Өнөөдрөөс орон нутгийн оюутнууд буцаж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс орон нутгийн оюутнууд буцаж байна

Өнөөдрөөс орон нутгийн оюутнууд буцаж байна

Орон нутагтаа буцах оюутнуудаас энэ сарын 7-нд шинжилгээ авч эхэлсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг БШУЯ-тай хамтран оюутнуудыг орон нутаг руу буцаах ажлыг өнөөдөр /2020.12.09/-өөс  зохион байгуулж байгаа юм байна.

 Өнөөдрийн байдлаар  2795 оюутан нийт 67 автобусаар 21 аймгийг зорьж байгаа юм. Тэд нийслэлийн гурван цэгээс нийтийн тээврээр зорчиж, гэртээ харина.

Спортын төв ордны зогсоолоос 29 автобусаар 1221 оюутан Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймагт зорчжээ. Мөн ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв руу явах 12 автобусаар 455 оюутан орон нутгаа зорьж байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2020.12.09/ мэдээлэл өгсөн юм.

ОЮУТНУУДЫГ ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ АЖИЛ МАРГААШ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.АЙДОС: 

-Оюутнуудыг нэгдсэн зохион байгуулалтаар орон нутаг руу нь явуулах ажил маргааш хүртэл үргэлжилнэ. Улаанбаатараас нийтийн тээврээр зорчих гурван цэгийг дотуур байртай ойр цэгт сонгосон. Шинжилгээ өгсөн 5000 оюутан 21 аймагт зорчих юм. Оюутнуудыг сум руу зорчуулах асуудлыг тухайн аймгийн онцгой комисс шийднэ. Эдгээр оюутны шинжилгээг дотуур байранд нь авсан гэлээ.

БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.ЭНХ-АМГАЛАН: 

-Өнөөдрийн хувьд 7 их, дээд сургуулийн 22 дотуур байрны 2,700 орчим оюутныг 67 автобусаар, 21 аймаг руу буцаах ажил эхлээд байна. Эдгээр оюутны шинжилгээг  дотуур байранд нь авсан. 31 дотуур байрны нийт 7,839 оюутныг шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ ажил дууссан гэлээ.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарын мэдээлснээр 16.476 оюутан шинжилгээнд хамрагджээ. Мөн дотуур байрнаас гадуур амьдарч буй оюутнууд дараах цэгүүдэд шинжилгээ өгөх боломжтой.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж