Бөхөн шарын нуруунд баданги хүдрийг сэргээн нутагшууллаа

Хуучирсан мэдээ: 2020.11.27-нд нийтлэгдсэн

Бөхөн шарын нуруунд баданги хүдрийг сэргээн нутагшууллаа

Бөхөн шарын нуруунд баданги хүдрийг сэргээн нутагшууллаа

Сүүлийн жилүүдэд Монгол орны нэн ховор амьтдын нэг Баданги хүдэр хулгайн ан агнуурын улмаас ховордсоор байгаа. Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБХХ хамтран хэрэгжүүлж  ”Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг эхлүүлээд байна.

Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг Бөхөн шарын нуруунд Баданги хүдрийг сэргээн нутагшуулах бэлтгэл ажлыг мэргэжлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, судлаачид удирдан 2020 оны 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд Баданги Хүдрийг барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг энэ сард зохион амжилттай байгууллаа.

БОАЖЯ-аас олгосон зөвшөөрлийн дагуу  Архангай аймгийн Булган сумын нутгаас Баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн юм.

Байгаль дээрээс хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн амьтан судлалын нийгэмлэг ТББ, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг гүйцэтгэж байгаа бөгөөд Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар эдгээр сумдын засаг захиргаа нутгийн иргэд хамтран ажиллаа.

“Хүдэр нь Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугарна.Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг. Өөрөөр хэлбэл, хүдэр “ОЙН АМЬТДЫН ЦАГДАА” юм гэж Хүдэр судлалын доктор Д.Дэлэгням тодорхойлсон байдаг. Бөхөн шарын нуруу ийнхүү сонор соргог “Ойн цагдаа”-тай болсон нь тус бүс нутгийн  амьтдын төдийгүй Биологийн олон янз байдлын хамгаалал, эко системийн үйлчилгээнд чухал нөлөө үзүүлэх юм.

Сэргээн нутагшуулсан нэн ховор тус амьтдыг хяналтын автомат камер болон байгаль хамгааллын бусад тоног төхөөрөмжийг ашиглан тус бүс нутгийн байгаль хамгааллын байгууллага, байгаль хамгаалагчидтай хамтран нутгийн иргэдэд түшиглэн хамгаалж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж