Эрүүл мэндийн чиглэлд хийсэн олон ажлаар дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтаж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн чиглэлд хийсэн олон ажлаар дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтаж байна

Монгол, Куба Улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож буй билээ.  

Хоёр орны харилцааг тодорхойлох олон дурсамжтай үйл явдал түүхийн хуудсыг нэмсээр буй бөгөөд орчин цагийн хамтын ажиллагаа нь эрүүлмэнд, биотехнологи, боловсрол, соёл зэрэг олон салбарт хөгжиж байна. Тэр дундаа манай улсын эрүүл мэндийн салбарт Кубаулс болон тус улсын элчин сайдын яамнаас оруулсан хувь нэмэр болон авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн болон тус улсын биотехнологийнололт амжилтын талаар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионmой цөөн хором ярилцлаа.

– Сайн байна уу. Юуны өмнө Монгол, Куба улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн мэнд хүргэе. Хоёр орны орчин цагийн хамтын ажиллагаа эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, соёл зэрэг олон салбарт бэхжин хөгжиж байгаа билээ.  Энэхүү хамтын ажиллагааны хувьд ямар сэтгэгдэлтэй байгаа тухайгаа товч хуваалцана уу?

– Хүн ард болон эртний түүхэн дэх асар их чадвартай хоёр үндэстний улс төрийн давхцалаархоёр улс хамтын ажиллагааны замаар аялж эхэлсэн нь 1960 оны 12-р сарын 7-ны өдөр байв. Энэ 60 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн хоёр улсын харилцаанд олон үйл явдал болж өрнөсөн. Даяаршиж буй энэ дэлхий ертөнцөд манай хоёр ард түмний харилцаанд үргэлжлэн өргөжүүлж бэхжүүлэх хүсэл эрмэлзэл давамгайлж буйг  би онцолмоор байна.Куба улс Гадаад бодлогын зарчмууд болох ард түмний бүрэн эрхт байдал болон өөрсдийгөө тодорхойлох шийдвэрийг хүндэтгэх зэрэг НҮБ-ын зарчмуудыг харгалзан үзэж эдийн засгийн хориг арга хэмжээний бодлогыг эсэргүүцсэн тогтоолыг жил бүр гаргадаг бөгөөд үүнийг Монгол Улс дэмждэг.

Манай хоёр улс олон талт олон улсын байгууллагуудын хүрээнд хэлэлцэж, хэлэлцээр хийж чухал ач холбогдолтой асуудлаар өргөн хүрээнд хамтран ажилладаг. Энэхүү талбар дахь үйл ажиллагаа нь манай хоёр талын харилцааны чухал хэсэг юм. COVID-19 цар тахал энэхүү үхлийн аюултай өвчнөөс хүн амыг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан энэ онд хийхээр төлөвлөж байсан ажлуудын заримыг хойшлуулах шаардлагатай болсон. Аюулгүй байдал эрүүл мэндийн нөхцөл байдал сайжрахаар дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх эдгээр үйл ажиллагаануудыг дахин үргэлжлүүлэх болно.

– Хамтын ажиллагааны хүрээнд Монголын эрүүл мэндийн салбарт томоохон ямар ажлуудыг амжилттай хийж хэрэгжүүлж байгаа вэ?

– 2017 оноос бид Эрүүл мэндийн яам, Монгол Улсын чихрийн шижин судлалын төв ялангуяа Монгол Эм Импэкс Концерн ХХК-тай Heberprot P бүтээгдэхүүнийг бүртгэх, хэрэглэх болон монгол эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр нягт хамтран ажилласаар ирлээ.

2018 онд энэхүү бүтээгдэхүүнийг Монгол Улсад бүртгэсний дараагаар манай дипломат төлөөлөгчийн газар болон Монгол Эм Импэкс Концерн ХХК хамтран энэхүү бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын бүх төрлийн  эмнэлэг болон хүрээлэнгүүдэд хэрэглүүлэх техникийн талаарх олон удаагийн уулзалт, хурал зохион байгуулж Куба мэргэжилтнүүдээр монгол эмч нарт сургалт орсон. 2019 онд Улаанбаатар хотын 1-р эмнэлэг, Монгол Эм Импэкс Концерн болон Кубын Генетикийн инженерчлэл, биотехнологийн төв хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар чихрийн шижин өвчний хөлний шархлааны хүндрэлтэй өвчтөнүүдийн дунд тус бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд нэвтрүүлэхэд чухал алхам болсон.

Куба улсын эрдэмтдийн гарган авсан биотехнологийн ХЕБЕРПРОТ-П бүтээгдэхүүний тусламжтайгаар  чихрийн шижингийн хөлний шархтай олон өвчтөнүүдийг эмчилж, хөл тайрагдах эрсдлээс сэргийлж чадсан туршлагатай. Тэгвэл дэлхийн олон оронд хэрэглэгддэг уг бэлдмэлийг 2018 оны гуравдугаар сард Монгол Эм Импэкс Концерн Монгол улсад амжилттай нэвтрүүлж, энэ төрлийн өвчтэй олон хүн үр шимийг нь хүртэж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл чихрийн шижин өвчний хүндрэлийн улмаас  зовж шаналж буй 60 гаруй монгол өвчтөнийг хөлөө тайруулахаас сэргийлж чадсан юм. Монгол  Эм Импэкс Концерн болон Монгол Улсын эмнэлэгүүд хооронд хамтын  ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурснаар уг бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, чихрийн  шижин өвчний үеийн хөлний шархлааг эрт илрүүлэх, хяналтыг  сайжруулах,  эмчлэх,  эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд  хамтран  ажиллаж байна.

– ХЕБЕРПРОТ-П бүтээгдэхүүний тусламжтай чихрийн шижингийн хөлний шархтай олон өвчтнүүд хөлөө тайруулах эрсдлээс сэргийлж чадаж байгаад баяртай байна. Кубын биотехнологийн дэвшил болсон ХЕБЕРПРОТ-П бэлдмэлийг Куба улсад ямар байдлаар хэр өргөн хүрээнд ашигладаг вэ?

– Heberprot-P бүтээгдэхүүнийг олон арван орны 360 мянга гаран өвчтнүүдийн чихрийн шижингийн шархлаатай хөл,  хүндэрсэн шарханд хэрэглэснээр үр дүнтэй мөхлөг бий болгож, хөлөө тайруулах эрсдлийгбагасган эдгэрэх боломжтойг харуулж байна.

Кубын Генетикийн инженерчлэл биотехнологийн төвийн бүтээгдэхүүн нь хүний рекомбинант дахь эпидермийн өсөлтийн факторт идэвхтэй эмийн найрлага болох 53 амин хүчлийн пептидийг агуулж байдаг. Энэхүү бүтээгдэхүүн нь цор ганц, өөрийн ангилалдаа анхных бөгөөд чихрийн шижин өвчний шархлаат хэсэгтшууд үйлчлэн шарханд маш түргэн хугацаанд мөхлөг үүсгэдэг онцлогтой.

Куба улсад 1980 оноос хойш чихрийн шижин өвчнийг эмчлэх хөтөлбөр хэрэгжиж буй бөгөөд үүнд нь энэ өвчний улмаас үүсэх хүндрэлийн нэг болох чихрийн шижингийн хөлнийшархтай өвчтнүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний цогц хөтөлбөр багтсан. 2007 оноос хойш Heberprot P-г Куба улсад хэрэглэж эхэлсэн бөгөөд хүндрэлтэй бүх чихрийн шижин өвчтэй хүмүүст энэхүү эмийг хүргэх нийтлэг эмчилгээний практик арга болсон.

2020 оны наймдугаар  сарын байдлаар Куба улсад 100,287 өвчтөнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж эдгээсэн бөгөөд Венесуэл улсад нийт 241,928 өвчтөнд эмчилгээ хийжээ. Мөн бусад 31 орны 18,023 өвчтөн энэхүү шинэлэг бүтээгдэхүүний эмчилгээний ачаар хөлөө тайруулахаас аврагдсан байна.

Дэлхийн 360,228 гаруй өвчтөн Кубын энэхүү биотехнологийн бүтээгдэхүүний үр шимийг хүртжээ.

2020 оны наймдугаар  сарын байдлаар Куба улсад 100,287 өвчтөнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, эдгээсэн бөгөөд Венесуэл улсад нийт 241,928 өвчтөнд эмчилгээ хийжээ. Мөн бусад 31 орны 18,023 өвчтөн энэхүү шинэлэг бүтээгдэхүүний эмчилгээний ачаар хөлөө тайруулахаас аврагдсан байна.

ХЕБЕРПРОТ-П бүтээгдэхүүнийг хэрэглэдэг улс орнууд: Венесуэл, Аргентин, Эквадор, Турк, Алжир, Ливи, Доминик, Панам, Уругвай, Гүрж, Хятад, Гватемал, Орос, Вьетнам, Ангол, Мексик, Никарагуа, Саудын Араб, Индонез, Сейшелийн арал, Сент Люсиа, Филиппин, Шри Ланка, Өмнөд Африк, Беларусь, Словак, Парагвай, Оман, Египет, Иордан, Кувейт, Сент Винсент, Гренада

– Монголд энэхүү бэлдмэлийн эмчилгээ нь хэр үр дүнтэй, ач холбогдолтой байгаа талаар танилцуулахгүй юу?

– Монгол Улсад суугаа Кубын Элчин сайдын яам энэхүү хүчин чармайлтын нэгээхэн хэсэг болж хүний эрүүл мэндэд тустай, Кубын биотехнологийн дэвшил болсон Heberprot P-г тус хүнд хэцүү өвчний хүндрэлээс болж зовж шаналж буй монгол өвчтнүүдэд шууд хүргэхээр уйгагүй ажиллаж байна.Манай Элчин сайдын яам Монгол Эм Импэкс Концерн болон дээр дурдсан эмнэлгүүдийн удирдлагуудад чихрийн шижин болон түүний хүндрэлийг арилгах үндэсний хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлэхийг ажил хэрэг болгоход нь хамтран ажиллахын зэрэгцээ тэдэнд талархаж байна.

Ингэснээр өнөөдөр чихрийн шижин өвчтэй, хөлөө тайруулан тахир дутуу болох эрсдэлтэй зуу зуун монгол өвчтөнүүд хөлөө тайруулах эрсдлээс аврагдах юм. Энэ зорилгыг үргэлжлүүлэн урагшлах боломж бололцоог дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтойгоо золгож буй Куба болон Монголын найрамдлын бат бэх холбоо өргөжүүлсээр байна.

– Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж