Зохиол нь Монголд бичигдсэн гүтгэлэг учраас АНУ-ын шүүх үл тоосон гэнэ | News.MN

Зохиол нь Монголд бичигдсэн гүтгэлэг учраас АНУ-ын шүүх үл тоосон гэнэ

Зохиол нь Монголд бичигдсэн гүтгэлэг учраас АНУ-ын шүүх үл тоосон гэнэ

Зохиол нь Монголд бичигдсэн гүтгэлэг учраас АНУ-ын шүүх үл тоосон гэнэ

Хэд хоногийн өмнө “Монголын улстөрчдийг гадаадад захиалгаар бичүүлдэг дотоодын технологи хэнийх вэ?” нийтлэлдээ Ерөнхийлөгчийн сонгууль угтан сонгуульд нэр дэвших магадлал бүхий хэд хэдэн улстөрчидтэй холбоотой улс төрийн зорилготой гүтгэлэг бүхий мэдээлэл гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахаар бэлтгэгдэж буй талаар бичсэн билээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орны нөхцөл байдал амаргүй байгаа үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах вакцин хөөцөлдөхийн оронд ийм юм хийж, түүнийгээ тараах завтай яваа тухай бичсэн бэх хатаж амжаагүй байхад Монголын улстөрчид гадны хэвлэл мэдээллийн байгууллага, бүр хувийн мөрдлөгийн болон хуулийн компани хөлслөн ажиллаад АНУ-ын шүүхийн байгууллагад “амаа алгадуулж” өөрсдөө олон улсын хэмжээнд шившиг болж яваа талаар мэдээлэл тодорхой хүрээнд ил боллоо.

Тодруулбал, нэр бүхий улстөрчид гадны хувийн мөрдлөгийн компани хөлслөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит улстөрчөөр нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Сү.Батболдын талаар материал бүрдүүлэн АНУ-ын шүүхэд нэхэмжлэх гаргасан байна. Ингэхдээ өнөөх л Монголын улстөрчдийг буулгаж авах зэвсэг болоод буй Оюутолгойн гэрээний асуудлыг ашигласан байгаа юм.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын олон жилийн турш нэр холбогдож байгаад саяхан намжсан төмөр замын төслийн гүйцэтгэгч Samsung C&T компанийн захирлаар ажиллаж, манай улсад 1996 оноос хойш бизнес эрхэлж байсан БНСУ-ын иргэний Монголд болон хилийн чанадад хийсэн бизнес, хөрөнгө мөнгийг Сү.Батболдтой холбон дэвэн дэлхийн хов жив, шар мэдээ хамж шимсэн “гүтгэлэг”-тээ ашиглажээ.

Үүгээр ч зогсохгүй уг материалдаа Монголын төрд өндөр алба хашиж явсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр гээд олон улстөрчийн талаар интернэт дэх “хар бор” мэдээллүүдийг орчуулаад багцлан хавсаргасан байжээ. Эндээс сүүлийн үеийн улс төрийн хүрээний “хар бор” мэдээллийг нэг л эх үүсвэрээс гаргаж, зохион байгуулалттайгаар тараадаг байжээ гэж дүгнэж болохоор байгаа юм.

Тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол Улсын шүүхэд биш АНУ-ын шүүхийн байгууллагад гаргасан нэхэмжлэхдээ тэд нэхэмжлэгч байгууллагын нэр дээр “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-ийн нэрийг хуурамчаар ашигласан байгаа юм. Эндээс л тэдний энэ ажил ямар хэмжээний худал хуурмагаар дүүрэн болох нь харагдана. Өнөө маргаашийн сонгууль, албан тушаал эрх мэдлийн төлөө эх орныхоо нэр хүндийг юман чинээ үзэлгүй уландаа гишгэж, Төрийн байгууллагуудын нэрийг ашигласан хуурамч материал бүрдүүлэн гадны хэвлэлийн байгууллагуудруу хандаж байгаа нь Монголын улс төр хэр хэмжээнд бохирдсныг харуулна.

Монгол Улс 1990 онд зах зээлд шилжсэнээс хойш гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр төр, хувийн хэвшилгүй эрвийх дэрвийхээрээ ажиллаж ирсэн. Манай улсын эдийн засгийн өнгийг тодорхойлж буй томоохон бизнесүүд бүгд шахуу гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, тэдэндтэй хамтран өнөөдрийн өндөрлөгт хүрсэн байдаг. Жишээлбэл MCS групп Хонконгийн “Керри” групптэй хамтран Шангрила зочид буудал, Кока кола брэнд зэрэг дэлхийн хэмжээний бизнесүүдийг Монголд эхлүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапурын тэрбумтан Билли Лимтэй Баянгол зочид буудлыг хамтран эзэмшиж, дэлхийд гайхагдах Цонжин болдогийн Чингисийн морьт хөшөөг түүний хөрөнгө оруулалттай босгон өөр олон бизнесийг түүнтэй хамтран эрхэлж ирсэн.

Дээрх жишгээр “Керри” групп, Билли Лимийн болон Монголд хөрөнгө оруулсан бусад гаднынхны бизнес, гадаад, дотоод дахь хөрөнгө мөнгийг монгол түншүүдтэй нь холбож, гүтгэвэл дуусашгүй жагсаалт гарах байлгүй.

Үүгээр ч зогсохгүй АНУ-ын шүүхэд хандсан материал нь олонд дэлгэгдэхээр өмнөх нийтлэлд дурдсанчлан дотоодын хэвлэл, цахим сүлжээгээр сүр бадруулан харлуулах ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байсан аж. Харин тэд 300 гаруй жилийн түүхтэй АНУ-ын шүүхийн босгыг илт худал мэдээллээр давахгүй нь тодорхой. Нью-Иорк хотын шүүхээс хүсэлт гаргасан хуулийн компани нь хэнийг төлөөлж байгаа нь тодорхой бус, Монгол төр засгийг төлөөлж байгаа гэсэн нотлох баримтгүй хэмээн хатуухан үг чулуудсан гэнэ. АНУ-ын нэр хүнд бүхий хуулийн компани ч гэсэн энэ нь улс төрийн зорилготой, нэр төрд халдах оролдлого гэдгийг тодорхой хэлсэн байна билээ.

Мөн дахин хэд хэдэн улстөрчийн талаар хар материал бэлдэж, “гадагш нь гаргах” ажил ид өрнөж байгаа гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд явж байна. Энэ талаар өмнөх нийтлэлдээ ч дурдсан билээ. Ингэхэд ер нь иргэдийн амжиргаа дордож, эдийн засаг хүндхэн байгаа энэ үед ямар завтай, эх орноо гэсэн сэтгэлгүй нөхөд энэ мэт улс төрийн “бохир” ажил хийж явдгийг гайхаад баршгүй. Монголын улстөрч, олигархиудын тэмцэл, тэнэглэл Монгол дотроо л байвал барав эх орныхоо нэр хүндийг дэлхийд унагах хэрэггүй баймаар. За тэр ч яахав Монголд зохиосон гүтгэлэг АНУ-д очоод зохих хариугаа авч эхэлж байна. Нэг ёсондоо дэлхийд кейс болдог АНУ-ын шударга шүүх манай улстөрчдийн арга ядсан, зохион байгуулалттай гүтгэлгийг огтоос тоохгүй биз.

Хамгийн харамсалтай нь энэ хууль бус, явуургүй ажиллагаандаа татвар төлөгч бидний мөнгийг ашигласан явдал юм. Өнөөдрийн цалин тэтгэвэр, маргаашийн хүүхдийн сургууль, эмнэлгээсээ гар татан байж цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй төрийн мөнгөнөөс хэн гэдэг эрхтэн дархтан дур мэдэн гадны хувийн мөрдлөгийн компани өндөр үнээр хөлсөлсөн. Тэр компани нь хэний даалгавар, санхүүжилтээр Монгол төрийн нэр барьж АНУ-д хуулийн компани, хэвлэл мэдээллийн байгууллага хөлсөлж ажилласан зэрэг асуудлыг тодруулах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-09 140.78.5.102

Баярцогт дээр ашигласан технологио жанку дахиж нэг ашиглахаар оролдож үзээ юу

Avatar

Зочин 2020-12-09 202.126.89.218

С.Батболд гишүүн тийм ёс зүйгүй, хууль бус үйлдэл хийх хүн биш ээ! 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай 1 номерийн хүн тул сөрөг АН-с, тэр дундаа одоогийн ерөнхийлөгчийн санаа биз. Ер нь 2021 онд МАН-с ерөнхийлөгчид С.Батболдыг дэвшүүлэхэд хамгийн тохиромжтой хүн. Тухайн хүний ерөнхий төлөвшил, боловсрол, мэдлэг, зан төлөв гэх мэт аль ч талаараа гологдохгүй хүн шүү. Харин одооны ерөнхий сайд бол ерөнхий сайддаа яг тохирох хүн.

Avatar

Зочин 2020-12-09 202.179.24.253

За энэ ч МАН-ын тамын тогооны үлгэр байхөө.

Avatar

Зочин 2020-12-09 103.192.80.148

Гадны хэвлэлд мөнгө цацаад яасан их илүүдээ гарсан мөнгө вэ. Ядаж нэг сургууль, цэцэрлэг бариад эсвэл вакцин олж ирээд хайртай ард түмэндээ тараагаач.

Avatar

Зочин 2020-12-09 61.14.210.235

СОНГУУЛЬ ДӨХӨӨД Л БИЕ БИЕСЭЭ ХАРЛУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЖДЭЭ. ЭД НАР ЦЭВРЭЭР, УХААНААР ҮЗЭЭД МЭТГЭЛЦЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХДАА

Avatar

Зочин 2020-12-09 66.181.185.123

Сү. Батболд гавъяа байгуулсан хүн ч бишдээ. Нэг муу зальтай л луйварчин

Avatar

Зочин 2020-12-09 66.181.183.108

Тэнэг цэрэг Хүүкийн хийсэн ажил байна даа.

Avatar

Зочин 2020-12-09 173.66.13.56

Юу ч ойлгосонгүй

Avatar

Эксперт. 2020-12-09 202.55.188.84

Жинхэнэ монгол имиж!!

Avatar

Зочин 2020-12-09 192.82.76.199

ЖЕНКО ЖЕНКО ЖЕНКО Тэгээд бас Мөнхбаясгалан

Avatar

Зочин 2020-12-09 192.82.76.199

ЖЕНКО ЖЕНКО ЖЕНКО Тэгээд л болоо

Avatar

/*-*/ 2020-12-09 49.0.212.165

Сү.Батболд өөрөө өрсөлдөгчөө унагахын тулд зориуд өгөөшинд орох ийм бүдүүлэг тэнэг юм хийгээд "сумаа тавиад нумаа нууж" байгаа юм. Тэрийг нь тэгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санхүүжүүлсэн гэхийг бодоход энэ чинь АН-ын биш МАН-ын нам засаг биз дээ

Avatar

Зочин 2020-12-09 192.82.76.199

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нэрийг барьж, өөр хүмүүс хийсээн гэж байна шүү

Avatar

Oros arga baih yum 2020-12-09 172.58.236.154

ilrehgui bizdee

Avatar

Зочин 2020-12-09 192.82.67.173

Сү. Батболд дэвшвэл Манай Батлага еронхийд том шавар болно доо!! Барын зулзагыг бага дээр нь гэдгийг мэдэхтэйгээ!!

Avatar

Зочин 2020-12-09 64.119.18.215

СҮ АНХ Н ЭНХБАЯРААС САЙДЫН СУУДАЛ ХУДАЛДАЖ АВЧ ДАРАА НЬ С БАЯРААС ЕРӨНХИЙ САЙДЫН СУУДАЛЫГ БАС ХУДАЛДАН АВЧ БАЙСАН ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХҮҮКЭЭС МАШ ИХ МӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХ ЮМ БОЛОВ УУ ДАА .

Avatar

Chingis 2020-12-09 66.181.178.14

Umhii tuvd tairdas janhuu battulgaas heden saya dahin iluu hun dee!

Avatar

зочин 2020-12-09 202.21.120.66

Ерөнхийлөгч маань өөрөө улам л нэр хүндээ унагаагаад байх юмаа нэг зангарагтай төвийг сахисан ард иргэдийн төлөө ажилдаг ерөнхийлөгчтэй боломоор юм

Avatar

Зочин 2020-12-09 202.126.89.218

Тэнгэрийн тулд С.Батболдыг ерөнхийлөгч болгочих.

Avatar

Зочин 2020-12-09 185.108.106.68

Guu ee yasan zovlontoi yum be shalgalaa l geh yum shalgaad l baih yum naad hun chini gem buruutai baisan bol odoo notlogdoh hugatsaa hangalttai ungurluu shdee. Busdiigaa bodvol JDU, tender hulgailsan gej songosgdoj baigaagui yum baina

Avatar

Зочин 2020-12-09 202.126.92.99

Ёстой шившиг

Avatar

Зочин 2020-12-09 185.246.211.104

ДОТООДДОО УХААД, ШАЛГААД ЮМ ГАРАХГҮЙ БОЛХООР НЬ ГАДААДЫН ХӨЛСНИЙ МӨРДӨГЧ, БИЧЭЭЧ НАРТ ДОЛЛАРЫГ САЯ САЯАР Нь ШИДЭЖ БАЙГАА ЮМ БИЗДЭЭ. ТЭРНИЙ ОРОНД ХЭДЭН ЭМНЭЛЭГ БАРИВАЛ ХЭРЭГТЭЙ БАЙМААР. ТЭГЭЭД БОЛОВСРОЛГҮЙ БӨХӨӨС БИД ЮУ Ч ХҮЛЭЭХЭВДЭЭ!

Avatar

Зочин 2020-12-09 202.9.46.1

Сү Батболд Бороо гоулдтай ТБГ байгуулж 14 тонн алтыг нь хулгай хийчээд зүгээр өнгөрсөн хулгайчид офшорт нэлээд мөншө байгаа нь гарцаагүй. Бас тэр мөнгөө гадаад угааж E Mart ггэдэг сүлжээ их дэлгүүр оруулж ирсэн.Харин манай АТГ яагаад энэ хүнийг шалгахгүй байгаан .

Avatar

Зочин 2020-12-09 217.138.220.190

Сайхан ЕОК маань чуулганаар 7 ерөнхий сайдыг оролдоно гээд бүх нийтэд зарлачаагүй билүү? Тэр үйл ажиллагаа нь бодит хэрэг болж эхэллээдээ. Хүмүүсийг хэлмэгдүүлж харлуулахдаа гаршсан ЕӨК шүү дээ

Avatar

зочин 2020-12-09 202.131.225.150

энэ бол МАН-ынхан Сү. батболдоо дэвшүүлэхгүй гэсэн хар пиар л даа. угаасаа үнэр нь ялзарсан коммунист суртал ухуулга л байна. ер нь сүүлийн үед иймэрхүү ажлыг хамгийн сайн гүйцэтгэж байгаа хүн бол харвардын коммунист Оюунэрдэнэ болоод байгаа. тэр сөрөг хүчин болоод өөрийн намын үзэл бодол нийлдэггүй хүмүүсийг дарж, өөрөөс нь өөр үзэл бодотой улс төрчдийг нухчин дарж ганцаар ноёрхох дарангуйллын системийн схемийг маш сайн зурж байгаа нөхөр. Бид бас хүнээ таньдаг байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-09 202.126.89.218

Харин тийм байх магадлал тун их шүү.

Avatar

Зочин 2020-12-09 172.98.82.230

Таван толгойг төрд зүгээр өгчихсөн хүн юу гэж Оюу толгойгоос юм авах вэ.

Avatar

Зочин 2020-12-09 89.187.168.42

ХЭНИЙ ЗОХИОЛ ГЭДЭГ НЬ 10 20 МЯНГАН БЭЭРИЙН ЦААНААС ҮНЭРТЭЭД БАЙХ ЮМ ЭНЭ УРВАГЧ МОНГОЛ ОРНЫГ МИНЬ ХОРЛОЖ СҮЙТГЭЖ ХАНАХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙХДАА??? ХОЛ ОЧИЖ ДАЛД ОРЖ БҮҮ ҮЗЭГД ЖЕНКО МИНЬ

Avatar

Зочин 2020-12-09 45.125.247.110

Su Batbold gishuun manai Suhbaatar duurgees olon ch sonsgogdoj bidendee heregtei olon ch ajil sanaachilj hiij heregjuulsen. Uyiin uyed l ner turiig ni unagah, harluulah zorilgotoi zohioluud yavj l baidag ter bolgond undesleltei tailbariig ugch nyatsaaj gem buruuguigee notolj irsen. Amjilt husey

Avatar

Зочин 2020-12-09 202.126.89.225

Сү. Батболд хэрэггүй байхаоо

Avatar

Зочин 2020-12-09 144.48.38.150

Bolovsrol, medleg, turshlagaar guitsehgui yum baina gej tootsood harluulaad ehelsen uu? Ene bohir yum aa odoo bolih heregtei ard tumen ch hersuu bolson demii yumand olon saya dollar ureh yumdaa

Avatar

Зочин 2020-12-09 144.48.38.150

Ямар завхарсан юм нь болоод байнаа??? Гадныхан чинь хэдэн арван саяаар л хөдлөх байлгүйдээ? Энэ Женко яасан их илүүдээ гарсан мөнгөтэй юм бэ?? Тийм л юм бол энэ мөнгөө ард иргэддээ сая төгрөг өгөхгүй яасан юм??

Avatar

партизан 2020-12-09 122.201.31.142

ШАЛГАХ Л БАЙГАА ДАА ХАРЖ Л БАЙЯ

Avatar

Нэргүй 2020-12-09 66.181.181.248

Ер нь ирээдүйтэй, дэвших магадлалтай буюу сайн ажиллаж байгаа дарга удирдлагууд, улс төр нийгмийн зүтгэлтнүүдийг хэвлэлээр шоглож улмаар нэр хүндэд нь халддаг арчаагүй аргачлал манайд ардчилал хөгжсөнтэй зэрэгцэн буй болсон!? Одоо бүүр цаашлаад гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхнийг хөлсөлж шуналт этгээдүүдийг сонгодог болсон!? Үүнд цэг тавих болсон!? Харамсалтай нь энэ үйл ажиллагааг эрх мэдэлтэнгүүд, боловсрол соёлтой гэгдэх хүмүүсээс эхтэй гэдэг нь харамсалтай!?

Avatar

Зочин 2020-12-09 66.181.181.248

Ер нь ирээдүйтэй, дэвших магадлалтай буюу сайн ажиллаж байгаа дарга удирдлагууд, улс төр нийгмийн зүтгэлтнүүдийг хэвлэлээр шоглож улмаар нэр хүндэд нь халддаг арчаагүй аргачлал манайд ардчилал хөгжсөнтэй зэрэгцэн буй болсон!? Одоо бүүр цаашлаад гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхнийг хөлсөлж шуналт этгээдүүдийг сонгодог болсон!? Үүнд цэг тавих болсон!? Харамсалтай нь энэ үйл ажиллагааг эрх мэдэлтэнгүүд, боловсрол соёлтой гэгдэх хүмүүсээс эхтэй гэдэг нь харамсалтай!?

Avatar

Иргэн 2020-12-09 66.181.181.248

Ер нь ирээдүйтэй, дэвших магадлалтай буюу сайн ажиллаж байгаа дарга удирдлагууд, улс төр нийгмийн зүтгэлтнүүдийг хэвлэлээр шоглож улмаар нэр хүндэд нь халддаг арчаагүй аргачлал манайд ардчилал хөгжсөнтэй зэрэгцэн буй болсон!? Одоо бүүр цаашлаад гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхнийг хөлсөлж шуналт этгээдүүдийг сонгодог болсон!? Үүнд цэг тавих болсон!? Харамсалтай нь энэ үйл ажиллагааг эрх мэдэлтэнгүүд, боловсрол соёлтой гэгдэх хүмүүсээс эхтэй гэдэг нь харамсалтай!?

Avatar

Иргэн 2020-12-09 139.5.218.68

Сонгуулийн дараа очих газар нь тодорхой

Avatar

Зочин 2020-12-09 91.206.168.59

Заваан бохир улс төрөө дотооддоо байлгавал зүгээрдээ. Угаасаа гадаадад нэр хүнд муутай байж улам л дордуулах ажлаа хэсэг бүлэг нөхдүүд өөрсдөө хийх юм

Avatar

Зочин 2020-12-09 66.181.180.54

Путин цөөхөн Монголчуудыг минь талцуулж хагалж бутаргаж дур тавьжийнаа

Avatar

Зочин 2020-12-09 202.9.47.19

МАН-ийн Батболд АН-н шунхлайн …тэй хамтраад SKYTEL -г авсан

Avatar

Зочин 2020-12-09 31.171.154.164

Uuruu unasan huuhed uildaggui gej yavj yavj manai Jonhuu uuriinhuu tavisan havhand barigdanadaa

Avatar

Зочин 2020-12-09 61.14.210.240

ЭНЭ ЖЕНКО ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БОЛЖ ЭЭ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНАДАА!! ӨӨРӨӨ ЯВЧИХ ГЭЭД БАЙГАА БОЛХООР БҮХ Л МУУ АРГА ХЭРЭГЛЭНЭДЭЭ

Avatar

Зочин 2020-12-09 107.77.161.32

женкогийн охин хар Намуунаа АНУ-д амаржсан гэдэг билүү дээ…..ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж