Дотоодод covid-19-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 11 хүртэл бүтэн нэг сарын хөл хориог бага зэрэг сулруулж, ирэх Даваа гаригаас зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр болсон шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шинээр илрэх, халдварын тоо буурсан, тогтоосон голомтуудаа цурманд оруулсан гэж үзэж, хөл хориог сулруулж, зарим үйл ажиллагааг нээхээр болж байна. Ард иргэд хатуу дэглэмийг сайн сахисны үр дүн гэж үзэж байна” гээд цаашдаа төр, аж, ахуйн нэгж, иргэдийн хамтын хичээл зүтгэл, сахилга бат чухал болохыг, ДЭМБ-аас зөвшөөрсөн хамгийн чанартай эм, вакцин оруулж ирэхээр ажиллаж байгаагаа дуулгав.
Хатуу хөл хориотой өдрүүдэд халдварын голомтуудыг хяналтад авч чадсан, эрсдэлийг 10 дахин буруулж, нийтдээ 557 мянган хүнд шинжилгээ хийжээ. Мөн экспортын орц, гарцуудыг хяналтад авч эдийн засгийн гол судсуудаа хамгаалсан талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
Хөл хорионы дэглэмийг сулруулснаар иргэд амны хаалтаа зүүж, ариун цэврээ сахих, хүнд хоорондын зайгаа барих гээд халдвараас гэр бүлээ болон өөрийгөө хамгаалах сахилга батад суралцах шаардлагатай болж байна. Аж ахуйн нэгжүүд халдваргүйжүүлэлт, хамгаалалтаа сайн хийж, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, хууль дүрмээ сахих хариуцлагын асуудал ч тавигдах нь зүйн хэрэг.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас бэлэн байдлын зэрэглэлийг буруулсан ч аюул ард үлдээгүй.
Дэлхийн нийт коронатай зэрэгцэн оршиж байна. Монголчууд бид ч иргэдээ бүрэн вакцинжуултал хөл хорионд амьдрахгүй нь үнэн. Гадаадын улс орнуудыг харахад хариуцлагатай, сахилга баттай улс оронд халдварын тархалт бага харин хэнэггүй, хариуцлагагүй байх тусмаа эрсдэл, хохирол нь өндөр байгааг бид уншиж, сонсож буй.
Хатуу хөл хорионы дэглэмийн сулруулсан ч төрийн зүгээс эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн судалгааг дахин хийж, ялангуяа эмч нарын нөөцөд анхаарч, бэлэн байдлыг хангах. ПСР шинжилгээний хариу гарах хүчин чадлыг нэг өдөр 100 хариу гаргахыг ойрын хугацаанд зохион байгуулах ажлыг яаралтай зохион байгуулахаар болсон байна.
Мөн бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулахаар болжээ. Цар тахал бол нэг хэсэг хүний хичээл зүтгэлээс шалтгаалахгүй. Нийтдээ халдвар, хамгаалалтын дэглэмээ сайн сахихгүй бол дахиад хяналтаасаа алдаж, нэг хоногийн дотор хэдэн зуугаараа өвчилж, үхэж буй бэлээхэн жишээ бол АНУ, Орос.
Халдварын голомтыг хяналтдаа авлаа гээд covid-19-ийг бүрэн дийлсэн гэсэн үг биш. Товчхондоо, эрхээ эдлэхийн хэрээр иргэний үүргээ биелүүлэх шаардлага тулгарч байна. Учир нь, ирэх оны хоёрдугаар сараас халдварын хоёр дахь давалгаа ширүүсч, эмнэлэгт хандах хүний тоо эрс өсч магадгүйг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан анхааруулсан.
Ямар ч байсан бүтэн нэг сарын хугацаанд ажил, орлого нь таг зогссон аж ахуйн нэгжүүдийн үүл хаалга шат дараатай нээгдэхээр болж байна. Гэхдээ цар тахлыг бид ялаагүй, аюул занал биднийг отсон хэвээр байгааг ахин дахин сануулж, зорилгогүй, шаардлагагүй бол гэртээ байх, сахилга баттай байхаас өөр вакцин вакцин гартал байхгүйг сануулъя. Иргэдийн эрүүл мэнд амь нас өөрсдийнх нь сахилга, хариуцлагаас шалтгаалахаар болж байна.
Б.БАТ
Зочин 2020-12-09 103.229.120.117
Буян -ухаа2 халдвар гарсан гээд онлайн бараа бүтээгдэхүүн ирэхгүй бна. 20 орд хоногийн өмнө гарсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бсан хүн эндэхийн харъяаных. Хөл хорио шинжилгээ энэ тэр юу болоогүй. Гарсан юм бол хориод шинжилгээ хиймээр, гараагүй юм уу тархаагүй юм бол ингэж олон нийтэд дэлгэх хэрэг бгаа юм уу. Голомттой бүс гээд бараа бүтээгдэхүүнээр үйлчлэхгүй бгаа юм чинь байгууллагаас та ажилдаа битгий ирээрэй гэнэ дээ.
Зочин 2020-12-09 66.181.191.131
Бэлэн байдлын дэглэмийг буурууллаа. Ажилгүй мөнгөгүй гээд гоншигноод байсан хүмүүс минь үйл ажиллагаагаа нээгээд хоолныхоо мөнгөтэй залгах нь дээ. Гэвч халдвар хамгааллын дэглэмээ сайн барих өөрсдийгөө хамгаалах асуудал иргэн бүрт тулгарч байна гэдгийг сайтар ухамсарлахгүй бол хожим харуусах зүйлтэй нүүр тулна шүү дээ. Гадны орнуудад хөл хориог сулруулнаас халдвар өвчлөл нэмэгдсэн тодорхой жишээ байдаг шүү гэдгийг хатуу санаж байх хэрэгтэй. Манай монголчууд 3 хоног л хууль сахих байх тэгээд л
бөбөөчин 2020-12-09 49.0.212.165
Чи ажил орлогогүй болоод хямарч зүдэрч байгаа монгол ах дүү нараа багахан шиг тавлаарай муу жидүүчдийн бууны нохой минь ээ
- 2020-12-09 122.201.22.200
УОК-ийн шийдвэрийг хүндэтгэн үзэх хэрэгтэй, өвчний тохиолдлын тоо ихэссэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ…
Дэлхийн хэмжээнд ковидоос болж хичнээн хүний амь үрэгдсэнийг өдөр тутмын мэдээгээр үзэж, сонсож байгаа, монголчууд бид зөв хандлагатай байж энэ өвчнийг хумиж чадна, хичээцгээе.
Эмгэн 2020-12-09 49.0.212.165
Чи битгий дут, цаад жидүүчид чинь чамаар заалгахгүй цавуугаар наалгахгүй
М 2020-12-09 122.201.22.200
Бэлэн байдлын зэрэглэлийг бууруулсан ч иргэд маш болгоомжтой байх хэрэгтэй байх, гадаад орнууд ковидтой тэмцэх арга хэмжээгээ сулруулснаас болж тохиолдлын тоо ихсэж, хянаж чадахаа болисон асуудал байгаа гэдгийг бид мартаж болохгүй, мэргэжлийн хүмүүс ч шаардлагаа сулруулмааргүй байна.
хэ хэ хэ 2020-12-09 49.0.212.165
Огцор
Зочин 2020-12-09 64.119.26.205
Гарчигийг ойлгосонгүй. Бэлэн байдлын зэрэг бууруулсанаар аюулгүй гэж ойлгох болж байна уу ???
Зочин 2020-12-09 202.131.236.170
Зочин 64.119.25.84 зөв бичжээ. Дэмжиж байна. Англи хэл их мэдэж хэрэггүй бололтой дог. Цөөхөн МОНГОЛ – д хүний амь нас чухал даа.
TS 2020-12-09 202.55.191.130
Эрүүл мэндийн яамныхан дараа нь асуудал гарвал тэгж магадгүй, ингэж магадгүй гэж сануулсан биз дээ гэж хэлэхэд бэлэн байх үүднээс баахан л муу амлаж байгаа бололтой. Корона вирус туссан л бол үхээд байгаа юм биш. 50-иас доош насны 1000 хүн өвчиллөө гэхэд бараг нэг нь ч үхэхгүй. 50-70 насны 1000 хүн байлаа гэхэд 5 нь үхэх магадлалтай. 70-аас дээш насны 1000 хүн байлаа гэхэд 100 гаруй нь үхэх магадлалтай. Ард түмнээ айдаст автуулахаа боль, тэд чинь англи хэл дээр мэдээ бас уншдын.
зочин 2020-12-09 64.119.25.84
Нэг голомтоос ямар аюултай хүчтэй хурдан тархаж байгааг харсаар байж, хэт тархвал дийлдэхгүй,дарагдахгүй болдгийг мэдсээр байж,сэрэмжлүүлгийг яагаад эсэргүүцээд, үгүйсгээд, дайсганаад байдаг билээ.Олон орны жишгээр шаардлагатай үед хоригийг чангалж,тархалт хумигдах, үед хоргио сулруулдаг, хүн бүрийн сэрэмжийг сайжруулах одоогийн арга барилаар ажиллахаас өөр сонголт бидэнд байхгүй. ЗГ, УОК, ЭМЯ бусад байгууллага боломжоороо ажиллаж байна. Шийдвэрүүдийг нь дэмжиж мөрдөж, хамтарч ажиллацгаая.
ЗОЧИН 2020-12-09 202.9.46.25
УОК,ОО…ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ГЭЖ ХҮНД СУРТАЛТАЙ, ИРГЭДИЙГ ИХЭЭХЭН ЧИРЭГДҮҮЛЖ БГА БАНК БНА. 1 ДҮҮРЭГТ ГАНЦХАН САЛБАР НЭЭСЭН БОЛООД УДАЖ БНА. ЭНЭ БАНКНААС АВАХ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС ОЛОН БГА УЧИР ХХБ-Г БҮРЭН ХЭМЖЭЭГЭЭР НЬ АЖИЛЛУУЛААЧ ЭЭ!!!!! ҮСЧИНГ АЖИЛЛУУЛМААР БНА. ТЭНД САЙНДАА Л 3 ХҮН ЦУГЛАНА ШҮҮ ДЭЭ.