныг хэрэглэхээр зөвшөөрөл олгосон юм. Араас нь АНУ мөн Pfizer/BioNTech-ийн вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгох эсэхийг хэлэлцэж байна.

Канад улс нь энэ вакцинаас 20 сая тун авах гэрээ байгуулсан бөгөөд дахин 56 сая тун нэмж авах боломжийг гэрээнд тусгажээ. Тус улс нь вакцинжуулалтыг ирэх долоо хоногоос эхлүүлэх ба эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууд, асрамжийн газрын ажилтнуудыг хамруулахаар болсон байна. Энэ сардаа багтаж 290 мянган тун вакциныг Канад улсад нийлүүлэхээр болжээ. Канадад өдөрт Covid-19-ийн 72 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, зарим мужууд эмнэлгийн орны дутагдалд оржээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж