Өнөөдрөөс орон нутгийн оюутнууд буцаж байна | News.MN

Өнөөдрөөс орон нутгийн оюутнууд буцаж байна

Өнөөдрөөс орон нутгийн оюутнууд буцаж байна

Өнөөдрөөс орон нутгийн оюутнууд буцаж байна

Орон нутагтаа буцах оюутнуудаас энэ сарын 7-нд шинжилгээ авч эхэлсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг БШУЯ-тай хамтран оюутнуудыг орон нутаг руу буцаах ажлыг өнөөдөр /2020.12.09/-өөс  зохион байгуулж байгаа юм байна.

 Өнөөдрийн байдлаар  2795 оюутан нийт 67 автобусаар 21 аймгийг зорьж байгаа юм. Тэд нийслэлийн гурван цэгээс нийтийн тээврээр зорчиж, гэртээ харина.

Спортын төв ордны зогсоолоос 29 автобусаар 1221 оюутан Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймагт зорчжээ. Мөн ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв руу явах 12 автобусаар 455 оюутан орон нутгаа зорьж байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2020.12.09/ мэдээлэл өгсөн юм.

ОЮУТНУУДЫГ ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ АЖИЛ МАРГААШ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.АЙДОС: 

-Оюутнуудыг нэгдсэн зохион байгуулалтаар орон нутаг руу нь явуулах ажил маргааш хүртэл үргэлжилнэ. Улаанбаатараас нийтийн тээврээр зорчих гурван цэгийг дотуур байртай ойр цэгт сонгосон. Шинжилгээ өгсөн 5000 оюутан 21 аймагт зорчих юм. Оюутнуудыг сум руу зорчуулах асуудлыг тухайн аймгийн онцгой комисс шийднэ. Эдгээр оюутны шинжилгээг дотуур байранд нь авсан гэлээ.

БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.ЭНХ-АМГАЛАН: 

-Өнөөдрийн хувьд 7 их, дээд сургуулийн 22 дотуур байрны 2,700 орчим оюутныг 67 автобусаар, 21 аймаг руу буцаах ажил эхлээд байна. Эдгээр оюутны шинжилгээг  дотуур байранд нь авсан. 31 дотуур байрны нийт 7,839 оюутныг шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ ажил дууссан гэлээ.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарын мэдээлснээр 16.476 оюутан шинжилгээнд хамрагджээ. Мөн дотуур байрнаас гадуур амьдарч буй оюутнууд дараах цэгүүдэд шинжилгээ өгөх боломжтой.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оюутан 2020-12-09 43.228.130.186

12 сарын 05-нд өгсөн шинжилгээний хариу гараагүй байна. Маргааш зам хаагдах гээд байна. Тэр сайтад тавьсан утаснуудын чинь алин ч залгаад авахгүй байна. Ямар хариуцлаггүй юм бэ. Хан-Уул 15-р сургууль дээр 2 удаа очоод авахгүй хаагдсан гээд 18 дугаар сургууль дээр гуйж байж өглөө. Ямар ч зохион байгуулалт алгаа.

Avatar

Зочин 2020-12-09 202.55.188.82

odoo haaj boohguiee, gargaj l taaraa

Avatar

123456 2020-12-09 49.0.212.165

Одоо хааж боохгүй биш. Хатуу хөл хорио 14-нийг хүртэл сунгагдчаад байна тэнэгээ

Avatar

Оюутан 2020-12-09 43.228.130.186

12 сарын 05-нд өгсөн шиншилгээний хариу гараагүй байна. Маргааш зам хаагдах гээд байна. Тэр сайтад тавьсан утаснуудын чинь алин ч залгаад авахгүй байна.

Avatar

Uher 2020-12-09 66.181.161.70

Umhii a l nuud zailsan deer ashgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж