Геологийн төв лабораторийн нэр хүндэд халджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Геологийн төв лабораторийн нэр хүндэд халджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Геологийн төв лабораторийн нэр хүндэд халджээ

Геологийн төв лабораторийнхон “Жи Пи Эф” компанийнхантай хуйвалдаж дээж сольдог байсан гэх  мэдээлэл зарим сайт, хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ асуудалтай холбоотойгоор  Геологийн төв лабораториас мэдэгдэл гаргаж, өөрийн байр сууриа илэрийллээ.  Уг мэдэгдэлд “Монгол Улсын Геологийн төв лаборатори нь шинжилгээний үр дүнг удирдлага, хяналт санхүүгийн хувьд хараат бус бие даасан байдлаар гаргадаг Олон улсын түвшинд итгэмжлэгдсэн 60-аад жилийн түүхтэй Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх зэргийн мэргэжлийн байгууллага юм.

Гэвч сүүлийн өдрүүдэд экспортод гаргасан мөнгөний хүдрийг төлөөлөх боломжгүй, холбогдох стандарт арга технологийн дагуу авч боловсруулалт хийгээгүй гурван өөр газраас авч  гурван лабораторид хэн өгч шинжлүүлсэн нь тодорхойгүй шинжилгээний үр дүнг харьцуулан холбогдох мэдээллийн хэрэгслүүдээр сөрөг мэдээлэл явуулан байгууллагын нэр хүндэд халдаж байгаад гүнээ харамсаж байна.

Дахин ийм асуудлаар байгууллагын нэр төрд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүй халдвал зохих хууль хяналтын байгууллагад хандахаа талуудад албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-16 150.129.140.33

та нарын хийсэн ажлын дутагдлыг хэлж , улсаа хохироож буй ажилтан байж байгааг сануулсанд их эмзэглэж буй НО-той гэсэн үг...харин энэ мэдээллийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаагаасай....

Зочин 2016-03-16 150.129.140.33

та нарын хийсэн ажлын дутагдлыг хэлж , улсаа хохироож буй ажилтан байж байгааг сануулсанд их эмзэглэж буй НО-той гэсэн үг...харин энэ мэдээллийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаагаасай....

Зочин 2016-03-16 202.9.40.86

Өөрсдийгөө бүү өмөөр. Та нарын хариуцлагагүй ажиллагаанаас хичнээн орд, илрэл буруу тооцоотой явдгыг мэдэх хүмүүс нь мэднэ ш дээ. Хүдрийн технологийн судалгааг стандартын дагуу хийчихдэг болчихоод өөрсдийгөө өмөөр. Төмөр, нүүрс мэтийн амар төрлийг л хийдэг болохоос нарийн технологийн судалгааг хйиж чадахгүй мөртөлөө чаддаг юм шиг хүний мөнгө үрдэг жмшээ олон байгаа шүү. Ийм л болохоор чинь сайн мэргэжилтэнгүүд чинь гарч яваад одоо дандаа туршлага муутай, залуучууд ( ядаж л зөв, алдаагүй, найруулгатай бичиж чаддаггүй) л байгаа биз дээ. Өөрсдийнхөө ажлыг хянаж дүгнэ. Алдаагаа ол. Улсын хөрөнгөөр өчнөөн сайхан тоног төхөөрөмжтэй болчихоод сохор зоосны нүхээр хараад байвал танайхаар хэн шинжилгээ хийлгэх вэ? Ядаж гадныхан тоож харахгүй байгаа үед шүү.

chi bitgii dongos 2016-03-16 49.0.186.85

chi bitgii dongos