Covid-19 авах магадлал битүү орчинд илүүтэй байгаа учраас халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга нь агаар сэлгэлт хэмээн гоц халдварт өвчний шинжээч Владислав Жемчугов Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Владислав Жемчуговын хэлснээр, хүмүүс өвчний вирусээр гол төлөв ажлын байр, гэртээ, нийтийн тээвэр зэрэг газарт халдварлаж байгаа бөгөөд гудамжнаас халдварлах нь цөөн байгаа ажээ. Энэ нь уг вирус битүү орчимд илүүтэй халдварлаж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа учраас халдварлах магадлал өндөртэй газарт агаарын солилцоо, сэлгэлтийг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
"Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд амны хаалтаа зүүж явахаас гадна автобус, метро, вагоны агаар сэлгэлтийг сайжруулах, сэнсийг ажиллуулах шаардлагатай. Оффисуудад агааржуулалтын систем, сэнсийг дээд хүчин чадлаар ажиллуулах хэрэгтэй” хэмээн эмч хэллээ.
Агааржуулалтын системгүй газарт цонхоо ойр ойрхон онгойлгож, нэвт салхилуулах нь халдвар бууруулах нэг хүчин зүйл болох ажээ.
РИА НОВОСТИ
Зочин 2020-12-10 66.181.161.28
Ханаа цоолоод гаднаас Агаар хэдэн давхар шүүлтүүрээр шүүж оруулна (Pm 2.5 ийг шүүнэ) Муу агаарыг мөн ханаа цоолж буцаагаад сорж гаргах төхөөрөмж тавьбал маш сайн Давхар Конденсацийг арилгана Манайд ороод ирсэн байна лээ
Зочин 2020-12-10 64.119.23.85
улаанбаатарт агаар сэлгэлт хийх ямарт боломж алга цонхоор угаар л орж ирнэ сайжруулсан хорных нь
/*-*/ 2020-12-10 49.0.212.165
Зөв, бас дээр нь цэвэрлэх байгууламжийн өмхий орж ирэх тул юун агаар сэлгэлт манатай байна