Pfizer вакцины бүх гаж нөлөөний жагсаалтыг дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Pfizer вакцины бүх гаж нөлөөний жагсаалтыг дэлгэжээ

Pfizer вакцины бүх гаж нөлөөний жагсаалтыг дэлгэжээ

АНУ-ын вакцин бүтээгчид өчигдөр/2020.12.8/ Pfizer компанийн бүтээсэн вакцины талаар хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэж, аюулгүй байдал, гаж нөлөөнүүдийг нь нэг бүрчлэн жагсаажээ. Ерөнхийдөө тус вакцин эрүүл мэндэд ноцтой гаж нөлөө үзүүлэхгүй тул аюулгүй хэмээн үзэж байгаа билээ. Гэхдээ туршилтын явцад биеийн эсэргүүцэл хамгийн хүчтэй хүмүүст вакцин тариулсны дараа богино хугацаанд халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, тариулсан хэсэгт өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байсан гэнэ.

АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар маргааш/2020.12.10/ хуралдаж, Pfizer вакцинд зөвшөөрөл олгох эсэхээ хэлэлцэх бөгөөд зөвшөөрнө гэдэгт ажиглагчид итгэлтэй байгаа юм.

Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн вакцинаа 40 мянган хүнд тарьж туршсан бөгөөд үр дүнд нь вакциныг 95 хувь үр дүнтэй хэмээн зарлаж, арваннэгдүгээр сарын 20-нд зөвшөөрөл хүссэн билээ.

ТҮГЭЭМЭЛ ГАЖ НӨЛӨӨ

Вакцин тариулсан хүмүүсийн дотор 55-аас доош насны хүмүүст илүү их гаж нөлөө илэрч байгаа гэнэ. Тэдгээр гаж нөлөөнүүд нь дунджаар нэгээс хоёр хоногийн хугацаатай үргэлжилж байгаа аж. Гаж нөлөөнүүдийг жагсааж үзвэл:

  • Тариулсан газарт өвдөх (84 хувь)
  • Ядрах (63 хувь)
  • Толгой өвдөх (55 хувь)
  • Булчин өвдөх (38 хувь)
  • Ханиах (32 хувь)
  • Үе мөч өвдөх (24 хувь)
  • Халуурах (14 хувь) зэрэг гаж нөлөө илэрчээ.

Эдгээр шинж тэмдгүүд вакцины хоёр дахь тунг тариулсны дараа илүү хүчтэй илэрч байгаа гэнэ. Мөн нас залуу байх тусам тус шинж тэмдгүүд улам хүчтэй илэрдэг болох нь батлагджээ.

Мөн 18-55 насны хүмүүсийн 4.6 хувьд нь дээрх шинж тэмдгүүд хэвийн хэмжээнээс илүү хүнд илэрч байгаа аж. Түүнээс гадна вакцин тариулсан 20 мянган хүн тутмын дөрөвт нь түр хугацаанд нүүрний булчин сулрах гаж нөлөө илэрч байгаа гэнэ.

Мөн дээрх шинж тэмдгүүд хоёр дахь тунг тариулсны дараа өмнөхөөсөө хүчтэй илэрч байгаа ч хоёр дахь тунг тариулалгүй орхих нь маш том алдаа хэмээн Pfizer компанийн гүйцэтгэх захирал Алберт Боурла онцолсон байна. Хэдийгээр өмнө нь вакцины тун бүр нь тус тусдаа үр дүнтэй хэмээн мэдээлж байсан ч түүний хэлснээр хоёр дахь тунг тариулалгүй орхих нь дархлаа тогтохгүй байх эрсдэл өндөр гэнэ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж