Засгийн газрын өнөөдөр /2020.12.09/-ийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлэв. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг үе шаттай нээхээр болсон билээ.
Хотын дарга Я.СУМЪЯАБАЗАР:
-Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээнд эрсдэлийн зэрэглэл тогтоож, эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн эхлүүлэх саналтай байгаа. Хими цэвэрлэгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын материалын худалдаа, авто зогсоол, такси үйлчилгээ зэрэг байгууллагыг нээхээр болж байна. Мөн цар тахал агаар дуслаар дамждаг тул эрсдэл бүхий салбарууд болох саун, фитнес, алжаал тайлах төвүүд, баар зэргийг нээхгүй. Цаашид 10, 10 хоногоор үйл ажиллагааг нээх саналтай байгаа.
Нийт 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана.
АРВАНХОЁРДУГААР САРЫН 14-ӨӨС ЭХЛЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ НЭЭХ БАЙГУУЛЛАГУУД:
- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
- Барилгын материалын худалдаа
- Модны зах
- Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
- Ресторан /тусгай нөхцөл шаардана/
- Кафе /тусгай нөхцөл шаардана/
- Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
- Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
- Кофе шоп
- Хувцас захиалга, засвар
- Гутал захиалга, засвар
- Гэр ахуйн тавилгын захиалга засвар
- Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
- Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
- Цүнх захиалга, засвар
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож, түлхүүр засвар
- Цаг засвар
- Хими цэвэрлэгээ, угаалга
- Гэрэл зураг
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Нийтийн бие засах газар
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
- Авто засвар /агрегат, кузов/
- Дугуй засвар
- Автомашины угаалга
- Автомашины доторлогоо
- Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
- Автозогсоол /Битүү, ил/
- Нийтийн байрны үйлчилгээ
- Барилга засвар
- Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана / зэргийг нээхээр болж байна.
Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна.
"ҮСЧИН, ТҮЦ, СУРГАЛТЫН ТӨВ ЗЭРГИЙГ ДАРААГИЙН ЭЭЛЖИНД НЭЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА"
Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.
Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:
- Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
- Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Үсчин
- Амралт, жуулчны бааз
- Зочид буудал
- Дэн буудал
- Түргэн үйлчилгээний цэг
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
Ш.ОЧ
ИРгэн 2020-12-09 202.9.40.141
Бичиг хэргийн дэлгүүрүүд байхгүй байна
Unshigch 2020-12-09 202.9.41.52
Mungugui hooson honoh gej baina geed baihaar ni udriin orlogooroo amidralaa zalguuldag humuusiin ajliin bairiig neej baigaa yum bishu . Yasan ih uu haidag yum ve.
Ha 2020-12-09 202.126.88.166
Hesegcsilen neeh zeb zoogiin gazriin chiree hooronf zai baih heregtei
Зочин 2020-12-09 139.5.216.17
Mashin dotorlodog businestei neg darga bainaa
Ккккк 2020-12-09 66.181.161.103
Хоолны газар маскаа тайлахгүй хоол идэх үү
Ok 2020-12-09 202.21.108.187
2 ‘metriim zaind suugaad id
Зочин 2020-12-09 192.82.64.248
алт мөнгө ч гэх шиг, номын дэлгүүрүүдээ нээхгүй яав даа
Зочин 2020-12-09 202.9.46.192
ББСБ гэж байхгүй байна мөн үү
Зочин 2020-12-09 103.26.195.44
Үсчингүүдийг үтэр түргэн нээхгүй бол энэ хүмүүсийн эр эм нь ялгагдахгүй болох нь байна шүү. Дэлгүүр дотор хэдэн алмас шиг хүмүүс л гүйлдэж харагдах боллоо.
Зочин 2020-12-09 64.119.16.124
ЯГ. ҮНЭН !!!!
Зочин 2020-12-09 202.126.90.14
Үхэж байсан тэнэг шийдэл. Монголын төр аливаа юмыг хорьж хаах шийд гаргахаас өөр юу ч хийж чадахгүй нь харагдлаа. Хэсэгчлэн сулруулна гэж юун эргүү юм донгосоод байнаа.
kk 2020-12-09 202.9.41.18
tsainii gazar hetsyy yum bainaa
Gantugs 2020-12-09 202.126.88.166
uschin heehgui yum uu
Зочин 2020-12-09 103.57.95.169
Дуудлагаар үсээ засуулья
Зочин 2020-12-09 202.179.24.198
Дуудалгаар бариа хийлгээд яалаа!
123456 2020-12-09 49.0.212.165
Дуудлагаар гулгаа массаж хийлгэе
Зочин 2020-12-09 103.57.95.169
Буудлууд одоо өрөөгөө нийтийн байр шиг сараар нь түрээсэлвэл нээгдэж болох юм биш үү.
Good idea 2020-12-09 202.21.108.187
Zov sanaa
123456 2020-12-09 49.0.212.165
Ганбууш л зочид буудалд сар жилээр нь хөлсөлж амьдардаг гэсэн
Зочин 2020-12-09 64.119.17.236
Ресторан, кафе байхад кофе шот хэрэг байна уу? оронд нь үсчингээ нээгээч
Зочин 2020-12-09 192.82.69.21
Дан худалдаа үйлчилгээ. Эдийн засаг баларч бн. Барилга, Үйлдвэрлэлээ нээгээчээ.
Зочин 2020-12-09 202.21.100.210
Үсчин кантакттай
Зочин 2020-12-09 139.5.219.240
РЕСТОРАН НЭЭЖ ЯАХ ЮМ БЭ ???????
Зочин 2020-12-09 64.119.18.150
Шинэ жил тэмдэглэнэ биз дээ
Зочин 2020-12-09 66.181.185.134
ихэнх нь манангын хулгайч нарын эзэмшилд байдаг юмаа
/*-*/ 2020-12-09 49.0.212.165
Юм л бол МАНАН МАНАН л гэх юм Энхбаярын МАХН ч гэсэн МАН-угшилтай шдээ
Зочин 2020-12-09 202.72.247.58
тэр баар, рестораныхаа оронд ҮСЧИНГ ажиллуулаач. БААР, РЕСТОРАН БИДЭНД ХЭРЭГГҮЙ.
Зочин 2020-12-09 64.119.16.124
Үсчинг яагаад, ямар учраас нээхгүй байхаар шийдэв ээ?
Зочин 2020-12-09 202.9.46.88
үсээ засуулахад маскаа тайлж үйлчлүүлэх шаардлагатай болдог
Зочин 2020-12-09 64.119.16.124
Нээрээ тийм юмаа!