"10 настай охинд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн" | News.MN

"10 настай охинд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн"

"10 настай охинд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн"

"10 настай охинд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн"

Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас тархины цус харвалт оноштой 10 настай охин ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ч нас барсан харамсалтай хэрэг гарав. Охинд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ цаг алдсаны улмаас нас барсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа юм.

Хүүхэд сумын түргэний машинаар хүргэгдэн Улаанбаатарт ирсэн ч 22-ын товчоон дээр цаг алдсан, эмнэлгийнхэн хүүхдийг ээжээс нь тусгаарласан, эмчилгээ хийгээгүй зэрэг олон асуудал үүсч, олны дургүйцлийг төрүүлээд буй.

ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөрийн хэлснээр, 10 настай охин тархины харвалт оноштойгоор Сэлэнгийн Зүүнхараагаас тээвэрлэгдэн Улаанбаатарт ирэхдээ голомттой бүс нутаг болох Дарханаар дайрсан тул ЭХЭМҮТ-өөс тусгай өрөө гарган эмчилсэн байна.

Энэ тухай тэрбээр “Буруу мэдээлэл цацагдаад байна. Тархины харвалт оноштой 10 настай охиныг Улаанбаатарт тээвэрлэхдээ голомттой бүс нутгаар дайрсан. ЭХЭМҮТ-өөс тусгай өрөө гаргаж, шаардлагатай бүхий л эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан учир сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж, шаардлагатай эмчилгээг хийсэн ч амьдарч чадаагүй. Ар гэрийнхэн нь байсан, маш хүнд хүүхэд ирээд эмчлэгдэж байгаад нас бараад хэд хонож байна. Манайх болон гуравдугаар эмнэлгийн мэс заслын тусгай багийнхан охинд эмчилгээ хийсэн ч биеийн байдал нь хүнд байсан учир яаж ч чадаагүй юм” гэсэн тайлбар өгсөн билээ.

ЭХЭМҮТ-ийн мэдээлснээр 10 настай охиныг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь эмнэлэгт арваннэгдүгээр сарын 20-ны өдөр өглөөний 07:37 цагт үзүүлэхэд тархиндаа цус харвалттай тул зөөвөрлөж болохгүй гэж зөвлөжээ. Тухайн өдрийн 17:30 цагийн орчимд “Хүүхэд 22-ын товчоон дээр байна” гэх мэдээллийг эмнэлгийн ажилтнууд авсан байна.

Охиныг гуравдугаар төв эмнэлэг болон цэргийн төв эмнэлэг хүлээн авах боломжгүй гэсэн мэдээлэл өгсөн тул ЭХЭМҮТ-ийнхөн дуудлагаар очиж, тухайн өдрийн 18:34 цагт Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэжээ. Үүнээс хойш эмчилгээ хийсэн ч охин арваннэгдүгээр сарын 25-нд эндсэн байна.

Арван настай охинд эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлсэн талаар ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа тайлбар мэдээлэл бичгээр өгснийг хүргэе.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН ТУХАЙ

НЭГ: Арван настай охины эцэг, эхийн мэдээллээс:

  • Хүүхэд орны ар хөндий рүү эвгүй унасан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна. Хүүхэд:

Арваннэгдүгээр сарын 16-нд толгой өвдлөө гэсэн учир Баянгол (Баруунхараа) сумын түргэн дуудаж үзүүлэхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан. Хоёр хоног зовиур хэлээгүй, тоглож өнжсөн. Арваннэгдүгээр сарын 19-нд өглөө босохдоо толгой өвдлөө гэсэн, бөөлжсөн. Түргэн дуудаж, Зүүнхараагийн эмнэлэгт хэвтсэн.

2.МЭДЭЭЛЭЛ АВСАН ТУХАЙ

  • Арваннэгдүгээр сарын 20-ны 17.35 цагт ЭМЯ-ны Шуурхай удирдлага дээр ажиллаж байсан мэргэжилтэн Долгорсүрэн утсаар холбогдож "Хүнд хүүхэд 22-ын товчоонд ирээд байна" гэсэн мэдээлэл өгсөн. Гуравдугаар эмнэлэгт ирсэн, эмнэлэг өнөөдөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн. Манайх зохих журмын дагуу тусгаарлаад авъя гэж ярилцаж шийд гаргасан. 17.44 цагт Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул танайх очиж ав гэсэн.

3.ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН ТУХАЙ

  • Ажлын бус цаг тул эмч, сувилагчийг яаралтай дуудсан. Эмчтэй утсаар холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулсан. Одоогоор хүчилтөрөгч аваагүй, халуураагүй, бөөлжөөгүй гэсэн. Эмч, сувилагч нар яаралтай тусламжийн бэлтгэл хангаад 18.40 цагт ЭХЭМҮТ-өөс хөдөлсөн. Тэднийг Таван шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19.11 цагт хүүхдээ аваад ирсэн. Дуудлагын машинаа замаас буцаасан. Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн. Тархвар судлаач 17:54 минутад, ерөнхий захирал 18.34 минутад Яаралтай тусламжийн төв (ЯТТ)-д ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.

ЯТТ-ийн эмч нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19.30 цагт орж түргэвчилсэн сорил болон PСR шинжилгээ авч, ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу 21-ний 17.15 цагт сөрөг гарсан. Эмч хүүхдийн биеийн байдлыг 19.40-08.10 минутын хооронд мэдээлж байсан.

Арваннэгдүгээр сарын 21-ний өглөө компьютер томографийн шинжилгээ хийсэн. Тархинд том хэмжээний цус харвалт оношлогдсон.  Хүүхдийг Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж  тусгаарлах палатанд авсан.

Арваннэгдүгээр сарын 21-нээс 23 хүртэл өдөр бүр ээлжийн эмч нар хариуцан 24 цагаар тусламж үзүүлсэн. Мөн 23-ны  өдөр давтан PСR шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан тул маргааш нь /2020.11.24/ тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн.

Хүүхэд өвчний явцаар хүндэрч арваннэгдүгээр сарын 23-ны 16.00 цагаас амьсгалын аппаратаар удирдаж эхэлсэн, 25-ны өдөр 13.45 цагт эндсэн. Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд:

  • Лабораторийн бүх шинжилгээ
  • ЭХО, Компьютер томограф, нүдний уг багажаар шинжлэх,
  • ЧХХ, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.

4.ЭЦЭГ ЭХТЭЙ ХОЛБОГДОЖ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙСАН ТУХАЙ

Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. 21/XI-ний өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь  утсаар холбогдоход хамаатныхаа (нөхрийн эгчийнх) айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20-р сургуульд очиж өгнө гэсэн байна. Гэвч арваннэгдүгээр сарын 21-нд түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. Зургаан цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн  байна. 22-ны өглөө 10 цагийн үед шинжилгээний хариугаа аваад ЯТТ-т ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан.

5.ЗҮҮНХАРААГИЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ

2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өглөө 7:30 минут, 10:38 минутад тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Хүүхдийг зөөвөрлөж  огт болохгүй тухай хэлсэн боловч зөөвөрлөсөн. Зүүнхараагийн эмнэлэгт  нугасны ус авсан.

Мэдээлэл бичсэн ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхлэгч дэд захирал Ц.Алтантуяа

ЭХЭМҮТ АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР ӨГНӨ 

Сэлэнгээс хүргэгдсэн охиныг Улаанбаатарт эмнэлгийн тусламж авахад 22-ын товчоон дээр цаг алдсан уу гэх асуудал анхаарал татаж буй. Энэ талаар УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас тодорхой мэдээлэл өгөөгүй. Цагдаагийн ерөнхий газраас “Хууль зүйн хүрээнд охин амь насаа алдахад буруутай этгээдийг тогтоох, мөрдөн шалгах ажиллагааны дараа тодорхой болно. Ер нь хөл хорионы үед цагдаа нар товчоодод нэвтэрч буй болон гарч байгаа тээврийн хэрэгслийг зогсоож, гаргах эрх байхгүй. Хөл хорионы үед эрүүл мэндийн байгууллага удирдан зохион байгуулна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Энэ асуудлаар ЭХЭМҮТ-өөс өнөөдөр (2020.12.10) албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-10 66.181.185.246

Хүоэлсүр юу ч хийж чадахгүй . Урьд нь ч чаддаггүй байсан .Энхбаярыг дагаж сандлын хойш нь татдаг байсан б**с долоогч . МОНГОЛД БАЙГААМУУ
АЛГА БОЛЧИХ ЮМ . ЬЭР ДАРХАНЫ ДАРГА ШИГ АЖИЛЛАЛ ДАА . ЧАДАХГҮЙ БОЛ ОГЦОР . ОГЦОРЧ БАЙЖ ЯЛНААС МУЛТАРНА ШҮҮ .

Avatar

Зочин 2020-12-10 202.126.88.227

Tsqg aldaj emchleh esvel ogt emchlehgui baih yostoi yum bna l daa, ene ZG-n uyein bodlogo n

Avatar

бөбөөчин 2020-12-10 49.0.212.165

Олон хүн нас баруулсан жидүүчин Хүрэлсүхийн засгийн газар огцор. МАН-ын 2-р ээлжийн засгийн газар томилогдож Монгол орныг аврахгүй бол наад намын чинь нэр төр 100 жил дээрээ хөсөр уналаа. Сүржин жидүүчин гардан тулалдааны улс төрийн орлогч бэлтгэл офицер Хүрэлсүхийн тарьсан балаг энэ

Avatar

зочин 2020-12-10 124.158.80.29

хамгийн гол нь тархины цус харвалт,менингит зэргийн үед тээвэрлэх нь эсрэг заалттай байдаг,биеийн байдлыг тогтворжуулаагүй тээвэрлэвэл тавилан ямар болох нь ойлгомжтой,эмчийн үгэнд орж тэндээ эмчилгээгээ эрчимтэй хийлгэсэн бол учиртай байж дээ,хайран хүүхэд,

Avatar

humme 2020-12-10 202.9.40.176

Evii dee minii nyalh amitan Hynii zovlongoor hoollodog bolchihson yumuu zaaval 1 hyn buruutgah geed l ulairaad dairah yum

Avatar

Зочин 2020-12-10 192.82.68.17

Өглөөний мэдээллийг сонслоо. Зарим сэтгүүлчид нийтлэл бичихдээ сайн нягталж, баримтад тулгуурлан үндэслэлтэй зүйл бичмээр санагдлаа. Ард түмнийг төөрөгдүүлсэн нийтлэл нийтлэхдээ болимоор байна шүү

Avatar

Зочин 2020-12-10 203.91.112.133

Бүх л хүний үхэлд засаг төрөө буруутгадаг болжээ. Бид чинь мөнх биш шүү дээ. Өөрсдөө бас хариуцлагатай байх хэрэгтэй

Avatar

иргэн 2020-12-10 202.179.27.192

За корона гээд бүх хүн үхэхгүй гэсэн үг биш шүү дээ. Бидэнд элдэв гай зовлон үхэл хагацал ирж л байдаг жам юм чинь. Бүх зүйлийг хэн нэгнийг буруутгах гэж зүтгэхээр бид өөсрдөө илүү сэрэмж болгоомжтой буян хийж бусдын төлөө байж сурах хэрэгтэй. Ямарч ажилд алдаа эндэгдэл гарна. Төгс хийх боломжгүй. Гадуур хүүдийн эндэглэл осол, элдэв айхтар урьд дуулдаагүй өвчин их байгаад маш их эмзэглэж явдаг. Гэхдээ энэ бүхэнд ээж аав маш их буруутай. Эрүүл саруул хүүхэд төрүүлж өсгөж, хооллож ундалж хамгаалах

Avatar

Зочин 2020-12-10 202.179.27.192

үүрэгтэй хариуцлагтай байх ёстой. Буян хийнэ гэхээр ламд мөргөж ном уншуулах биш шүү дээ. Бусдад тусалж, хэрүүл хов хийхгүй, боломж байвал бусдад туслаад, аль болох амьтны амь хороохгүй, эд мөнгөнд тэгтлээ шунаад дурлаад байхгүй, хулгай хийж худал ярихгүй зөв мөрөөрөө амьдарч ээж аав ах дүүгээн тэтгэн, үр хүүхдээ асран, найз нөхөддөө эвтэй, бусдыг гэсэн сэтгэл гаргаад явахад болно шүү дээ. нэг нь үхэж байхад нөгөөг нь аварч амьдарч байх хорвоо. Цаг бусаар өөд болсон бүх хүндУм ма ни бад мэ хум.

Avatar

Zochin 2020-12-10 133.82.250.241

Huduu oron nutgiinhaa emch ajilchid emnelgiin tonog tuhuurumjuu saijruulaachee. Tegehgui bol hund uvchitei humuusee hotruu avch ireh geseer baital tsag aldaad baina shuudee.

Avatar

58-tai emegtei, bas 10tai ohin haramsaltai 2020-12-10 202.55.188.110

2 Талийгаачын ар гэрийнхэн Монгол улсийн ЗГ-г УОК-г олон улсын шуухэд егч заргалдаарай. Монголын шуух бол жирийн ард иргэдийг тоохгуй аягуй бол буруутгана шуу. Тиймээс заавал олон улсын шуухэд егч бух хохирлоо нэхэмжлээрэй. Монголын ард тумэн танай гэр булийг дэмжиж байгаа шуу

Avatar

зочин 2020-12-10 64.119.16.117

тархины судасны цүлхэн хагарсан байхад яаралтай хагалгаа хийж хагарсан судсанд хавчаар тавих ёстой, гэтэл эмч нар бүтэн 5 хоног ямарч арга хэмжээ авалгүй байсаар алсан байна ш дэ. Хүн цус харавчаад байхад юун короногийн шинжилгээ авах вэ, ямар тэнэг улс, эмч нар вэ. энэ бол цэвэр аллага болсон байна.

Avatar

Зочин 2020-12-10 202.131.234.154

тийм шүү, түргэвчилсэн шинжилгээ аваад л хагалгаанд яаралтай оруулж болоогүйн байх даа, хайран ч хүүхэд, тэр шимэгдүүлэх эмчилгээг мэдээж биеийн байдал гайгүй үед л хийнэ шд,

Avatar

Зочин 2020-12-10 103.14.36.6

Бидний байж байгаа царай л энэ шүү дээ. Бүх түвшинд салан задгай, идэж уудаг байдал ноёрхсон, хээл хахууль нь дэндсэн, хүний төлөө зүйл огт байхгүй болсоны тод илрэл.

Avatar

Зочин 2020-12-10 59.153.112.182

Ер нь өөрийгөө л хамгаалахыг бодох юм. Төрийн үйлчилгээ гэж угааасаа ийм дампуурсан иргэддээ үйлчилдгүй дүрэм журам нь иргэдийг хааж боогдуулж авилгалыг дэмжсэн байдаг шүүдээ. Ажиллаж байгаа хүмүүс нь ч ийм бодолтой иргэдэдийг үл тоомсорлож байна. Үүнийг засахын тулд эхлээд төрийн гэдэг үг, утга санааг халаад олон нийтийн, үйлчилгээний болгох болгох, олон нийтийн байгууллагын шилэн дансыг бүтэн бүтэн, хугацаанд нь гаргуулдаг байх, мөн утсаа авдгүй, хүндрэл чирэгдэлтэй журмуудыг цуцлах

Avatar

Зочин 2020-12-10 122.201.31.25

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЧАНАРЫН АЛБАНЫ ДАРГА АЛБАН ЁСООР ХЭЛЭХ ДЭЭ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРТЭЛ 20 -06 ЦАГ ХҮРТЭЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГҮЙ ТУСГААРАЛСАН ГЭЛЭЭ . БҮТЭН ШӨНӨ АРВААД ЦАГ ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ ГЭСЭН ҮГ.

Avatar

Аймаар 2020-12-10 103.212.118.225

Цагаан халаад нэөмөрсөн эмч нарын ихэнхи эмчийн тангарагаа мартсан. Мөнгө төгрөг өгөхгүй бол хөдлөхөө байсан гэдэг гашуун боловч үнэн. Хөөрхий охины хувьд гүн харамсал илэрхийлье. Эмч нар аа бие биенээ өмгөөлөхөөс илүүтэй өөрсдөөсөө эхлээд хүн чанар, мэргэжлийн чадавхидаа анхаарахгүй бол цагаан халаад нөмөрсөн алуурчид гэж дуудуулах нь холгүй байна шүү

Avatar

mongol 2020-12-10 124.158.65.148

угаасаа дуудуулаад эхэлсэн байгаа ЭХ Нялхас харьяа биш гээд авдаггүй

Avatar

Зочин 2020-12-10 203.23.49.77

Бүгд л арьсаа хамгаалаад худлаа ярина дө.ЭМч нар бол бүр ч худлаа эмчилгээ хийсэн гээд л бичиг үйлддэг гэсэн.

Avatar

зочин 2020-12-10 64.119.24.213

шинжилгээний хариуу хүлээж бүтэн нэг хоног алдсан эмч нарын буруу. эмч нар бигий арьсаа хамгаалж солиорцгоо

Avatar

Зочин 2020-12-10 202.179.24.180

Зүүнхараагаас УБ явахад Дарханаар дайрдаг билүү???

Avatar

зочин 2020-12-10 64.119.24.213

хөөрхий муу хөдөөний охин. эмч нар ковидын шинжилгээний хариу гархыг хүлээж үтэн нэг хоног эмчилгээ хийлгээгүй хариуцлага алдсан байна. хэн нэгэн баян, эрх мэдэлтний хүүхэд байсан бол бүтэн нэг хоног биш орныхоны шинжилгээ шиг 3-хан цагт л гарах байсан байх дээ. үнэхээр хармасалтай

Avatar

BOLD 2020-12-10 66.181.187.153

ENE BOL ETSEG EHIIN BURUUbna

Avatar

Зочин 2020-12-10 119.40.103.6

chinii hhhdiig zvgeer holdlogo bna geed ovchinnamdaagaad butsaagaad baival chi yahuu oor hend handah yum archaagvi har amisgaa ve

Avatar

nnn 2020-12-10 64.119.17.153

ordni shinjilgee 3 tsagt ohini shinjilgee 1 honog. hairan altan ami. shaardlagatai emchilgee hiigegu l bn da

Avatar

Цаг алдсан 2020-12-10 192.82.72.175

Энэ охин хорио, тусгаарлалт энэ тэр гэсэн юмнаас болж цаг алдсан байна шүү дээ. Хайран охин. Ум маани бадми хум

Avatar

Зочин 2020-12-10 202.179.24.83

Бараг 10 аад хоног алдаж эмчилгээнд ирсэн байна даа. . Цус харваад удвал тархи үхжээд эхэлдэг. Цаг алдсан нь харамсалтай. Уначаад гэртээ 2хоног тоглосон гэхээр бүр харамсалтай. Эмч нар бүхий л арга хэмжээг авч дээ. Эмч гэдэг бурхан биш шүү дээ. Яагаад унаад цус харвасныг олж тогтоогоосой, хуулийнхан энүүн дээр ажиллах биз

Avatar

Зочин 2020-12-10 202.21.113.238

"Сэлэнгийн Зүүнхараагаас тээвэрлэгдэн Улаанбаатарт ирэхдээ голомттой бүс нутаг болох Дарханаар дайрсан" za bult avlaa daa

Avatar

Зочин 2020-12-10 66.181.161.96

энхтөрөө чи битгий уль чи болон танай эмч нар бүгд согтуу ажил дээрээ баынга бдаг сувилагч нар н булан тохойд шөнөжингөө s** hiij zavaarna bugdiig chin medne shuu zavaan yumnuud

Avatar

Зочин 2020-12-10 202.9.40.105

Яагаад дандаа эмч нарын буруу байдаг юм бэ? Эцэг эх нь хүүхдээ хэзээ орны ар руу унасныг мэдэхгүй байх нь байх ёстой хэрэг үү? Цус харвасан шалтгаан нь юу юм бэ? гэдгийг судлах хэрэгтэй. Эмч нар чадах бүхнээ л хийсэн байна.

Avatar

Зочин 2020-12-10 66.181.161.96

emch nar bugd yaagii shd

Avatar

Зочин 2020-12-10 66.181.161.96

kutsaa chi minii erhteng h**

Avatar

Зочин 2020-12-10 202.9.46.28

хөл хорионы саад бэрхшээл бүхнийг даваад хот руу зүтгээд ирж байхад хүлээж авсан эмч эмнэлэг нь энэнээс илүүг хийж өгч чадахаараа эмчлэх байсан. ЭХЭМҮҮТ pcr гэж цэрвэж тойрч гүйгээгүй шинжилгээний дараа шууд эмийн эмчилгээ хийгээд 2 хоног хараад гэмтэл согог, 3-р эмнэлгийн эмч нарын баг дуудаж хагалгаанд нь оруулахгүй яасийн. Байдлыг харзнаж дэмийн тусгаарлалт хийж байхаар орж ирэнгүүт нь тархины хаван буулгах манитол залгаад шээлгүүлээд катетер тавиад бага насны хүүхэд учир сахиуртай байлгахгү

Avatar

иргэн 2020-12-10 124.158.119.35

10 настай хүүхэд орноос унаад л тархинд нь амархан цус харвана гэж байхуу. Өөр шалтгаан байгаа юм бишүү, цагдаагийн байгууллага сайтар шалгах нь зүйтэй байхаа, бас л хүчирхийлэл байгаа юм биш биздээ.

Avatar

Зочин 2020-12-10 66.181.178.14

Өмнө нь 58 настай эмэгтэй гэсэн, одоо 10 настай хүүхэд. Энэ одоо ямар учиртай "мэдээг" хэн, ямар зорилгоор цацаад байнаа..Шалгаач эээ

Avatar

Irgen 2020-12-10 87.66.142.201

Chinii bichseniig unshaad setgel mini emterlee… Hunii uhleer todorhoi hayag ner us durdaad zugaa gargaad suuj baih hun baihgui l bolovuu. Cham shig iim yum bodoj chaddag humuus l ene humuusiin ami nasand hureed hohiroogood bdag yum baina

Avatar

нараа 2020-12-10 210.123.74.116

Манай ЯТТ-ын эмч болон өусад эмч нар 3хоног алдсан байна. Амрах боломж байсан байхад. Ингээд Монголын эмч нар хүнд сурталтай гадаадад бол тэр дор нт бүх шинжмлгээ гарна. Сэлэнгийн эмч оношыг нь тавиад явуулсан байна. Хэзээ хүний төлөө ажиллах юм бол сонгуулиар ялангуут юу ч мэдэхгүйхүмүүсийг даргаар тавиахаар мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа хүмүүс дотроос нь тавих хэрэгтэй шүү. Монголын төр ялзарсан байна. Хэзээсайхан цагирж бид Нарсныхан амьдрах юм. Халамжхавтгайрсан цагтсайхөнамьдрал гэж

Avatar

иргэн 2020-12-10 202.179.27.138

Хүнлэг бай ЭМЯ УОК-ынхон Та бүхний Харицлаггүй Хүнд суртлын гайгаар Энх саран тусгаарлалтын байранд Эрүүл хүн Халдвар авч Товчоон дээр Иргэд Амь насаа алдаж байна шүү, Та нар эцэст нь Арьсаа хамгаалж элдэв Тайлбар хийж Өөрсөдийгөө цайруулаад өнгөрнө гэвэл Худлөө шүү

Avatar

irgen 2020-12-10 202.131.225.150

HUNLEG BAI TA NAR AJLAA SHURHAI CHANARTAI ZOHION BAIGUUL HUGJ BOLOVSROLOO NEMEGDUUL

Avatar

nnn 2020-12-10 64.119.17.153

bolovsrol end hamagui. covidtai gej sejigled oligtoi emchilgeg hiigeegui deer ni buh hiisen shinjilgeeniihee hariug yaaraltai gej gargaagui. jiriin ue shg stalgarduulj buh tsagaas ni homsolson bn.

Avatar

Монголын эмгэнэл 2020-12-10 202.21.100.210

МАШ харамсалтай цэцэг шиг амьдрал ингээд бөхийгөөд хугарах гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж