Хэнтийд тусгаарлагдан сурагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ | News.MN

Хэнтийд тусгаарлагдан сурагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Хэнтийд тусгаарлагдан сурагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Хэнтийд тусгаарлагдан сурагчдын шинжилгээний хариу сөрөг гарчээ

Хэнтий аймгийн 14 сурагч, нэг багшийн хамт Улаанбаатар хотод Найрамдал зусланд болсон "Скаутын бүлгийн удирдагч нарын сургалт"-д оролцоод, нутагтаа очиж, 14 хоногийн тусгаарлалтад ороод байсан аж.

Өнгөрсөн Лхагва гаригт тэдний тусгаарлалтын хугацаа дуусч, бөглөсөн асуумжид нь суурилан түүвэрлэлтийн аргаар 4 сурагч, 1 багшийг шинжилгээнд хамруулахад хариу нь бүгд "сөрөг" гарчээ.

Хэнтий аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх төв магистрал авто зам дагуу Хэрлэнгийн гүүрний хяналтын цэгт шинээр пост ажиллуулж, хүнсний болон нүүрс тээврийн жолооч нарыг Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар оношилж, сөрөг хариу гарсан тохиолдолд аймаг руугаа нэвтрүүлж байгаа аж.

Б.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмч 2020-12-10 150.129.143.55

14 хүүхдийг бүгдийг шинжилгээнд хамруулах хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2020-12-10 202.21.108.131

Үхсэн бассны скаутын уулзалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж