Барселона багт хамгийн чанга оноолт таарна

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Барселона багт хамгийн чанга оноолт таарна

Барселона багт хамгийн чанга оноолт таарна

УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хэсгийн шатны сүүлийн тоглолтууд өчигдөр (2020.12.09) явагдаж, хасагдах шатанд өрсөлдөх 16 багийн нэр бүрэн тодорлоо.

УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны сугалааны үйл ажиллагаа ирэх Даваа гаригт Швейцарь улсын Ньон хотод зохион байгуулагдана.

Хэсгээ тэргүүлсэн багууд:

  • А хэсгийг Байерн Мюнхен
  • В хэсгийг Реал Мадрид
  • С хэсгийг Манчестер Сити
  • D хэсгийг Ливерпүүл
  • E хэсгийг Челси
  • F хэсгийг Боруссиа Дортмунд
  • G хэсгийг Ювентус
  • H хэсгийг Пари Сен-Жермен

Хэсэгтээ аман хүзүүдсэн багууд:

  • А хэсэг Атлетико Мадрид
  • В хэсэг Боруссиа Менхенгладбах
  • С хэсэг Порто
  • D хэсэг Аталанта
  • E хэсэг Севилья
  • F хэсэг Лацио
  • G хэсэг Барселона
  • H хэсэг РБ Лейциг

Хэсэгтээ гуравдугаар байранд орж, Европа лиг рүү унасан багууд:

  • Ред Булл Салзбург
  • Шахтар Донецк
  • Олимпиакос
  • Аяакс
  • Краснадор
  • Брюгге
  • Динамо Киев
  • Манчестер Юнайтед

Хасагдах шатны эхний даваа буюу шөвгийн 16-д хэсгийн шатанд учраа таарсан болон нэг улсын хоёр баг хоорондоо тааран тоглохгүй дүрэмтэй. Мэргэжилтнүүд Барселона багт хамгийн чанга оноолт таарна гэж үзэж байна. Учир нь тэдний хасагдах шатны боломжит учраануудаар Байерн Мюнхен, Манчестер Сити, Ливерпүүл, Челси, Боруссиа Дортмунд, Пари Сен-Жермен гэсэн чанга багууд тодроод байна. УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны эхний ээлжийн тоглолтууд ирэх 2021 оны хоёрдугаар сарын дундуур явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж