Орос улс Азербайжанаас алим, улаан лооль импортлохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Орос улс Азербайжанаас алим, улаан лооль импортлохыг хориглов

Орос улс Азербайжанаас алим, улаан лооль импортлохыг хориглов

ОХУ энэ оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн Азербайжанаас алим, улаан лооль импортлохыг хориглосон шийдвэр гаргасан талаар Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын алба мэдээллээ.

Азербайжанаас импортолсон хүнсний бүтээгдэхүүнээс нэг биш удаа хортой зүйлс илрүүлж, тухай бүр нь Азербайжаны Хүнсний аюулгүй байдлын агентлагт мэдээлж байсныг Оросын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын алба шийдвэртээ дурдсан байна. Тухайлбал, аравдугаар сарын 22-ноос хойш гэхэд 17 удаа Евразийн Эдийн засгийн холбооны улсуудад хориотой, Өмнөд Африкийн улаал лоолийн эрвээхэй, дорнын хорхой зэргийг Азербайжаны экспортолсон хүнсний бүтээгдэхүүнээс илрүүлжээ.

“ОХУ-ын нутаг дэвсгэрт хориотой организм экспортын бараа, бүтээгдэхүүнээс илэрч байгаа учраас Азербайжан улсын гарал үүсэлтэй алим, улаан лоолийг 2020 оны арванхоёрдугаар сарын 10-наас хориглох шийдвэрийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын алба гаргаж байна” хэмээн албан мэдээнд дурджээ.

Азербайжан нь Орос улс руу хүнсний бүтээгдэхүүн өргөн импортлогч орны нэг юм. ОХУ-ын Гаалийн байгууллагын мэдээгээр, 2019 онд 179,359 мянган тонн улаан лооль экспортолсон нь Оросын импортын улаан лоолийн 30,9 хувь болж байжээ.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж