Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт тус тус газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулна.

Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгов.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

IRGEN 2016-03-17 182.160.37.191

NUGUU AZIIN HAMGIIN TOM HUREELEN GEED HUTSAAD BAISAN YALAA. SARANCHIMEG ULAAN LUIVARCHIN MASH IH ALDAGDAL UUSGESEN.

IRGEN 2016-03-17 182.160.37.191

NUGUU AZIIN HAMGIIN TOM HUREELEN GEED HUTSAAD BAISAN YALAA. SARANCHIMEG ULAAN LUIVARCHIN MASH IH ALDAGDAL UUSGESEN.

Зочин 2016-03-17 103.57.95.67

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барилга нэмж бариад хэрэггүй ш дээ. Хойд талын газрыг нь Х.Наранхүү зарсан болохоор атаархаад байгаам уу