Нийслэлээс 24 мянган иргэн орон нутгийг зорьжээ | News.MN

Нийслэлээс 24 мянган иргэн орон нутгийг зорьжээ

Нийслэлээс 24 мянган иргэн орон нутгийг зорьжээ

Нийслэлээс 24 мянган иргэн орон нутгийг зорьжээ

УОК-ын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 10 хоногоор нээгээд буй. Энэ сарын 1-8-нд Улаанбаатар хотоос 23.998 иргэн гарчээ.  Тодруулбал, нийслэлээс 885 автобусаар 23,175 иргэн 19 аймгийг зорьсон байна. Мөн 13 онгоцоор 823 иргэн долоон аймаг руу зорчжээ. Өнөөдрийн /2020.12.08/   байдлаар нийслэлийн Амгалан, Драгон, Лавай авто вокзалаас 82 автобусаар 2445 том хүн, 35 хүүхэд хотоос гарчээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн гүйцэтгэлд хяналт тавьж байгаа юм. Мөн тус газрын улсын байцаагчид улсын хилээр гарч байгаа болон  нэвтэрч буй  тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд улсын хилээр нэвтрэн орсон тээврийн хэрэгслийн жолооч нараас халдвар илрээгүй байна.Тодруулбал, улсын хилээр 724 тээврийн хэрэгсэл, 751 жолооч, хилээр гарсан 718 тээврийн хэрэгсэл, 744 жолоочид хяналт тавьжээ. Үүнээс гадна хөл хорионы хугацаанд үйл ажиллагаа нь хаагдсан аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна.

Харин цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 737 аж ахуйн нэгжид илэрсэн зөрчлүүдийг тухай бүрт нь арилгуулжээ. Нийслэлийн онцгой комиссоос  зах, худалдааны төвүүдэд хүн хоорондын зай барихгүй байх зөрчил түгээмэл гарч байгаа тул халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг сануулсан билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОРК 2020-12-09 150.129.142.203

100000 хүн шинжилгээнд орсноос 30000 эрүүл хүн хөдөө явж, харин аймхай худалч 70000 ОРК хотод үлджээ

Avatar

zochin 2020-12-09 58.109.221.157

Het demii selguutsdegee bolih heregtei Hezee ch genet horio togtooj bolno

Avatar

P 2020-12-09 122.201.22.200

УОК-ийн шийдвэрийг хүндэтгэн үзэх хэрэгтэй, өвчний тохиолдлын тоо ихэссэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ…
Дэлхийн хэмжээнд ковидоос болж хичнээн хүний амь үрэгдсэнийг өдөр тутмын мэдээгээр үзэж, сонсож байгаа, монголчууд бид зөв хандлагатай байж энэ өвчнийг хумиж чадна, хичээцгээе.

Avatar

Эмгэн 2020-12-09 49.0.212.165

24k orc

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж