НОК: Автомашин Даваа гаригаас зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

НОК: Автомашин Даваа гаригаас зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцоно

НОК: Автомашин Даваа гаригаас зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцоно

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /2020.12.09/ мэдээлэл хийж байна.


Ирэх даваа гаригаас 34 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч буй. Энэ сарын 14-өөс тусгай зөвшөөрөл үйлчлэхгүй дугаарын хязгаарлалтаар тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг нээж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.САНДАГСҮРЭН: 

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед  хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад олон нийтийн цуглуулсан хурал, танхимын сургалт болон бар, караоке, цахим тоглоомын газар, спортын арга хэмжээ, шашин сүм хийдийн үйл ажиллагаа, урлаг соёлын үйл ажиллагаа зэрэг 18 салбарын үйл ажиллагааг түр хугацаанд хориглож байна. Бусад аж ахуй нэгжийг тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед түр хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах  18 чиглэлийн аж ахуй нэгж, салбар:

  1. Хүнс болон ахуйн хэрэглээнээс бусад бараа /гэр ахуйн бараа, цахилгаа бараа, бөс бараа, тавилга/
  2. Олон нийтийг хамарсан хурал цуглаан жагсаал, аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт
  3. Таваас дээш хүнтэй хүлээн авалт, үйлдвэрлэлийн сургалт, танхимын сургалт
  4. Бар караоке
  5. Өргөтгөсөн худалдаа
  6. Цахим тоглоомын газар
  7. Спортын арга хэмжээ / цанын бааз, фитнесс, иогийн клуб/
  8. Саун бассейн
  9. Шашин сүм хийд
  10. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
  11. Үсчин
  12. Гоо сайхан
  13. Бариа засал, массаж алжаал тайлах төвүүд
  14. Амралт жуулчны бааз
  15. Зочид буудал дэн буудал
  16. Түргэн үйлчилгээний цэг
  17. Явуулын үйлчилгээ
  18. Түргэн хоолны цэг

Энэ сарын 14-өөс 52 төрлийн 21,000 орчим аж ахуйн нэгжийн 281 ажилтан ажилладаг байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байгаа юм. Мөн арванхоёрдугаар сарын 14-өөс спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг дэлгүүр, кафегаар худалдаалах эрх нээгдэж байна.

"22-ЫН ТОВЧООН ДЭЭР ХҮН АМИА АЛДСАН ХЭРЭГ ДАХИХ ГАРГАХГҮЙ БАЙХАД АНХААРНА"

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа

-Архангай аймгийн иргэн  22-ын товчоон дээр хүн нас барсан. Үүнд  хаана ямар алдаа гарав?

-Энэ асуудалтай холбоотойгоор УОК, Засгийн газраас байр сууриа илэрхийлсэн. Болсон үйл явдалд Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгалтын ажиллагаа явуулж байна.

-Хүн нас барсны дараа албан бичиг өөрчлөгдөж  иргэдийг түргэвчилсэн оношлуураар 22-ын товчоогоор нэвтрүүлэхээр болсон?

-Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дахиж алдаа гаргахгүй байхад анхаарч гаргасан шийдвэрүүдийг зөөлрүүлсэн. Голомттой бүс нутгуудаас Улаанбаатарт нэвтрэх иргэдээс PCR шинжилгээ авах журам үйлчилж байсан.Үүнийг зөөлрүүлсэн гэхэд болно. Харин шийдвэр өөрчлөөгүй.

-Ирэх даваа гаригаас үйл ажиллагааг нь нээх 34 аж ахуй нэгжийн цагийн хуваарьт өөрчлөлт орох уу?

-Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон мэргэжлийн хяналтын байгууллагаас  тусгай журам гаргасан. Үүнд тодорхой заасан.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээр автомашины тусгай зөвшөөрөл хүчингүй болж байна уу?

-Тийм, энэ сарын 14-өөс тээврийн хэрэгслүүд ердийн үеийнх шиг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцно. Тиймээс QR код хүчингүй болно гэсэн үг.

-Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа нээснээр тусгай журамд анхаарах шаардлагатай зүйл бий юу?

-Төрөөс иргэдтэйгээ хамтран хариуцлага хүлээж журам гаргаж байна гэж ойлгож болно. Улаанбаатар хот эрсдэлтэй бүс хэвээр байгаа тул иргэд оролцоо, үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд ч бас халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, илүү хариуцлагатай байх шаардлагатай. Тухайлбал, кофе шопууд сууж үйлчлүүлэхийг хязгаарлах, авч явах үйлчилгээг дэмжих, зоогийн газрууд хүн хоорондын зайг маш сайн барих, метр квадратдаа тохирсон үйлчилгээ явуулах, ширээний тоонд тохирсон үйлчлүүлэгч авах  зэрэг дундаж шаардлага тавьж байна.

-Халдварын голомтод ажиллаж буй алба хаагчид шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэхэд хэр анхаарч ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Монгол Улс бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт анх удаа шилжлээ.Энэ хугацаанд аливаа ажил, үүрэг гүйцэтгэхэд  алдаа дутагдал гарна.Үүнийг аль болох хурдан засч шийдвэрлэх хэрэгтэй. 22-ын товчоон дээр хүн амиа алдсан харамсалтай хэрэг дахин давтагдахгүй байхад анхаарч, ажиллах ёстой. Хуулийн байгууллага буруутай этгээдийг олж тогтоосны дараа хариуцлага тооцно гэж ойлгох хэрэгтэй.

НОК-оос зарим үйл ажиллагааг нээх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна

НОК-оос зарим үйл ажиллагааг нээх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, December 9, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж