Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулна | News.MN

Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулна

Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулна

Нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт явуулах нөхөн сонгуулийн товыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдсоноор тус дүүрэгт нөхөн сонгууль явуулах учиртай. Байнгын хорооны гишүүдийн зүгээс УИХ-ын нөхөн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийг хамтад нь явуулах саналтай байгаагаа илэрхийлээ. Дээрх хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулбал 1 тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Харин хамтад нь  100 орчим сая төгрөгт багтаан зохион байгуулах зардлын тооцоог СЕХ-ноос хийжээ.

Гэхдээ СЕХ-ны хувьд хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн нь гишүүдийн дунд зөрчилдөөн үүсгэв. Хуулийн хугацаа нь дуусч байгаа учраас цаг хугацаандаа баригдаж, Нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай хамт явуулах УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо баталлаа.

Гэхдээ ирэх оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын товыг батална. Энэ үедээ дахин дээрх хугацааг эргэн харахаар боллоо. Учир нь гишүүдийн хэлж байгаа саналуудыг тусгаж, хоёр сонгуулийг хамтад нь явуулахад техникийн болон бусад эрсдэлийг тооцоолж олон талаас нь авч үзье, шаардлагатай гэж үзвэл нөхөн сонгуулийн хугацааг өөрчлөх боломжтой гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргаснаар дэмжигдсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуулиас тусад нь буюу ирэх оны аравдугаар сарын 20-ны өдөр явуулах шаардлагатай. Хэрэв  хамтад нь явуулбал маргаан гарна гэсэн горимын санал гаргасан юм.

Байнгын хорооны гишүүд  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР:

-Ерөнхийлөгчийн сонгууль болон нөхөн сонгуулийн санал авах өдрийг нэгтгэх боломжтой юу?

СЕХ-НЫ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ:

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу эхэлж УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Долоо хоногийн дараа  нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:

-Нөхөн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг хамтад нь зэрэг явуулах тухай асуудал яригдаж байна. Сая хариултаас харахад СЕХ-ныхон зовлонгоо ярьж байна. СЕХ-ны даргын хувьд цаг хугацааны хувьд зөрүүтэй сурталчилгаа эхлэх учраас сонгуулийн сурталчилгаа бие биедээ нөлөөлөх эрсдэл үүсэх вий мөн тоног төхөөрөмжийн хүндрэлүүд гарна гэж хэллээ. Хууль тогтоогч бид болно гээд  хамтад нь зохион байгуул гээд шийдлээ гэхэд үүсэх хүндрэл бэрхшээлийг, алдаа дутагдал гарвал хэн хариуцлага хүлээх юм бэ. СЕХ-ныхон одоо л сайн хэлэх хэрэгтэй шүү. Бидэнд амархан тогтоол батлаад, зохион байгуулалтыг нь СЕХ л үүрнэ. Бидэнд хамтад нь сонгууль явуулж байсан туршлага байхгүй. Хоёрдугаарт хөдөө орон нутагт шинээр сонгогдсон хүмүүсийг түдгэлзүүлдэг, ИТхурлыг нь гацаадаг ийм маргаан их гарлаа. Энэ талаар СЕХ-нд мэдээлэл байна уу. Хэдэн газар ийм асуудал гарав. Төрийн албаны зөвлөл гэж шүдгүй арслан бий. СЕХ эрх хэмжээгээ эдэлж чадахгүй байна уу эсвэл хууль орчны хувьд хязгаарлагдмал байна. Сонгогдсон хүмүүсийн дүнд хууль хяналтын байгууллага нөлөөөлөөд байна шүү дээ.

СЕХ-НЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН:

-Орон нутгийн сонгуулийн санал хураалт дуусч дүнг нийтэд мэдээлэх хүртэл Сонгуулийн тухай хууль хэрэгжиж, асуудал СЕХ-нд хамаарагддаг. Дүнг мэдээлснээс хойших цаашид өрнөх процесс нь Засаг захиргааны нэгжийн тухай хуулиар зохицуулагддаг.

СЕХ-НЫ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор нийтдээ 11 аймагт маргаан үүссэн.Одоогоор гурван аймагт буюу Архангай, Дорнод, Дарханд маргаан үргэлжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. СЕХ-ны шийдвэр гарсны дараа шүүхээс шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх асуудал гардаг. Үүнээс шалтгаалж тухайн ИТХ хуралдаж чадахгүй зэрэг бодит нөхцөл байдлууд үүссэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Тухайн үед  сонгуулийн автоматжуулсан системийн хуулийг санаачилж, батлуулж байсан хүн нь би өөрөө.  Хоёр шаттай сонгууль явагдахаар аль нь үндсэн дүн бэ гэдэг асуудал гарна. Маргаан үүсэх ч шалтаг болно. Сонгуулийн автоматжуулсан системээр хэд хэдэн удаа сонгууль явагдсан. Энэ хуулийг батлуулснаар би олон ч удаа баалуулж байсан. Цаг хугацаагаар шалгагддаг. Цаашид технологийг сайжруулж, сонгуулийн дүнг гараар тоолох асуудлыг халах хэрэгтэй.Манай улс энэ чиглэлд ахиц гарц байгаа. Гараар тоолъё гэдэг нөхөд 2008 оны долдугаар сарын 1-нийг санах хэрэгтэй. Гар тооллоготой холбоотой байсан шүү. Үүнийг шинэчлэхийн тулд их замыг туулсан. Ухарч болохгүй бид сургамжаас суралцаж сайжруулах чиглэлд л явах ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Саналын хуудсыг маргаангүйгээр тоолж гаргах нь хамгийн чухал.Санал тооллогын хар машин өнөөдөр хуучирсан. Гар утастай зүйрлэвэл IPHONE 12 гарсан байхад манайх IPHONE 6 дөнгөж гаргаж байгаатай адил. Тиймээс хар машиныг шинэчлэх шаардлагатай. БНСУ-д санал тоолох машин нь ажиглагчдын нүдний өмнө нь ил байж байдаг. Ямар ч маргаангүй тоолдог гэсэн үг. Ийм л болгоосой гээд би хэдэн жилийн өмнө хар машиныг шатааж хүртэл жагсаж байлаа. Үр дүн гарсан гэсэн боддог. Тухайн үед нэг тойргийн хоёрхон хэсгийн хороонд хяналтын тооллого хийдэг байсан. Ингэхдээ хаана хяналтын тооллого хийхээ  сонгуулийн өмнө нь гаргачихдаг байсан. Мэдээж сүүлд нь мөргөж л таараа.Тэмцсэний хүчинд одоо хяналтын тооллогыг 50 хувьд нь хийдэг болсон. Үр дүнгээ өгсөн гэсэн үг. Одоо цаашид 100 хувь саналыг тоолдог болох ёстой. Машин болон гараар 100 хувь тоолдог болох чиглэлд СЕХ юу хийж байна вэ. Ингэж чадвал маргаан гарахгүй.

СЕХ-НЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН:

-Бид онцгой анхаарч байгаа. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрүүлэх ажлуудыг хуульд зайлшгүй тусгах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр тоолохоос гадна 100 хувь гараар тоолох санал төсөлд тусгагдаад явж байгаа. Дээр нь нэмээд саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийнэ. Ямар нэгэн маргаан, хардлагыг байхгүй болгох үүднээс ийм арга хэмжээ авна. Хар машин хуучирсан гэдэгтэй санал нийлнэ. Мэргэжлийн хүмүүс ч хэлж байгаа. Солих шаардлагатай. Санал тоолох машиныг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө шинэчлэн гэвэл ажил их орно, хугацаандаа арай амжихгүй гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинэчлэх асуудлыг ярих нь цаг хугацааны хувьд зөв болов уу..

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: 

-УИХ-ын гишүүний орж гарсан бол нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор зарлах ёстой. Санал хураалтыг  120 хоногийн өмнө зарлах ёстой. Д.Сумъяабазар гишүүнээсээ татгалзаад үндсэндээ 50 хоногийн хугацаа нь дууссан. Энэ хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, СЕХ хаана юу хийгээд явж байсан юм бэ. Би ойлгохгүй байна. Зардал их гарна, Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр явуулна гээд яриад байдаг. Нөгөө талд нь СЕХ-ны удирдлагууд хоёр сонгуулийг хамт явуулах техникийн боломж байхгүй,эрсдэлтэй гэж яриад байдаг. Урьдчилж уулзаад, яриад шийдээд орж ийшээ ирэх ёстой биз дээ. 50 хоногийн хугацаанд та нар юу хийж байсан юм бэ. Энд орж ирчхээд хоёр өөр юм яриад суугаад байдаг.Бүлгийн дарга, байнгын хорооны дарга та хоёр эсвэл ярьчихсан юм уу. Ажлаа хий л дээ. Тодорхой хариулт авъя. Бөөрөнхийлөөд суугаад байх юм.

СЕХ-НЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН:

-Таныг үгийг хүлээн авч байна. УИХ-ын нөхөн сонгуулийг 50 хоногт товлон зарлах ёстой гэсэн албан бичгийг тэр даруйд нь бид УИХ-ын даргад хүргүүлсэн. Дараа нь байнгын хороонд Ерөнхийлөгчийн сонгууль нөхөн сонгууль хоёрын санал авах өдрийг нэг өдөр зохион байгуулах нь хүндрэлтэй гэж үзээд нөхөн сонгуулийн зардлын төслийг албан бичгээр хүргүүлсэн. Манайхаас энэ талаар тодорхой санал аваагүй. Сонгуулийг товлон зарлах нь байнгын хороо гишүүдийн бүрэн эрх гэж үзээд бид тодорхой санал өгөөгүй.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН:

-Энэ хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулбал үндсэндээ 1 тэрбум төгрөг зарцуулна. Харин хамтад зохион байгуулбал 100 орчим сая төгрөг зарцуулна гэсэн тооцоолол та нар хийснээ ирүүлсэн. Төр11 дахин бага зардалтай сонгууль хийх ёстой биз дээ. 1.1 тэрбумаар хийх сонгуулийг 100 сая төгрөгөөр хийх ёстой биз дээ. СЕХ-ны дарга, Нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга нар нь өөр өөр юм ярьж болохгүй. Та нэр энэ танхимаас тангараг өргөөд гарсан биз дээ. Шаардлагатай бол танайд аудит оруулна шүү.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: 

-СЕХ-ноос санхүүгийн зардлын тооцоо явуулсан юм байна. Түүнээс тусад нь явуулах, хамт явуулах санал хэлээгүй юм байна. Хамт явуулбал эрсдэлтэй, тусад нь хийх ёстой гэж байр сууриа илэрхийллээ. Гэтэл бид хамт явуулаад зардал хэмнэх ёстой гэсэн агуулгаар яриад байна. Эцэст нь сонгууль будлиантвал, маргаан үүсвэл хэн хариуцах вэ. Төрийн тэргүүний сонгууль болох гэж байна. Тиймээс нэлээд сайн тооцоо судалгаа хийгээд, яриад дахин хэлэлцье.Зөвхөн зардлын талаас нь биш тал талаас нь авч үзээд шийдвэр гаргая. Ийм байдлаар хэлэлцвэл хөнгөн хуумгай шийдвэр гарах гээд байна. Зардлаас гадна бусад эрсдэлийг тооцсон уу. Зардлыг хэмнэх нь зөв ч СЕХ хамт явуулбал эрсдэлтэй гэж хэлээд байна. Эрсдэлгүй зөв шийдвэр л гаргах ёстой.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН:

-Байнгын хорооны ажлын албанаас тайлбар хэлж байна. Бид дан ганц зардлыг тооцож байгаа юм биш. Цаг хугацаа, зардал, технологийн хувьд зохион байгуулах боломж байгаа гэж ярьсан байна. Ажлын албаны дарга нь  технологийн хувьд хамтад нь зохион байгуулах боломжтой гэж хэлсэн юм байна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин-2 2020-12-09 59.153.114.206

Нийслэлээ арай мэдлэгийн цар хүрээтэй хүнээр удирдуулбал дээр баймаарсан .????????????????

Avatar

Зочин 2020-12-09 66.181.183.108

Улс төрөөс бөх, цэрэг, цагдаа хүчнийхэн, дуучин гэх мэт нөхдүүдийг хол байлга. Боловсрол маш чухал гэдэг нь мөн ч их харагдаж байна даа.

Avatar

Зочин 2020-12-09 64.119.25.84

Хүмүүсийг бүү ялгаварлан гадуурах. Хэнийг сонгохоо чи биш олон түмэн шийднэ. Ийм зүйлийг чамаар заалгахгүй мэднэ.

Avatar

Монгол 2020-12-09 150.129.142.203

Сонгуул хийхээ болиод сугалаа сугалаад л их хурлын гишүүнийг гаргадаг болвол ямар вэ монголчуудаа

Avatar

DGG 2020-12-09 139.5.218.235

ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛБАЛ СУМЪЯАБАЗАР ЗАРДЛЫГ НЬ ГАРГАХ ЁСТОЙ. ОЛОН ТҮМНИЙ СОНГОЛТООР ИНГЭЖ ТОГЛОЖ БОЛОХГҮЙ

Avatar

зочин 2020-12-09 202.126.89.25

ҮНЭХНЭР ХЯТАД ЦАРАЙЛСАН , ХУДЛАА ЯРИАД Л. ЦӨВҮҮН ЦАГАА ГЭЖ.

Avatar

зочин 2020-12-09 202.126.89.25

х***а царайлсан хулгхрууд нүүр царайгаа маск энэ тэр зүүж нуухад яадгийн. Мэл х***а царайлчихсан, худлаа яриад л. Үнэхээр цөвүүн цаг болжээ.

Avatar

Zochin 2020-12-09 67.81.184.102

Uls tord Oligtoihon udirdagch uguilegdej be.a
Huvalznuudaasaa salaach

Avatar

Зочин 2020-12-09 211.36.130.184

ХУВАЛЗНУУДАА СОНГУУЛААС ӨӨР БОДОХ САНАХ ЮМ АЛГА УУ

Avatar

/*-*/ 2020-12-09 49.0.212.165

Сумьяабузарыг их хуралд гаргаж ирсэн Сонгино хайрханы хоцрогдсон оркууд нөхөн сонгуулиар ч яадаг юм, тэртэй тэргүй Сонгино хайрханы оркуудын энхрий найртай нам засаг нь 62 суудалтай байж л байхад өөр тэдэнд юу хэрэгтэй юм. Аа бас тэртэй тэргүй МАН-аас л бол хэн ч байсан яахав гээд сонгох учраас ерөнхийлөгчийн сонгуулиар ч яахын. Тэрнийгээ нам дотроо шодож байгаад л томиочбол таарна, ийм хоцрогдсон эргүү орк ард түмэнтэй байхад яршиг зүгээр

Avatar

Зочин 2020-12-09 64.119.25.84

Сонгинохайрхан дүүргийнхэн, эх орноо худалдагч, барууныг дагаж далдагнагч, дэг журам,хүнлэг ёс, хүмүүжил, соёлт байдлыг үгүйсгэгч, дураараа дургигч,зэрлэг танхай байдлийг өөгшүүлэгч, эх орныхоо хөгжилд дайсан болсон эх оронч дүр эсгэгч сөрөг хүчнийхэнийг УИХ-д сонгохгүй.Бүү горьд.

Avatar

Зочин 2020-12-09 103.212.119.108

СЭЛЭНГЭЭС СОНГОГДОН ШОРОНД БАЙГАА ЕРӨНХИЙ САЙД АСАН ЭРДЭНЭБАТЫН ТОЙРОГТ ЯМАРЧ НӨХӨН СОНГУУЛЬ ХИЙХ ТАЛААР ОГТ ЯРИХГҮЙ БАЙГАА НЬ ТЭР ХУЛГАЙЧ МӨДХӨН СУЛЛАГДАЖ УЛСЫН ИХ ХУЛГАЙЧДЫН ОРДОНДОО ЗАЛАРХААР ХҮРЭЛСҮХ МАНАН-тай ТОХИРСОНЫ БАТАЛГАА. ЭНЭ ЗАСАГ ТӨРӨӨС ШУДАРГА ЁСЫГ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ БОЛСОНЫГ СОНГУУЛьД МАН, АН-аас ОЛОН МАНАН НЭР ДЭВШСНЭЭС ЭХЛЭЭД Л ХАРЖ БОЛОХООР БАЙСАН БА ЭНЭ ОЛОН ХУЛГАЙЧУУДЫН ШҮҮХ ХУРЛААР ЦАГААТГАЖ БАЙГААР БАТЛАГДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-12-09 202.21.108.15

УИХ ыг тарааж улс орны эдийн засаг, айл өрхүүдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлж чадах ИХ ыг дахин сонгуулиар сонгоё, Луйвраар гарсан МАН ын гишүүд зөвхөн баяжих хөлжихөө бодож иргэд өлсгөлөнгөөр үхэцгээхэд ойртлоо. Эдийн засгийг алсан ЗГ ын маш хэрцгий бодлогын улмаас ирэх зуныг болтол сайжрах төлөвгүй болж олон зуун иргэд өлсгөлөн, ядууралд нэрвэгдэх нь гарцаагүй боллоо.

Avatar

Зочин 2020-12-09 139.5.219.38

Byambatsogt yu soliorood baigaa yum ve, zardlaa hemneed hamt yavna gej Enkh-Amgalan gishuun helsen ni zuv. Uls mungugui baihad

Avatar

Зочин 2020-12-09 202.126.88.143

Сонгууль явуулах мөнгө хир билээ дээ.Тийм чухал аминд тулсан асуудал мөнүү

Avatar

Mergen 2020-12-09 5.2.79.145

Хулхи "хурандаа" Хүрэл, чи өөрийгөө жинхэнэ худлаа дүрээ сайн таниулж байна. Ирэх жил сонгуульд унаж, сул гишүүнээрээ 24 он хүртэл явах тавилан хүлээж буй. Ард түмэн чамайг аль хэдийн мэдсээн, 1,7 тэрбумын хадгаламжаа яаж хуримтлуулсан вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж