Италийн Ювентус багийн ахлах дасгалжуулагч Андреа Пирло өчигдөр/2020.12.08/ Барселона багийн эсрэг тоглохын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр Лионель Мессигийн талаар ярьжээ.
Тэрбээр “Месси одоо амьдралын хамгийн онцгой мөч дээр байна. Тамирчны замналынхаа биш шүү. Учир нь тэр өнгөрсөн зун Барселонад үлдэх үү, эсвэл явах уу гэсэн маш том асуудалтай байсан. Тэр тоглолт бүрт л өөрийнхөө үнэ цэнийг харуулж байдаг. Хөлбөмбөгөөс илүү том асуудал түүнд байна. Месси магадгүй сэтгэл зүйн асуудалтай байх. Гэхдээ би энэ талаар нэг их юм яримааргүй байна. Месси жирийн бус. Үүнийгээ ч баталсаар ирсэн” хэмээжээ.
Мөн тэрбээр Месси, Роналдо хоёрыг хөлбөмбөгийн ертөнц дэх хоёр жирийн бус үзэгдэл хэмээн тодорхойлжээ.
Энэ улирлаас эхлэн Андре Пирлог ахлах дасгалжуулагчаараа томилсон Ювентус баг одоогоор Сериэ-А лигт 20 оноотой дөрөвдүгээр байранд бичигдэж бол УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгараад байна.
Харин Лионель Месси энэ улиралд 16 тоглолтонд оролцож, найман гоол оруулаад байгаа. Хувийн үзүүлэлт нь муугүй байгаа ч багийн амжилт тааруу байна. Одоогоор Барселона баг Ла лигтээ 14 оноотой наймдугаар байранд явж байгаа бол УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд хоёрдугаар байраар шалгарчээ.
Холбоотой мэдээ