Ардчилсан нам Засгийн газарт шаардлага хүргүүллээ | News.MN

Ардчилсан нам Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Ардчилсан нам Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Ардчилсан нам Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намаас  өнөөдөр /2020.12.09/ Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ШААРДЛАГА:

-Улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед улс төрийн хариуцлагатай хүчний хувьд Ардчилсан нам асуудалд нухацтай хандаж, шүүмжлэхээс илүү гарц гаргалгааг зөвлөх, хамтран ажиллахад анхаарч ирлээ. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асар хариуцлагагүй хандаж, УОК, НОК болон ЭМЯ, НЭМГ зэрэг байгууллагуудын шийдвэрийн уялдаа холбоог хангах ажлыг орхигдуулсаар ирсэнд туйлаас харамсаж байна. Мөн хот, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байгаа нь хүний амь насаар хэмжигдэх хохирол учрууллаа. Улс орны эдийн засгийг хохироож, асар их үнээр тогтоож байгаа хөл хорио нь бодит амьдралд нийцэхгүй, үр дүн муутай, хэт сүржин, үрэлгэн байгааг АН удаа дараа анхааруулж ирсэн. Гадаад орнууд, олон улсын байгууллагууд, иргэдээс цар тахалтай тэмцэхээр хуримтлуулсан асар их хандив, тусламж зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй, одоог хүртэл тодорхойгүй хаалттай байсаар байна.

Өвчин ямар байдлаар нэвтэрсэн, голомтын эх үүсвэр нь хаанаас гарсныг өвчин дэлгэрээд сар гаруй хугацаа өнгөрч байхад эрх баригчид өнөөдрийг хүртэл тодорхойлж чадахгүй байна. Мөн алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцолгүй, эзэнгүйдүүлсээр байна.

Энэ хугацаанд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрүүд судалгаагүй, хоорондоо зөрчилдсөн, огтын уялдаагүй, олон дахин эргэж буцсан, өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэсэн байдлаар гарч иргэд олон нийтийг бухимдуулаад зогсохгүй галын шугамд тэмцэж байгаа жирийн албан хаагчдаа ч удирдлагын хомстолд оруулж, талцуулсаар байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоож иргэдийн орлого олох боломжийг хаасан хэрнэ өрх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх, бизнесийн салбараа тэтгэх бодлого хөтөлбөр огт хэрэгжүүлсэнгүй. Ерөнхийлөгчийн болон бусад нам эвсэл, бизнесийн байгууллага, иргэдээс гаргаж буй оновчтой санал санаачилгыг улс төржүүлж үгүйсгэж, явцууруулж байгаа нь хохирлыг улам бүр нэмэгдүүлэх бодит шалтгаан болсныг бид харж байна.

Covid-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах ажлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг УОК-ын бүрэлдэхүүнтэй  уулзалдаж Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьсан. Гэвч энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэлгүй хойш тавьсаар байгааг бид ноцтой, санаатай алдаа гэж үзэж байна. Цар тахлын эсрэг Монгол Улс иж бүрэн судалгаатай, шийдмэг ажиллах байтал  Засгийн газар, УОК, НОК зэрэг байгууллагууд хангалтгүй ажиллаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй таагүй уур амьсгал бүрдэж байгаад АН харамсаж байна. Засгийн газрын алдаатай үйл ажиллагааг яаралтай залруулах хүсэлтийг иргэд олон нийтээс Ардчилсан намд олноор ирүүлэх боллоо. Хэдийгээр тахлын улмаас эрдэнэт хүний амь нас эрсдээгүй гэж байгаа ч удирдлагын уялдаагүй, дарга нарын хайнга хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсонд АН харамсч байна.

 Ардчилсан нам иргэн бүрийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд дараах асуудлуудад анхаарч, Монгол Улсын засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр Улсын онцгой комиссоо удирдаж шат шатанд шийдвэр гаргалтыг бүрэн удирдах,
  2. Удаа дараа алдаа гаргаж байгаа УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнах,
  3. Цар тахлын тархалтыг хязгаарлах бодлогоо иргэдэд нээлттэй, ил тод, судалгаатай танилцуулж, улмаар тахлын үеэр иргэдийн амьжиргааг үе шаттай дэмжих бодлого гарган хэрэгжүүлж ажиллахыг тус тус шаардаж байна гэжээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-12-09 73.111.180.213

zugeer l xuts
muu luivarchid

Avatar

Зочин 2020-12-09 192.82.76.15

ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ЯАНА ГЭДЭГ БИЛЭЭ.

Avatar

зочин 2020-12-09 49.180.12.250

Яг юу хэлэх гээд янтага тантага гэчихвээ АН?

Avatar

ЗӨВ 2020-12-09 202.21.108.26

АН ОДООНООС МАШ ШАРГУУ, ИДЭВХТЭЙГЭЭР МАН-ЫГ ШҮҮМЖИЛЖ БОЛОВСРОЛГҮЙ, ХАРАНХУЙ ЭРХ БАРИГЧИДТАЙ БОЛОХЫГ НЬ ОЛОН НИЙТЭД ОЙЛГУУЛЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ БААЛЖ, ОЛНЫ ДУНД ЭЛЭГ ДООГ БОЛЖ БАЙГААГ НЬ ХЭЛЭЭД ӨГЧ ЧАДВАЛ ДАРААГЫН СОНГУУЛЬД ШААНС БАЙНА. АН ЫН ГИШҮҮН БҮР МАН ЫГ ХАРАНХУЙ БАЙГААГ НЬ ХҮЧТЭЙ ШҮҮМЖИЛ. МАН ЫН ГИШҮҮД ТРОЛЛЧИДЫГ ГАЛЗУУРТАЛ НЬ ШҮҮМЖИЛ, ХАРИН ТЭДЭНТЭЙ ХЭРЭЛДЭЖ МАРГАЛДАХГҮЙ ХУРЦААР ШҮҮМЖЛЭЭД БАЙ.

Avatar

Irgen 2020-12-09 202.9.46.250

AH yostoi ineed hurgechlee. shuumjilj bolnoo buh yumiig uls torjuulj irgediig turhirj muuhai harluuldag sorog huchin baih unen muuhai yumda

Avatar

Zochin 2020-12-09 202.9.46.250

Pee AH dandaa ingej sonin medegdeg gargah yum. Oorsdoo chaddag yum shig. Harin ch sain bna shuu tuuhemdee iim zuiltei anh tulgaraad ajilj bgaa gehed. Alda dutagdal medeej bailgui yahw 100% yum gj bhguishde. AH bsan bol bur balarch baih bsan shu

Avatar

Зочин 2020-12-09 192.82.70.224

АН одоо больж үз та нарын улс төржих цаг арай болоогүй битгий сонгууль сэрүүн зүүдэл

Avatar

Зочин 2020-12-09 192.82.75.75

АН худлаа сенсаци хийхээс аар зүйл хийхгүй юм байна. Ерөнхийлөгчээ энэ асуудалдаа татаж оруулаад улам муухай харагдуулах юм.

Avatar

Дэмжиж байна 2020-12-09 139.5.217.171

Зөв шаардлага байна. 10 сар гаруй хугацаа өнгөрч байхад ямар ч бэлтгэлгүй байсан. Хариуцлагагүйгээс болж дотооддоо алдсан, хөл хорионы үед ойлгомжгүй шийдвэр гаргасаар байсан, олон хүний амь нас хохирсон. Бүгдэд нь хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй. Троллууд дуугай байцгаа.

Avatar

Баатар 2020-12-09 202.126.90.80

Содбаатар,Мөнхсайхан,Халтар нарт хариуцлага тооцож ОГЦРУУЛ!!!!

Avatar

Ард 2020-12-09 66.181.160.62

АН нам зүгээр л зайл та нар л монголыг минь ардчилал нэрэн дор аймшигтай болгож өөрсдөө хахаж үхтлээ баяжаа биздээ, Та нар төр барьж байсан бол бид бүгдээрээ корона тусаад үхчихсэн байгаа та нарын амнаас хэзээ ч өөдтэй үг үйл гардаггүй ,,,,,

Avatar

зочин 2020-12-09 103.57.94.194

АН-ынхан бусдыг өөрсөдтэйгөө адилхан санах юмаа ил байгаа хуримтлалыг идсэн уусан гэх гээд байгаа хэрэг үү БОЛЬЖ ҮЗ

Avatar

Зочин 2020-12-09 192.82.69.144

Яг үнэн нүүр цараыг нь бичсэн бн хандив тусламж ямарч хяналтгүй бгаа гадаадхд бгаа монголчуудад гэсэн 300 сая чригдаад бсан юу болсон бэ гэх мэтчилэн

Avatar

Иргэн 2020-12-09 122.201.22.135

Сэлэм нь энгийн хүн алсан тэнэг тогтолцоо… түргэн нуран унасан….

Avatar

иргэн 2020-12-09 202.70.34.70

Мөнгөний зарцуулалтыг сайтар шалгаж, чоно борооноор гэгчээр энэ үеэр шахаа хийсэн төрийн албан хаагч, хамааралтай этгээдүүдийг шалгах хэрэгтэй. Мөн ч их шахаа хуучин ЭМЯ-аар дамжиж хийгдсэн шүү. Янз бүрийн бодис, ариутгал нэрээр хэдэн арав нугалсан үнээр шахсан. Судалгаа хийгээд шалгавал гараад л ирнэ. Сарангэрэл сайд, түүний хүү Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны нэг хурган дарга нарыг одоо шалгах цаг болсон доо.

Avatar

ub irged 2020-12-09 66.181.160.66

novshiin tarvagiig buudaach

Avatar

Зочин 2020-12-09 66.181.178.213

их хуцна аа эд нар. угаасаа дэлхий нийтээрээ хөлөө олох гэж зүдэрч байна. та нар л тодорч гэнэ дээ. новшийн улстрөжилтөө болиоч дээ!!!

Avatar

Зочин 2020-12-09 64.119.17.221

Arai bish bsan shuu ajlin uyldaa algas 1 sai ajilluulj chadahgui huni amiar toglogchid

Avatar

Уншигч 2020-12-09 64.119.25.254

АН амны уншлага болсон зүйлийн шаардлага байна.шүүмжлэх,харлуулахаас өөр юм хийж чадахгүй дээ.та нар байсан бол одоо цар тахал дийлдэхээ больсон байгаа.

Avatar

иргэн 2020-12-09 202.21.109.37

Зөв санал ба нь онц бйна.. Онцгой комисс юм уу… Онцгой байдлын газар юм уу. юу нь ч мэдэгдэхгүй олон хүн өөр өөр маягийн юм ярих ньойлгогдохгүй байна. Ж: Сэлэнгэд Батлан хамгаалахын сайднь ""хатуухөдөлгүүрээр халдсанч гэх шиг" ярьж хэлэх ээ ойлгомжтой болгооч ээ…

Avatar

Ард 2020-12-09 202.126.90.63

Их хурлын гишүүн Сайдууд Содбаатарын минь үгэнд орохгүй, ажил унагаад байна. Хүүк минь өөрөө УОК ийн ажлаа удирдаж үз!

Avatar

Зочин 2020-12-09 202.126.90.63

Зөв өө зөв. Ер нь хатуу хөл хорио , онцгой байдлын үед Ерөнхий Сайд өөрөө бүгдийг шууд удирдах хэрэгтэй. Сэлэмээ газар дээр нь эргүүлээд явах ёстрй.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-12-09 202.9.46.228

ИХ СОНИН МӨЧЛӨГ ИРЖ БАЙНА ,,АРДЧИЛСАН НАМ ГЭЖ БАЙХГҮЙТЭЙ АДИЛ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЯМАРЧ НЭР ХҮНДГҮЙ УЛС ТӨРӨӨС НЭГ МӨСӨН ЯВАХ НӨХЦӨЛ НЬ БҮРЭЛДСЭН ӨРСӨЛДӨГЧГҮЙ БОЛСОН МАН ГАНЦААРАА ЭНЭ ХҮНД ЦАГТ УЛС ОРНЫГ АВЧ ЯВАХ ҮҮРЭГТЭЙ БОЛООД БАЙДАГ ГЭВЧ ТОМЧУУД НЬ ДОТРОО ЗӨРЧИЛДӨӨНТЭЙ ХУВААГДМАЛ БАЙДАЛТАЙ ИЗНН ГЭЖ НЭГ ЮМ БҮРЭН УСТААД ХҮН НАМ ОРОН ЗАЙГ НЬ ЭЗЛЭВ ,,,УЛС ТӨРИЙН ЗОДООННОС ИРГЭД ЗАЛХАЖ ТУЙЛДАЖ БАЙНА ЦААШДАА ТӨР ТОГТВОРТОЙ БАЙВАЛ УЛС ОРОН ХУРДАН СЭРГЭНЭ ОДОО МАН ын ДОТООД НЯГТРАЛ ХАМГААС ЧУХАЛ БАЙНА

Avatar

Зочин 2020-12-09 202.9.40.174

Маш зөв өө, харанхуй боловсролгүй одоогийн эрх барьж байгаа новшнууд огцрох ёстой!!!

Avatar

Зочин 2020-12-09 202.126.88.130

ХЭСЭГТЭЭ ХАТУУ ХӨЛ ХОРИО ДЭГЛЭМ НЬ ЗӨВ ӨӨ !!!

Avatar

Зочин 2020-12-09 103.10.20.196

АН цусаар уйлж алтаар инээсэнч тоох нохойгүй болсон. Таг дуугүй бай. НАМаа бод

Avatar

Ард түмэн 2020-12-09 66.181.161.56

Бидон Гамбаа бидоноо зар ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа болохоор эд нараас муу юм сүржин мэдэгдэлүүд их гарах юмаа

Avatar

ЗГ ыг огцруул 2020-12-09 202.21.108.15

Зөв, АН жинтэй дуугарах цаг болсон. МАН, Хүк хотонд орсон чоно шиг улсыг төсвийг хоослож байна, иргэдийн амьдрал дэлгүүрийн өрийн дэвтэрт багтаж байна.УОК, ЗГ т хүний амь тоо л боллоо, зөвхөн мэдэгдэж байгаа нь 21.Цаана нь мэдэгдээгүй хэд болсоныг цагдаагын байгуулагад мэдэгдсэнээр лавла. УИХ д итгэл үзүүлэх эсэх талаар иргэдээс санал авч, иргэд олон нийт итгэхгүй бол Ерөнхийлөгчөөс УИХ ыг тараах хүртэл арга хэмжээ авахгүй бол эхний 20 хоногт иргэд ядуурлын туйлд, золгүй үхэл хагацал замаа алдл

Avatar

Зочин 2020-12-09 185.220.100.241

Мөхсөн нам тонил бетон Ганбат нар зүгээр бетоноо тараа

Avatar

Зочин 2020-12-09 66.181.186.123

Хүний амь нохойн амь шиг болжээ. Миний амь ч бас

Avatar

зочин 2020-12-09 202.21.105.186

Ардчилсан нам бүтэхгүй гэдэгээ олон удаа харуулсан, одоо хий хоосон улс төржиж хэрэггүй. Хүрэлсүх бүх нөөц боломжоо шавхан ажиллаж байна. Та нар улс орны боломжоос маш их хулгайлсан гэдгийг ард түмэн мэдэж байгаа

Avatar

Зочин 2020-12-09 139.5.219.186

Энэ намын төв байгууллагад бичгийн соёлтой хүн дутмаг юм уу даа. Эл шаардлагынх нь найруулга тааруу, үг оновчгүй, ярианы үг хэрэглэсэн гэх зэрэг анхаарууштай зүйл байх юм.

Avatar

Дэндэж бн 2020-12-09 103.229.120.209

Өчигдрийн хүн нас барсан асуудал цэвэр нийслэлийн эрүүл мэндийн газрын буруу зохион байгуулалт

Avatar

Зочин 2020-12-09 202.126.89.116

Өвчин хүн алсан болохоор өвчин буруутай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж