Г.Нарантуяа: Бид хүнлэг байж чадахгүй байна | News.MN

Г.Нарантуяа: Бид хүнлэг байж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Г.Нарантуяа: Бид хүнлэг байж чадахгүй байна

Г.Нарантуяа: Бид хүнлэг байж чадахгүй байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Ганбатын Нарантуяатай ярилцлаа.


-Юуны өмнө танд ХЭҮК-ын гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж, монгол хүний эрхийн төлөөх “тэмцэл”-д тань өндөр амжилт хүсье!

-Их баярлалаа. News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. ХЭҮК-ын гишүүний хариуцлагатай албыг хүлээж авсан. Энэ албыг хариуцлага гэж харж байгаа.

-Хүний эрх гэдэг нь хүний зэрэгтэй амьдрахад шаардагдах наад захын баталгаа гэдэг. Харамсалтай нь, өнөөдөр монгол хүний амьдралд ийм баталгаа алга. Хүний эрх гэж юуг хэлээд байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлэх үү?

-Хүний эрх, эрх чөлөө гэдэг нь 1990-ээд онд Монгол Улсад улс төрийн шинэ тогтолцоо, шинэ нийгмийн зохион байгуулалтад шилжсэнтэй холбоотой цоо шинэ ойлголт. Хэдийгээр манай өмнөх хууль тогтоомжид анхны Үндсэн хуулиас эхлээд жинхэнэ ардын эрхийн тухай тунхаглалууд байсан боловч ардчилсан, либерал концепцоороо 1990 оны Үндсэн хууль анх орж ирсэн. Бидний өмнө хэрэглэдэг байсан үзэл баримтлалууд цоо шинэ хандлагатай болж ирсэн, ийм хууль зүйн ойлголт. Хүний эрх, эрх чөлөө гэдэг хүмүүсийн дунд их хялбар ойлголт байдаг. Биеэ даасан эх сурвалжтай, номлолтой. Эх сурвалж (хууль тогтоомж, гэрээ конвенц)-аа баримтлах, өөрийн гэсэн арга барилтай эрх зүйн салбар юм гэдгийг тэр бүр хүмүүс ойлгодоггүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс иргэн бол төрийн эзэн, төр хүнлэг байх ёстой, хүнээ сонсдог байх ёстой гэсэн зарчмыг бүгд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол давуу тал. Одоо хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтыг салбар эрх зүй гэдэг утгаар нь, мэргэжлийн түвшинд ойлгодог, хэрэглэдэг болох шаардлагатай.

-УИХ хүний эрхийг хэрхэн баталгаатай эдлүүлэхтэй холбоотой олон асуудлыг нарийвчлан зохицуулсан хэдэн арван хууль баталсан. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай гэх мэт. Эдгээр хуулийн хэрэгжилтийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бид Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөнөөс гадна жишээлбэл, тодорхой бүлгийн хүмүүсийн эрх, эрх чөлөөг баталгаажуулах зорилготой хууль, тогтоомжууд батлан гаргасан. Өнгөрсөн хугацаанд бид зарчмаа сайхан тодорхойлсон. Гэхдээ тэр эрхийг эдэлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны процессын горимыг, тухайн эрх зөрчигдсөн тохиолдолд яаж сэргээх вэ гэдэг арга механизмыг бас тодорхой сайн томъёолж чадаагүй байна. Жишээлэхэд, та тодорхой бүлгийн эрхийн асуудлуудыг ярилаа. Өнөөдөр Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Жендерийн тэгш байдлыг хангах тухай хууль, Ахмад настны эрхийн тухай хууль гээд нийгмийн тодорхой бүлгүүдэд зориулсан хуулиуд байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль бол НҮБ-аас батлан гаргасан, олон улсын гэрээнд суурилсан, тэр үзэл баримтлалыг шингээхийг хичээсэн учраас илүү эрх мэдлийг өгсөн, нийгмийн амьдралд оролцоход чиглэсэн хууль. Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлал, цаад концепц нь ерөөсөө ахмад настнуудад халамж өгөх тухай хууль болохоос биш, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах гэдэг философи хязгаарлагдмал. Жендерийн тухай хууль бол илүү барууны, ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн шинж чанарыг агуулсан. Ялгаварлан гадуурхалтыг ангилсан, энэ хүрээний эвлэрүүлэн зуучлах ажиллагааг томъёолсон философитой хууль. Өнөөдрийн түвшинд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан хууль тогтоомжоо харахаар үхрийн бөөр шиг төсөөлөл бууж байгаа юм. Янз янзын үзэл баримтлал, концепц, механизмын хувьд уялдах уялдаа холбоо, яаж сэргээх вэ гэдэг талдаа харьцангуй товч, тойм, ойлгомжгүй томъёололтой. Гэсэн хэрнээ тунхаглалын талдаа бас боломжийн.

ШҮҮМЖИЛДЭГ ХООЛОЙ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ БАЙЖ НИЙГЭМ, БАЙГУУЛЛАГА ЭРҮҮЛ БАЙНА

-УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулж байгаагаас тань харахад та хүний эрхийг хамгаалах тогтолцоо, энэ чиглэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэлээн шүүмжлэлтэй ханддаг санагдсан. Энэ нь таныг ХЭҮК-ын гишүүн болоход түлхэц өгөв 

үү?

-Би онолын судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхолтой. МУИС төгссөнөөсөө хойш ХЭҮК-оос ажлын гараагаа эхэлсэн. 2004-2012 оныг хүртэл энэ байгууллагад референт, ахлах референт, ажлын албаны даргын албан тушаал хашиж байсан. Асуудлыг ямар нэгэн хүн гаднаас нь, хатуухан хэлбэл шүүмжлээд суух бол нэг хэрэг. Шүүмжилдэг хоолой хэрэгтэй. Тэгж байж нийгэм эрүүл, байгууллага эрүүл байна. Гэхдээ нөгөө талаасаа хариуцлага үүрээд, дотор нь ороод, би өөрчлөхөд оролцъё гэх өөр нэг хэрэг. Тийм учраас эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлыг түр хойш тавиад, энэ ажилд орж ирж байна. Юмыг яаж мэдэх вэ, тодорхой хугацаанд практик дадлага, туршлага эзэмшлээ. Дараа нь энэ чиглэлээр академик, эрдэм шинжилгээний ажил хийлээ. Би хувь нэмрээ оруулж магадгүй гэж өөртөө итгэсэн. Тэр цаг нь юм уу ч гэж харсан. Тийм учраас ийм шийдвэр гаргасан. Судлаач хүн тогтолцоо хаанаа доголдож байна вэ, яаж сайжруулах ёстой вэ гэдэг дээр анхаарч ажилладаг. Жишээлбэл, ХЭҮК-т ажиллаж байхад байгууллагын мандат, эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан бол судлаачийн харах өнцөг нэгдүгээрт хөндлөнгийн, хоёрдугаарт бусад байгууллагуудын уялдаа холбоо, дээрээс нь Монгол Улсад болон олон улсын түвшинд болж байгаа нөхцөл байдлын уялдаа холбоонд асуудлуудыг харах боломж, бололцоо олддог. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын, зөрчигдсөн эрхийг сэргээдэг шүүх засаглалын байгууллага, хөндлөнгийн хараат бус хяналт тавьдаг ХЭҮК, иргэний нийгмийн байгууллага гэсэн үндсэн тогтолцоогоо сайжруулах олон зүйл, хэрэгцээ шаардлага ч бий.

-Өмнө нь таны ажиллаж байсан ХЭҮК-ын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан байна уу?

-2004-2012 оны хооронд ХЭҮК-ийн өмнөх гурван даргатай гурвуулантай нь хамтарч ажиллаж үзсэн байна. Бас ажлын албаны гол бүрэлдэхүүнүүдтэй хамтарч ажиллаж үзсэн байна. Нэг зүйлийг би хэлж чадна. Тухайн цаг үеийн шилдэг хуульчид ХЭҮК-ын гишүүнээр томилогддог. Дээрээс нь ХЭҮК-ын ажлын албаны ажилтнууд ажилдаа зүрх сэтгэлээ зориулж, цаг наргүй ажилладгийг би мэдэхийн дээдээр мэднэ. Ямар ч байсан тогоон дотроо байж байгаад, гадна талаас нь эргэж хараад, дээрээс нь барууны харьцангуй либерал улс орнуудад ажиллаж, амьдраад явахаар бид ийм асуудлыг ингэж шийдвэрлэх хэрэгтэй байжээ, энэ бол харьцангуй хялбар шийдэх боловч ийм эерэг үр дагавар авчрах боломжтой зүйлүүд байна гэдгийг анзаарч харсан зүйл байлгүй яах вэ. Тэгэхээр мэдээж сурсан мэдсэн, анзаарсан зүйлүүдээ ажил хэрэг болгохыг хичээж ажиллана гэж бодож байна.

-ХЭҮК-ийн гишүүнээр томилогдоод, ажлаа юунаас эхлүүлэв, ямар ажил хийж амжуулав?

-Бид маш онцлог үед энэ албыг хүлээж авсан. Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой хүний эрх, эрх чөлөөний эрсдэлд шуурхай мониторинг хийх, шууд ажиллах шаардлага гарсан. Үүний зэрэгцээ “гэрийн даалгавар” бас бий. Байгууллагынхаа бодлого, ажиллах зарчмаа хоорондоо тохиролцдог, бүтэц зохион байгуулалтынхаа асуудлыг ярилцдаг ажлууд давхацсан өдрүүд болж өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд цар тахлын үеэр хүний эрхийг хязгаарлаж буй нөхцөл байдалд байнгын мониторинг хийх тал дээр онцгойлон анхаарал хандуулж ажиллалаа. Бид асуудал гарсны дараа гал унтраах гээд явдаг биш, эрсдлүүдээ урьдчилж тооцоод, хүний эрх, эрх чөлөөний үндсэн чиглэлд ямар ямар эрсдлүүд гардаг вэ гэдэг дээр дэлгэрэнгүй, бүрэн мониторингийн чиглэлүүд гаргах , түүний үр дүнд шуурхай арга хэмжээ авдаг, ажиглалт хийдэг, газар дээр нь очиж үздэг, ХЭҮК-т хувь хүмүүсээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу, боломжтой зүйлүүд дээр шуурхай арга хэмжээ авах ажлуудад гол анхаарлаа хандууллаа. Бодлогын түвшинд өнгөрсөн хугацаанд комисс хоёр зөвлөмж, хоёр саналыг Улсын онцгой комисс, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Нийслэлийн онцгой комисст явуулсан. Мөн Улсын онцгой комисс болон Шуурхай штабтай үр дүнтэй хамтран ажиллахад нэлээн анхаарал хандуулж ажиллалаа. Бүх нийтийн бэлэн байдалд цар тахлыг хязгаарлах тухай асуудал яригдаж байгаа учраас гамшгийн удирдлагыг хэрэгжүүлэх гэж байгаа байгууллагуудад үйл ажиллагаагаа шуурхай явуулах, нүдээ олсон, хэрэгцээтэй зөвлөмж өгөх чиглэлд бид бодлого барьж ажиллалаа. Гэвч бид хүссэн хэмжээний хамтын ажиллагаагаа авч чадаагүй учраас шаардлага тавих нөхцөл байдал үүссэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ТОГТООМЖООР ХЭҮК-ЫН ЗАРИМ БОЛОМЖ, ЧАДАВХИ ХЯЗГААРЛАГДДАГ

-Иргэд ХЭҮК монгол хүний эрхийг хамгаалдаггүй, өргөдөл гомдлоо гаргавал л шалгаж, эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжтой гэсэн хариулт өгдөг гэж шүүмжилдэг. Тэнд нэг хүүхэд хойд эцгийн хүчирхийлэлд өртөж, орцонд нүцгэн бээрч зогсоход, тэнд нэг эмэгтэй хэн нэгний зодуур амсаж байхад ХЭҮК-ийн гишүүд очиж тусламж үзүүлэх боломжгүй байдаг юм уу? Хуулиндаа яг юу гэж заасан байдаг вэ?

-Хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулсан байдалтай холбоотойгоор ХЭҮК-ын зарим боломж, чадавхи хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, комиссын тухай хуулийн 22-ын 20 дугаар зүйлд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа, хянан шийдвэрлэгдсэн хэрэг маргааныг комисс авч хэлэлцэхгүй гэсэн заалттай. Одоо зөрчлийн асуудал нэмэгдэж байгаа. Энэ хориг, хязгаарлалтууд хэвээр байгаа. Жишээлбэл, гэр бүлийн хүчирхийлэл байдаг юм уу, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдсон, Зөрчлийн хуулиар зөрчилд тооцогдсон асуудлыг хэргийн харъяаллын хувьд цагдаагийн байгууллага болон өөр бусад эрх бүхий байгууллага хэрэг үүсгээд, зохих журмын дагуу шалгах эрх зүйн горим үйлчилж байна. Энийг бид нэгдүгээрт, хууль тогтоомжийн хүрээнд тодруулах, ХЭҮК ямар асуудалд ямар хүрээ хязгаартай оролцох вэ гэдгээ бодлогын түвшинд тогтоох шаардлагатай байгаа юм. Сүүлийн үед цар тахлын үеэр үүсч буй нөхцөл байдлууд дээр комиссын гишүүд нийгмийн сүлжээ болон бусад эх сурвалжаас авсан мэдээллээр хүний амь нас, аюулгүй байдал эрсдэлд орох тохиолдол байвал эрүүгийн болон зөрчлийн шинжтэйгээс үл хамаарч, юу болсон бэ гэдэг дээр шуурхай баримт цуглуулах, бидний авч болох боломжит арга хэмжээ юу байна вэ гэдгийг тооцож, шуурхай арга хэмжээ авах чиглэлтэй ажиллаж байна.

-“Хүнлэг төр улсыг л зөв төр улс гэх юм” гэж та нүүр номдоо бичсэн байсан. Монгол төр хэр хүнлэг гэж боддог вэ?

-Бид хүнлэг байж чадахгүй байна гэж бодож байна. Энэ нь олон тохиолдлоос харагддаг. Судлаач хүний хувьд хэлэхэд өнөөдөр үнэхээр Монгол Улсын хууль тогтоомж, ялангуяа цар тахлын нөхцөл байдалд авч байгаа арга хэмжээ хэнд чиглэсэн байна вэ гэдэг төдийлөн ойлгомжгүй санагдаж байна,. Хүнийг хамгаалах, өөр хүнд тохиолдож болох бусад эрсдлүүдийг тэнцүүлэх тухай асуудал яригдаад байна уу гэдэг нь төдийлөн тод харагдахгүй байна. Гадаадад очсон монголчуудын асуудал байна. Хүнийг эрүүдэн шүүхгүй, хүнийг цаазаар авахгүй гэдэг хүний эрхийн эрх зүйн хэм хэмжээ байдаг. Үүний цаад агуулга, мөн чанар ямар учиртай вэ гэхээр манай төр хүнлэг төр учраас ийм үйлдлийг өөрөө гаргахгүй гэсэн зарчмын шинжтэй байр суурь байгаад байна. Миний харж байгаагаар, гадаадад гацсан монголчуудын асуудал бидэнд яг ийм тест тулгаж байгаа юм. Хэр хүнлэг төр юм бэ? Өнөөдөр “Багтахынхаа хэмжээгээр авна, бусдыг нь яаж дийлэх вэ дээ” гэсэн хариулт өгч байгаа нь хүнлэг бус хариулт гэж би дүгнэж байна.

-Таны сэтгэлийг хамгийн ихээр өвтгөдөг, хүний эрхийн ямар асуудал байна вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой тулгамдсан асуудал бидэнд зөндөө байна. Бүгдээрээ цаанаа хүний амь нас, амьдралтай холбоотой. Бид хэд хэдэн асуудал дээр онцгойлон анхаарах шаардлагатай болов уу. Тухайлбал, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал байна. Мөн ахмад настнуудын асуудал байдаг. Тэтгэвэрт гарлаа, улсаас өгч байгаа тэтгэмж халамжаа аваад явлаа ч эдгээр хүмүүсийн нийгмийн амьдралд оролцох оролцоо, идэвхтэй амьдрах амьдралын чанарын асуудал өнөөдөр яригддаггүй, хол орхигдсон байна. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дуу хоолойгоо нийгэмд харьцангуй сайн гаргадаг болж. Ахиц дэвшил, өөрчлөлт харагдаж байгаа ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцох саад бэрхшээлгүй хүмүүстэй харьцуулахад амьдрах нөхцөл байдлын хувьд хангалтгүй байна. Энэ бол үнэхээр анхаарал хандуулах ёстой асуудал. Дараагийн нэг асуудал бол Монгол Улс хөгжиж байгаа орон. Үүнтэй холбоотой маш олон хөгжлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Уул уурхай, зам, барилга, эрчим хүч гээд дэд бүтцийн том төслүүд хэрэгжүүлж байна. Энэ төслүүдийн улс, хүний эрх чөлөөнд нөлөөлөх нөлөөллийн асуудлыг бид үнэхээр анхаарч судалж, мэргэжлийн мониторинг хийх шаардлагатай гэж харж байна.

-Өнөөдөр Монгол Улсад Үндсэн хуулиар олгогдсон хүний бүх эрх бүхий л салбарт их, бага хэмжээгээр, ил далд зөрчигдөж байна. Аливаа бүхэн шалтгаантай. Хүний эрх зөрчигдөж байгаа гол шалтгаан хүн бүр эрхээ мэдэхгүй байгаатай холбоотой юу?

-“Гээнэдээ ч бий, гоонодоо ч бий” гэдэг шиг хаа хаанаа байгаа асуудал. Хууль тогтоомжоос болж хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байна. Хууль, тогтоомжийг хэрэгжүүлж байгаа практикт хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа асуудал байна. Хууль нь боломжийн боловч хүнээр дамжуулж хэрэгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр практикаас болж хүний эрх зөрчигдөж буй асуудлууд байна. Нийгэм, эдийн засаг, соёл уламжлалтай холбоотой, тогтолцооны шинжтэй асуудлуудаас болоод хүний эрх зөрчигдөж байна. Нөгөө талаас иргэд эрхээ мэдэхгүй асуудлууд бий. Хүний эрх, эрх чөлөө гэж юу вэ гэдэг асуудлаа ойлгохгүй, мэдлэг, ойлголт муу байна.

НЭГ НЬ ШҮҮМЖИЛЖ, НӨГӨӨХ НЬ ШҮҮМЖЛҮҮЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ 

-Зарим хуульч Монгол Улс хүний эрхийн боловсролыг бүх нийтэд олгох үндэсний хөтөлбөртэй байж, түүнийгээ хэрэгжүүлэх тогтолцоотой байх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлдэг. Та санал нийлж байна уу?

-Хүний эрхийн асуудал нэг талаараа хууль тогтоомжийн эрх зүй. Би түрүүн эрх зүй гэдэг чиглэл рүү нь илүү ярьсан. Гэхдээ энэ бол хүний амьдралын хэв маяг, амьдрах хандлага, амьдралаа зохицуулах хандлага, соёл байхгүй юу. Бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ. Өөрийнхөө эрх, эрх чөлөөг хэрэгжүүлнэ. Нийгмийнхээ хэм хэмжээг мэдэрч, захирагдаж амьдарна гэдэг ч юм уу. Нийгэмтэй зохицож амьдарна гэдэг бол тэр хүний амьдралын хэв маяг, амьдралын асуудал яригдаж байгаа юм. Тэгэхээр үндсэндээ бусад хүмүүсийн эрх, эрх чөлөөг хөнддөггүй, үзэл бодлоо хариуцлагатайгаар илэрхийлдэг хүмүүжил нь сургуулийн хөтөлбөр гэхээс гадна нийгмийн амьдралын нэг стандарт, хүн хүнтэйгээ харилцах харилцааны код болж тогтох учиртай юм. Ерөнхий боловсролын сургуулиудад хүний эрхийн тухай ойлголтыг тодорхой өгдөг, тэр нь эрдэм шинжилгээний байгууллагын хүрээнд яригддаг онолын асуудал биш, ерөөсөө практик өдөр тутмын амьдралд тохиолддог хүний эрхийн асуудал. Сургуулийн багш хүүхэдтэй, мөн эмнэлгийн ажилтнууд, номын санч хүнтэй яаж харьцах ёстой вэ гэдэг илүү өргөн хүрээтэй нийгмийн харилцааны шинж чанарыг агуулсан хөтөлбөр гарцаагүй шаардлагатай. Хүний эрхийн боловсролыг тодорхой нарийн мэргэжлийн түвшинд олгох, ялангуяа хүнд үйлчилдэг мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиуд хүний эрх, эрх чөлөөний хичээлийг заавал үзэх хичээл болгон оруулж байвал бид бас хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг өргөн хүрээнд хурдтай хийж чадах болов уу гэж боддог.

-Хөдөөгийн эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болсоор ирсэн асуудлыг яаралтай анхааралдаа авч, энэ чиглэлээр тууштай ажилламаар санагддаг. Танд энэ асуудлын талаар ямар мэдээлэл байна вэ? Төр засгаас тэдэнд туслах ямар ажил хийж эхэлвэл зүйтэй вэ?

-Монгол орны онцлог бий л дээ. Улаанбаатар хотдоо хүн амын 40 гаруй хувь нь чихэлдэж суурьшдаг боловч хөдөө орон нутагт хүн ам сийрэг. Өөрөөр хэлбэл, малчны хотонд юу болж байгаа вэ, ямар хүний эрхийн зөрчил гарч байна вэ? Хүүхдийг албадан хөдөлмөрлүүлж байна уу, боолчилж байна уу, аль эсвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байна уу гэдэг асуудал дээр хяналт тавих төрийн механизм ажиллах боломж бололцоо харьцангуй бага байдаг амьдралын хэв маягтай ард түмэн. ХЭҮК-оос малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар эхлүүлсэн ажлууд бий. Энэ асуудлыг үнэхээр судлах хэрэгтэй, энэ нь эргээд олон төрлийн асуудлуудтай уялдах байх. Улс орны хөгжлийн байдалтай холбоотойгоор бэлчээр, уул уурхайн асуудал хөдөөгийн хүмүүсийн амьдралын хэв маягийг үнэхээр өөрчилж буй. Гэх мэтчилэн макро түвшинд, нэлээн өргөн хүрээтэйгээр ямар асуудал байна вэ гэдгийг нарийн сайн ойлгож мэдэхээс эхлэх нь зөв болов уу.

-Монголд хүйсийн хувьд хүний эрх зөрчигдөж буйг ангилж, тогтоосон судалгаа бий юү?

-Хүйсэд суурилсан хүчирхийллийн судалгаанууд бий. Гэхдээ тодорхой сэдвүүдийг салбар хүрээгээр нь авч үнэлсэн судалгаанууд байна. Гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт, бэлгийн цөөнхийн эрх, эрчүүдийн сэтгэлзүйн дарамттай холбоотой сүүлийн хоёр, гурван жилд гарсан судалгааны ажлууд бий. Эндээс нэлээн тоймтой, анхаарал татахуйц үр дүн харуулж буй судалгаанууд бол НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн гэр бүлийн хүчирхийллийн тархалтын судалгаа байна. Бас өнгөрсөн 2019 онд Азийн сан, Жендерийн үндэсний хорооны хамтран хийсэн Монгол Улсын жендерийн байдлын зураглал гэх мэтчилэн судалгааны ажлууд байгаа. Ерөнхийдөө бидэнд жендерт суурилсан хүчирхийллийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ямар ямар үйлдэл байна вэ гэдгийг цогцоор нь тодорхойлоод, нэгбүрчлэн мэдэх шаардлага, хэрэгцээ бий.

-Ардчиллын буянд, хуучин нийгэмд боогдмол байсан эрхүүд, ялангуяа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нээлттэй болсон. Гэхдээ хүмүүс ардчиллын нэрийг барьж эрхээ хэтрүүлж байна гэсэн асуудал хөндөгддөг. Бидэнд бас учир дутагдал бий байх, тийм үү?

-Нийгмийн сүлжээ, нийгэмд болж буй диалогуудаас хүнийг гүтгэдэг, нэр төрийг нь гутаан доромжилдог гэмт хэргийн, зөрчлийн шинжтэй үйлдлүүд харагддаг. Нөгөө талаасаа шүүмжлэл гэдэг бол ардчилсан нийгмийн эрүүл хэв маяг. Нэг нь шүүмжилж, нөгөөх нь шүүмжлүүлж сурах хэрэгтэй юм. Шүүмжлэлийг хувь хүн рүү биш, хийж байгаа ажил руу, гаргаж байгаа бодлого руу чиглүүлвэл илүү тустай. Гэтэл хувь хүн талаас нь дайрч доромжилсон зүйлүүд байдаг. Нөгөө талаас шүүмжлүүлж буй субъект шүүмжлэлийг хүлээх ёстой. Шүүмжлүүлэх дургүй байдаг хандлага байдаг. Өөрчлөгдөх ёстой. Эрүүл байх ёстой. Үйл ажиллагаа явуулж байгаа учраас хүн болгонд авч, гаргаж байгаа үйлдэл таалагдахгүй. Тэгэхээр эсрэг өнцөг байж л таараа. Энэ нь иргэний нийгэмд хөгжил явж байгаа процесс юм.

АВСТРАЛИ УЛС ХҮНИЙ ЭРХИЙН БҮРЭН ХАМГААЛАЛТГҮЙ

-Та Австралийн Үндэсний их сургуульд олон улсын нийтийн эрх зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын зэрэг хамгаалжээ. Австралид хүний эрхийн зөрчил хэр их гардаг вэ? Тэнд хүний эрхийг хэр сайн хамгаалдаг вэ, Монголтой харьцуулбал? 

-Австрали бол онцлог орон. Яагаад гэхээр энэ бол холбооны улс. Холбооны үндсэн хуультай. Холбооны Үндсэн хууль, холбооны эрх зүйн тогтолцооны хүрээнд хүний эрхийн бүрэн хамгаалалтгүй улс. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан шиг хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан хууль зүйн цогц хамгаалалт байхгүй. Муж болгон өөр өөрийн хүний эрх, тэгш боломжийн хуулийн хүрээнд байх ч зарим муж улсуудад байхгүй. Виктория, Квинсланд, Австралийн Канберра хот байрладаг эдгээр газруудад хүний эрхийн баримт бичгүүд бий. Гэхдээ тэр нь илүү нийгмийн соёлыг өөрчлөх, диалог бий болгоход чиглэгдсэнээс биш АНУ-ын тогтолцоо шиг хатуу хууль зүйн аргаар хүний эрхийг хамгаалдаг тогтолцоо байхгүй. Илүү зөвлөх чиг үүрэгтэй гэсэн үг. Австралийн засгийн газар НҮБ-д “Бид өөрсдөө харьцангуй нийгмийн шударга ёсыг төлөвшүүлсэн, ялгаварлан гадуурхалтыг хориглосон хууль тогтоомжоороо ихэнх асуудлуудаа шийдвэрлэдэг учраас хүний эрхийн холбооны тогтолцоо бидэнд хэрэггүй" гэсэн тайлбар тавьдаг. Манай амьдралын стандарт, нийгмийн хүрсэн түвшин өндөр, хүний эрхийн асуудал дэлхийн олон улс оронтой харьцуулахад сайн учраас заавал ийм тогтолцоо байх шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ тогтолцоотой байлгая гэсэн нэг хэсэг байдаг. Энэ диалог үндсэндээ өнгөрсөн 100 жилийн турш явж байгаа ийм улс орон. Хүний эрхийн ноцтой асуудлууд Австралид ч бий. Ялангуяа абориген буюу 1700 онд Английн цагаачид нүүдэллэж ирэхээс өмнө оршин сууж байсан уугуул хүмүүсийн эрхийн асуудал, дээрээс нь одоо Австралийг зорьж буй дүрвэгсдийн асуудал үндсэндээ хүний эрхийн хурц асуудлуудад тооцогддог.

-Та гаднын орнуудын туршлагуудыг багагүй судалсан байх. Хүн ер нь эрхээ 100 хувь эдэлж чаддаг болов уу?

-Бүх юм болсон, ямар ч асуудалгүй нийгэм гэж байхгүй. Нийгэм хөгжихийн хэрээр түүнийг дагасан нийгмийн асуудлууд гарч ирнэ. Жишээлбэл, бид өнөөдөр интернэт хэрэглэж байна. Хиймэл оюун ухаан, нано, био технологи яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн амьдралд бүр хүн гэдэг ойлголт юу вэ гэдэг асуудал үндсээрээ өөрчлөгдөж байна. Нийгмийн харилцаа өөрчлөгдөх тусам шинэ харилцаа гарч ирсээр байх болно. Ер нь хүний эрх, эрх чөлөөний хамгийн наад захын стандарт бол хүмүүс туйлын аз жаргалтайгаар мөнхийн диваажинд амьдрах тухай асуудал биш, ямар ч байсан гарааны нөхцөл байдалд шударга байх тухай асуудал л хамгийн чухал.

-Саяхан Covid-19 тусаад эдгэсэн хүний хүүхдүүдийг байрных нь хүмүүс гэрт нь оруулаагүй харамсалтай тохиолдол гарсан. Энэ чиглэлд ХЭҮК хэрхэн анхаарлаа хандуулж, ямар арга хэмжээ авсан бэ? 

-Комисс мэдээлэл авмагцаа шуурхай ажиллагаа явуулсан. Хоёр хүүхдийн нөхцөл байдал ямар байна вэ, хэн хамгаалалтад авч, яаж ажиллаж байна вэ гэдгээр мэдээлэл цуглуулсан. Одоо ч манай өргөдөл, гомдол хариуцсан ажилтнууд ажиллаж байгаа байх. Миний ойлгож байгаагаар, СӨХ-ийн дарга эмэгтэйн гаргасан шийдвэр байсан юм билээ. Телевизийн нэг цагийн бичлэгийг би бүгдийг нь үзсэн. Ээж нь “Манай СӨХ-ны дарга биднийг их харж үзэж дэмждэг” гэсэн мэдээлэл өгч байсан. Гэтэл бодит байдлыг шалгаад үзэхээр ялгаварлан гадуурхах эх үндэс эндээс тавигдсан гэсэн сүүлийн мэдээлэл бий. Гэхдээ үүнд бүрэн итгэлтэй биш байна. Ийм асуудал гарч болохгүй. Хэрвээ энэ нөхцөл байдал тогтоогдвол СӨХ-ийн даргад эрх бүхий албан тушаалтнаар хариуцлага тооцуулах асуудлыг тавих ёстой.

-Цар тахлын энэ хүнд үед эрхээ хязгаарлуулсан хүмүүсийн нөхцөл байдал ямар байгаа бол? Энэ чиглэлд анхаарал хандуулж, мэдээ мэдээлэл авав уу?

-Комиссын гишүүдийн анхны ажиглалтын нэг объект хорих анги байсан. Комиссын гишүүн хорих 461-р ангид ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. ШШГЕГ-ын удирдлагуудтай холбогдож ажилласан. Хорих байрны нэгдсэн камерын систем тэнд байдаг учраас бүх хорих байруудын нөхцөл байдлыг тэндээс тандах боломжтой гэсэн үг. Энэ бол шалгалт биш, ажиглалт (Хүний эрхийн зөрчлийн хяналт шалгалт цогц шалгалт байдаг). Хорих анги, баривчлах байр, цагдан хорих төвүүдэд халдвар хамгааллын арга хэмжээ авагдсан байна. Халдвар гарсан тохиолдолд авах эрсдлийн төлөвлөгөө байна уу, бэлэн байдал хангагдсан байна уу гэдэг дээр онцгойлон анхаарал хандуулж байна.

-Өнгөрсөн хугацаанд таны ямарваа нэг эрх зөрчигдөж байв уу? Зөрчигдөж байсан  бол хаана хандаж, ямар тусламж авч байв?

-Мэдээж, нийгмийн амьдрал учраас өнгөрсөн хугацаанд надад тохиолдсон асуудал бэрхшээлүүд байсан байж таараа. Ямар ч байсан эрүү, иргэн, захиргааны болон зөрчлийн асуудалд холбогдож байгаагүй. Ноцтойгоор зөрчигдсөн тохиолдлыг би санахгүй байна. Гэхдээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, өөр бусад эрх, эрх чөлөө хөндөгдөж байсан тохиолдлууд гарч байсан байх. Түүнийг тухай бүр мэргэжлийн хүний хувьд, надад ямар хууль эрх зүйн боломж бололцоо байна вэ гэдгээ ойлгож байгаа учраас шийдээд явсан байх.

-ХЭҮК-ийн шинэ гишүүнээр томилогдсон та болон таны багийнханд иргэд их итгэл хүлээлгэж байгаа. Бүгд гадна, дотнын нэртэй сургуулиудад суралцаж, боловсрол эзэмшсэн, одоо сурсан бүхнээ эх орондоо нутагтшуулахыг зорьж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монгол залуустаа хандаж та хэлмээр байна вэ?

-Бид олон нийтээс өгч буй итгэл, зориглоод үүрье гээд ороод ирсэн хариуцлагаа ухамсарлаж, аль болохоор биднээс гарч болох мэргэжлийн ур чадвар, мэдлэг, мэдээллээ шавхаж ажиллах болно. Ер нь гадаад, дотоод гэлтгүй монгол хүн хаана байгаагаас үл шалтгаалан хийх гэсэн ажлаа чанартай хийвэл бидний хүчин зүтгэлийн үр шимийг эргээд нийгэм, бидний ирээдүй хойч үе маань урт хугацаандаа хүртэнэ. Тийм учраас барьж авсан ажилдаа эзэн болж, чанартай хийе гэж хэлэх байна.

-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-10 103.26.194.84

Эхлээд малаа хэукын статусыг бурэн эрхийг дээшлуул хэук уйл ажилгааг хязгаарлсан хуучин коммунистуудын хязгаарлалт хийсэн каалтуудыг хучингуй болго тэгвэл ажил хж байгаа гэсэн уг олон хэрэв улс хөдлөхгуй бол олон улсын байгуулгаас тусламж ав энийг өөрчилөөгуй дарга нараа магтаад сууж бдаг мал уу чи хэрэв ингэж чадвал ундсэн хууль газар нутгаа зарсан дарга шууд шоронлуу

Avatar

Зочин 2020-12-10 103.26.194.84

За нээх онол яарихаас цаашгуй ногоо солонго билуу эмэгтэйчуудын биеийг унлуулдэг баарны эзэн авгай хэук дарга болохдоо яг нэг иймэрхуу загвартай яг адилхан юм яарьж бгаад дарга болоод юун хуний эрх бусдыг шантаажилдаг баарндаа охид зардаг цагдаа нар очидогуй хувдаа бажих хэрэгсэл болгсон комиссыг энэ бас бух дарга нар сайн бсан гэж ирээд шааж ба хуний эрх хаа сайгуй зорчигдож ба уул нь хуний эрийн комиссын статус бараг засгын газарын хэмжээнийх бх естой боловч мал мэнгэт нямдорж юу ч мэдэхгуйгээ

Avatar

Зочин 2020-12-10 64.119.22.114

Нөгөө бөөн Ph.D профессоруудын нэг үү?. Онол хэтрээд практик нь дутаад байгаан бишүү. Гоё ярилцлага өгөх завгүй ковидын хөл хорионы үед гарсан хүний амь эрсэдсэн кейсүүд дээр стратегийн өмгөөлөл зохион байгуулж явмаар юм. Гоё ярихаар бүх юм гоё болчихно гэсэн бас л нэг цүнх баригч шивдээ. Амьдрал амьдрал үзээгүй ээ. Мах идэж мэдхээс мал муулж мэдэхгүй ээ гэдэг шиг л

Avatar

Зочин 2020-12-10 202.126.89.1

Тархи толгойгоо савчсан сэнтэгтэй бүдүүн хар авгай харагдсан. Зайл зайл. Чам байтугай мундаг залуус Монголд олон болсон. Монголд хийж бүтээдэг инжeнeрүүд л хэрэгтэй байна. Хүний эрх гээд пүн пан гээд захын чавганц ч ярьчиж дөнгөнө. Энэ авгайгаас Энхболд, Сүнжид гэгчид нь дээр санагдсан

Avatar

Зочин 2020-12-10 122.201.24.139

Хөөрхий судлаач яаж ч хүний эрх хамгаалах вэ дээ. Энэ комисс шоронгоор л ажиллдаг нь тодорхой дүрэм, сьандартьай байгууллагад ажиллахад амар байдагтай холбоотой. Жинхэнэ ээ наран байгаа ч нхрсанд байгааюм шиг хамгаалалтгзй иргэийниэрхийг хамгаад. Гэот орж чадаагүй 2 хүүхдийн эрхийг шүүхээр хамгаалж яваач

Avatar

Ахмад хуульч 2020-12-10 122.201.31.167

Хариуцлагатай албан тушаалд очсоноо мэдэрч байгаад чинь талархья. Харин эхний асуулт хариулт өөрийг чинь голоход хүргэлээ. Хүний эрх , эрх чөлөө гэдэг ойлголт 90-ээд онод л үүссэн цоо шинэ ойлголт гэчихжээ. Хаагуур юу судалж явсан дамшиг вэ. За тэгээд юунаас ажлаа эхлэх вэ гэсэн асуултад бас бүдэрч л байх юм. Найз нөхдийнх нь ганц нэг үнэлэлтээс үзвэл сэтгэлгээ сайтай байж, амжилтанд хүрэх байх гэж найдахаас. Амжилт хүсье. Үргэлжлэл бий..

Avatar

Зочин 2020-12-10 196.53.10.138

Manai angiin ohin. Yamarch baisan alivaad setgeleesee handdag, hicheengui, setgeltei hun. Amjilt husie. Gehdee hunii erhiin tuluu temtsel bol zuvhun neg hun hiichihdeg ajil bish, buhel buten system ajillaj baij devshil avchirna. Gehde dor hayaj Naraa shig neg hun baigaad bi huvidaa bayarlaj baina.

Avatar

Тууштай байгаарай 2020-12-10 66.181.161.88

Танай анги энд ямар хамаатай юм чамаар магтуулах гэж тэр үү. Хүний эрхийг ангиараа ярьдаггүйм малаа энэ хүн г*** лесбигийн эрхээс хэтрэхгүй чанга дуугарч чадах уу өөрийнх нь тэмцэгч чанар гарч ирэх үү хэнээтэй хүүхэн гэдгийг нь чамаас илүү мэднээ. Хар багын дарга багш нарт доль үсэрсэн л гар байсан би илүү зүйл хүсч байна. Хүний эрх маш доор орсон учраас ангийн найздаа доль үсрээд байлгүй үнэнийг хэлж бай хэн хэндээ хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-10 202.55.188.102

emegteichuud uursduu hunleg bus , huvia hicheesen Big ego-toi zuvhun uuriinhun yum bolj baival busad ni hamaagui gesen setgehtuitee uuniigee yariach

Avatar

Зочин 2020-12-10 103.212.119.43

Зэрлэг капитализмд амьдарч Байж юун хүнлэг байх тухай ярина вэ? Одоо цагт амь амиа бодож түрүүлж идсэн Нь хожиж хоцорч идсэн нь хохирч хүн хүндээ дайсагнан араа шүдээ хурцалж алалцаад чадалтай нь амьд үлдэж чадалгүй нь үхэж далд ордог болсон ш дээ.

Avatar

Зочин 2020-12-10 64.119.25.206

Энэ амьтан хүний эрх гэж шоудахаас өөр юм хийж чадах уу?

Avatar

Зочин 2020-12-10 202.9.46.5

Зайл орон тооны бөглөө минь чи хаана явсан юм.Өндөр цалин хангамж унаа тэргээр хангагдчихаад юу ч хийдэггүй хүний эрхийн комиссыг татан буулгаж төсөв хэмнэ

Avatar

Эрх баригчид болон эрх барьж байсан хүмүүсээс асууяа 2020-12-10 64.119.17.85

"Ер нь хүний эрх, эрх чөлөөний хамгийн наад захын стандарт бол хүмүүс туйлын аз жаргалтайгаар мөнхийн диваажинд амьдрах тухай асуудал биш, ямар ч байсан гарааны нөхцөл байдалд шударга байх тухай асуудал л хамгийн чухал" үүнийг хангасан уу.?

Avatar

зочин 2020-12-10 64.119.25.89

Хулгайгаар архи зардаг ,согтуу машин барьдаг , тамхи ширхэгчилэн хаа сайгүй сургуулийн орчинд зарагсад ажилаа хийж байгаа төрийн ажилтанг доромжлох зодогсод архичид танхайрагчид энэ бүхнийг зогсоохийн төлөө тэмцсэн бүхэн хүний эрх зөрчигч болж адлагдах болох нээ

Avatar

ХУУЛЬЧ 2020-12-10 192.82.64.190

МОНГОЛООР ДҮҮРЭН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ ,ХУУЛЬЧ ,,ХАМБЫН ШИНЖТЭЙ УХААРУУЛАГЧ НАР ИХ Л ДЭЭ ,,,,ТЭГЭЭД ТЭД ХҮНЛЭГ ИНЭРЭНГҮЙ ЁС,ХҮНИЙ ЭРХ ЯРИВЧ,,,,,,,,, ӨӨРСДӨӨ ТЭР БОЛДОГҮЙ ГАЗРААР НЬ БАЙНГА ОРЖ ГАРААД БАЙГАА ЗӨРЧИЛ ГАРГАСАН ,АЛБАН ТУШААЛТАНТАЙ ТУЛЖ АЖИЛЛАВАЛ ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ОРОХГҮЙ Л ДЭЭ ,,,,,, НОМ ЯРЬЖ , ,МУНДАГ ХҮНИЙ ЭРХИЙГ ТУНХАГЛАСАНЧ ХҮН МӨС СЭТГЭЛЭЭ ГАРГАЖ АЖЛАА ХИЙДЭГҮЙ БОЛОХООР ЯАЛТАЙ БИЛЭЭ ,,,,,

Avatar

Зочин 2020-12-10 64.119.19.185

Xvнлэг байх, xvн чанарыг ардчилал гэдэг мангас гарч ирээд устгачихсан юм аа.

Avatar

Zochin 2020-12-10 202.126.90.149

Sayhul horionii uyer mash olon hunii erh zurchigduj baihad ene mundag hunii erhiin talaar yaridag humuus yuga hiisen ym be!!! Hudlaa shou hiihee bolioch eeee

Avatar

Угаасаа ийм 2020-12-10 192.82.72.175

Угаасаа ийм хүмүүс шүү дээ.

Avatar

Шодоргос 2020-12-10 103.80.211.37

Юу ч хийдэггүй газрыг татан буулгаачээ. Амьдрал дээр хохирсон хүний эрх ашгийг ингэж хамгаалсан ганц тохиолдол байхгүй ши дээ.Би нэг удаа хандаж байсан . Улаан цайм төр засгийн бруугаас хүн хохироод явж байхад ашигтай байдлаар шийдүүлж чадахгүй хөнгийн газар татан буулга. ямар ч хэрэгтэй юм. Төсөвт дарамт ш дээ.

Avatar

Бат 2020-12-10 66.181.161.83

Хуулид ядаж дүрэм журмуудад ХЭҮК гэсэн үг ер алга.
Ямар ч эрхзүйн чадамжгүй газар.
За яах вэ нөлөөллийн ажил хийдэг байж магадгүй гэж бодохоор сошиол орчинд ХЭҮК болон гишүүдийнх нь хаягтай юу ч алга.
Осолдохгүй л нэг онцгүй вэб хуудас бна.
Гөлгөн коммунист Бямбадорж ,я***н зарж баяжсан Оюунчимэг нартайгаа адил болов оо.

Avatar

оюутан 2020-12-10 66.181.181.42

Яг үнэндээ бол Монгол Улсад ийм хэтэрхий мэргэн жараахай мөн ч их байна. Хэрэгтэй газраа дуугарахгүй, хэрэггүй газар ирээд ажилд саад болно.
Энэ ХҮЭК-ыг татан буулгавал таарна, юу ч хийдэггүй байгууллага.

Avatar

bi 2020-12-10 202.9.40.86

yes, you are right

Avatar

Амжилт хүсье 2020-12-10 202.126.90.150

Шүгэл үлээж нийгэмд цочироо өгч иргэн хүний өмнөөс хүчтэй дуугарч байгуулага албан тушаалтанд иргэдийн өмнөөс нэхэмжлэгч болон хариуцлага тооцуулж, хууль хүчний гэх байгууллагуудад томоохон цоцроо өгч шинэ соёл, хэм хэмжээ тогтоолгох ажлыг манлайлан эхлүүлж үр дүн гаргаач л гэж хүсье. Та нар чанга дуугардаг та нар нэхэл хатуутай байвал энэ улсад ядаж албан тушаалтан хүний эрх зөрчиж хүн хохироох бдал эрс багасана даа

Avatar

Мо АХ партизан 2020-12-10 202.126.90.69

КОВИДЫН АЮУЛААР ХАЛАВЧ ХИЙЖ ХИЙРХЭЛД АВТСАН МАНАЙ УОК -ыН ХАРАЛГАН ШИЙДВЭРЭЭС БОЛЖ ИРГЭДИЙН АМЬД ЯВАХ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙХАД : ТА НАР ИЧИХГҮЙ ЦАЛИН АВААД БАС ТАРХИ УГААЛТ ХИЙЖ СУУХыН ОРОНД ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ХАНДАА Ч: ХАТУУ ХОРИОНООС БОЛЖ 10 ХҮНИЙ АМЬ НАС ЭНДЭЭД БАЙГАА ШҮҮ?????? ЧАДАХГҮЙ Л ДЭЭ ЕР НЬ ЗАЙЛЦГАА:::::::

Avatar

иргзн 2020-12-10 202.179.27.138

Ардчилал Хүний Эрх гээд л нэг их Гоё юм ярьсан Сүржинэсэн хаяг адрестай Иргэдийнхээ доривтой дуугарч ажиллаж чаддаггүй Байгууллага нэг байна , өнөөдөр Монгол улсад Хүний Эрх гэдг зүйл Зөрчигдсөөр л байгаа шүү дээ, Худлаа гоё зүйл Бүү яриа,

Avatar

Зочин 2020-12-10 202.126.90.85

Нийгэмийн хандалгыг өөрчлөөд ухуулаад, хяналт юмаа тавиад ажлаа эхлээчдээ. Төр засгаас тавьж байгаа хоригын ард хүний эрх хязгаарлагдаж байгаа нь ойлгомжтой. Сая товчоон дээр хотруу оруулахгүй хориг тавьхад тэнд хүний эрүүл мэнд аюулгүй байдалд нь хүний эрхийн хороо санаа тавьж шаардаж эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх эмч жижүүрлэж байсан бол тэр эмэгтэйн амийг аврах байсан шүү.

Avatar

Зочин 2020-12-10 202.9.40.43

hudlaa s***. hamgiin hunleg bish ni ta nar oorsdoo

Avatar

Bat 2020-12-10 66.181.161.83

Хүнлэг мүнлэг ч гэх шиг.
Хуурамч хувалзнууд л ингэж ярьдаг юм
Чи хүний төлөө тэмцэгч байж чадахгүй байна.

Avatar

Bat 2020-12-10 66.181.161.83

Энэ одоо яадаг юу хийдэг газар вэ.
Ядаж байхад ийм газарт мөнгө замаар гүй л байна.Ёстой сонсоогүй газар бна

Avatar

Амжилт хүськ 2020-12-10 202.126.90.150

Маш сайн ярилцлага ярилцагч байлаа. Олон орхиглсрн шийдлээ хүлээсэн ажлуудыг шуурхай өөрчилж шахаж шаардаж олны дэмлэг дуудаж, өөрсдөө хууль дүрмээ боловсруулж зүтгүүлж шийдүүлж ажиллаарай. Нэг их мэддэг учрыг нь ойлгосон гэх мөртлөө юу ч хийдэггүй хууль нь ийм, боломж хаалттай, саналаа хэлсэн явахгүй байна гэх мэтчилэн суудаг түмэн хүний нэг битгий байгаарай. Аль ч албан тушаалтан, гүйцэтгэгч хүний эрхэнд халдчих вий, хүн хохироочих вий гэж айдаг болгоомжилдог хүнтэй тэгш харьцдаг болтол

Avatar

Хүн чанаргүй шуналтай улстөрчид л Монголыг сүйтгэсэн 2020-12-10 66.181.181.118

Тэд ард түмнийг ядуу хүн чанаргүй арчаагүй болгосон

Avatar

зочин 2020-12-10 202.21.104.2

Мундаг боловсролтой, чадвартай, сэтгэлтэй хvн шиг санагдсан ажлын амжилт хүсье

Avatar

ӨӨ 2020-12-10 103.57.94.76

ОРОН ГЭРГҮЙ ОЛОН ХҮН СУУЦ ӨМЯЛӨГЧДИЙН ХҮЧИНД ЦАЛИН НД-АА ТӨЛЖ БАЙГАА ШҮҮ. ТӨР ТЭДНИЙГ СӨХ-Д ДААТГАЧААД САНАА ТАВИХҮЙ БАЙГАА. ХЭҮК ТЭДЭНД АНХААРАЛ ТАВЬДАГГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Ажлын амжилт хvсье 2020-12-10 192.82.73.100

Мундаг боловсролтой, чадвартай, сэтгэлтэй хvн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж