ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос орны батлагдсан хуулиуд ямар ч олон улсын гэрээний заалтаас хүчирхэг байх талаар хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Ингэснээр аливаа гадаадын хөрөнгө оруулалттай, олон улсын шинж чанартай үйл ажиллагаанд асуудал үүсвэл гадаад орны байгуулсан гэрээний заалтаар бус, ОХУ-ын хуулиар шийдэх боломж бүрдэж байгаа юм.
Кремлийн хэлснээр Оросын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргүүд хэвээрээ бөгөөд Москва олон улсын хуулийг үнэнчээр дагах хэвээрээ гэнэ. Гэхдээ шинэ хууль зарим хүний эрхийн төлөө тэмцэгчдийн санааг зовоох болжээ. Учир нь жил бүр Орост амьдардаг олон зуун хүн Европын хүний эрхийн шүүхэд хандаж, ОХУ-д амьдармааргүй байгаагаа илэрхийлэн тусламж гуйдаг аж.
Путин уг хуулийнхаа талаар анх нэгдүгээр сард цухуйлгаж байсан билээ. Энэ бол Путины хэлж байсан үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн нэг хэсэг юм. Тус үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн тусламжтайгаар Путин дахиад хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ