Монгол Улс улаанбурхны эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012 онуудад 3-14 настай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулсны үр дүнд энэ өвчин эрс буурч, 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан. Гэтэл 2015 оны гуравдугаар сараас уг өвчний дэгдэлт идэвхжиж, он гарсаар 10 хүүхэд амиа алджээ.
Уг өвчнөөр есөн мянган хүн өвчилсөн байна.
Өвчний дэгдэлт их байгаа өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Б.БАТ