349,964 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

349,964 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 183,638,970.69 төгрөгийн үнийн дүн бүхий 349,964 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монинжбар" ХК (MIB +15.00%) болон "Би ди сек" ХК (BDS +13.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -9.08%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -6.76%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 378 ширхэг нэгж эрхийг нийт 39,837 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.41 хувиар буурч, 17554.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,590,630,694,384.08 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж