Австралиас 84 иргэнийг тусгай нислэгт багтаах саналаа УОК-т хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Австралиас 84 иргэнийг тусгай нислэгт багтаах саналаа УОК-т хүргүүлжээ

Австралиас 84 иргэнийг тусгай нислэгт багтаах саналаа УОК-т хүргүүлжээ

УОК-ын шийдвэрээр энэ сард  гурван удаагийн тусгай нислэг үйлдэнэ. Энэ хүрээнд Франкфурт, Токио, Сөүлээс иргэдээ татан авахаар болсон. Иймд Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Токио, Сөүлийн хоёр  нислэгт 84 иргэнээ багтаахаар УОК-той хэлэлцэж байгаа аж.

Тус Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсанаар Австралиас арваннэгдүгээр сард Токио, Сөүлээр дамжин нисэхээр 84 иргэний нэрс баталгаажин тийзээ авсан байсан тул уг шийдвэрийг гаргажээ. Гэхдээ дээрх хотуудаас эх орондоо буцах иргэд олон байгаа тул транзит байдлаар хичнээн иргэнийг багтаан нисгэх нь тодорхойгүй байгаа ч Австралиас аль болох олон хүнийг нисгэх квот авахаар ажиллаж байгааг онцлов.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж