Ардчилсан нам Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Ардчилсан нам Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намаас  өнөөдөр /2020.12.09/ Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ШААРДЛАГА:

-Улс оронд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед улс төрийн хариуцлагатай хүчний хувьд Ардчилсан нам асуудалд нухацтай хандаж, шүүмжлэхээс илүү гарц гаргалгааг зөвлөх, хамтран ажиллахад анхаарч ирлээ. Гэтэл гүйцэтгэх засаглалын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асар хариуцлагагүй хандаж, УОК, НОК болон ЭМЯ, НЭМГ зэрэг байгууллагуудын шийдвэрийн уялдаа холбоог хангах ажлыг орхигдуулсаар ирсэнд туйлаас харамсаж байна. Мөн хот, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул байгаа нь хүний амь насаар хэмжигдэх хохирол учрууллаа. Улс орны эдийн засгийг хохироож, асар их үнээр тогтоож байгаа хөл хорио нь бодит амьдралд нийцэхгүй, үр дүн муутай, хэт сүржин, үрэлгэн байгааг АН удаа дараа анхааруулж ирсэн. Гадаад орнууд, олон улсын байгууллагууд, иргэдээс цар тахалтай тэмцэхээр хуримтлуулсан асар их хандив, тусламж зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй, одоог хүртэл тодорхойгүй хаалттай байсаар байна.

Өвчин ямар байдлаар нэвтэрсэн, голомтын эх үүсвэр нь хаанаас гарсныг өвчин дэлгэрээд сар гаруй хугацаа өнгөрч байхад эрх баригчид өнөөдрийг хүртэл тодорхойлж чадахгүй байна. Мөн алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцолгүй, эзэнгүйдүүлсээр байна.

Энэ хугацаанд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрүүд судалгаагүй, хоорондоо зөрчилдсөн, огтын уялдаагүй, олон дахин эргэж буцсан, өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэсэн байдлаар гарч иргэд олон нийтийг бухимдуулаад зогсохгүй галын шугамд тэмцэж байгаа жирийн албан хаагчдаа ч удирдлагын хомстолд оруулж, талцуулсаар байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоож иргэдийн орлого олох боломжийг хаасан хэрнэ өрх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх, бизнесийн салбараа тэтгэх бодлого хөтөлбөр огт хэрэгжүүлсэнгүй. Ерөнхийлөгчийн болон бусад нам эвсэл, бизнесийн байгууллага, иргэдээс гаргаж буй оновчтой санал санаачилгыг улс төржүүлж үгүйсгэж, явцууруулж байгаа нь хохирлыг улам бүр нэмэгдүүлэх бодит шалтгаан болсныг бид харж байна.

Covid-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг даван туулах ажлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг УОК-ын бүрэлдэхүүнтэй  уулзалдаж Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьсан. Гэвч энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэлгүй хойш тавьсаар байгааг бид ноцтой, санаатай алдаа гэж үзэж байна. Цар тахлын эсрэг Монгол Улс иж бүрэн судалгаатай, шийдмэг ажиллах байтал  Засгийн газар, УОК, НОК зэрэг байгууллагууд хангалтгүй ажиллаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй таагүй уур амьсгал бүрдэж байгаад АН харамсаж байна. Засгийн газрын алдаатай үйл ажиллагааг яаралтай залруулах хүсэлтийг иргэд олон нийтээс Ардчилсан намд олноор ирүүлэх боллоо. Хэдийгээр тахлын улмаас эрдэнэт хүний амь нас эрсдээгүй гэж байгаа ч удирдлагын уялдаагүй, дарга нарын хайнга хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсонд АН харамсч байна.

 Ардчилсан нам иргэн бүрийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд дараах асуудлуудад анхаарч, Монгол Улсын засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна.

  1. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр Улсын онцгой комиссоо удирдаж шат шатанд шийдвэр гаргалтыг бүрэн удирдах,
  2. Удаа дараа алдаа гаргаж байгаа УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын өнөөгийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, иргэдэд тайлагнах,
  3. Цар тахлын тархалтыг хязгаарлах бодлогоо иргэдэд нээлттэй, ил тод, судалгаатай танилцуулж, улмаар тахлын үеэр иргэдийн амьжиргааг үе шаттай дэмжих бодлого гарган хэрэгжүүлж ажиллахыг тус тус шаардаж байна гэжээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж