Засгийн газрын өнөөдөр /2020.12.09/-ийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлэв. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цагаас эхлэн хатуу хөл хориог сулруулж, зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг үе шаттай нээхээр болсон билээ.
Хотын дарга Я.СУМЪЯАБАЗАР:
-Хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан нийт 52 төрлийн үйлчилгээнд эрсдэлийн зэрэглэл тогтоож, эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн эхлүүлэх саналтай байгаа. Хими цэвэрлэгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын материалын худалдаа, авто зогсоол, такси үйлчилгээ зэрэг байгууллагыг нээхээр болж байна. Мөн цар тахал агаар дуслаар дамждаг тул эрсдэл бүхий салбарууд болох саун, фитнес, алжаал тайлах төвүүд, баар зэргийг нээхгүй. Цаашид 10, 10 хоногоор үйл ажиллагааг нээх саналтай байгаа.
Нийт 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана.
АРВАНХОЁРДУГААР САРЫН 14-ӨӨС ЭХЛЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ НЭЭХ БАЙГУУЛЛАГУУД:
- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
- Барилгын материалын худалдаа
- Модны зах
- Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
- Ресторан /тусгай нөхцөл шаардана/
- Кафе /тусгай нөхцөл шаардана/
- Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
- Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
- Кофе шоп
- Хувцас захиалга, засвар
- Гутал захиалга, засвар
- Гэр ахуйн тавилгын захиалга засвар
- Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
- Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
- Цүнх захиалга, засвар
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож, түлхүүр засвар
- Цаг засвар
- Хими цэвэрлэгээ, угаалга
- Гэрэл зураг
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Нийтийн бие засах газар
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
- Авто засвар /агрегат, кузов/
- Дугуй засвар
- Автомашины угаалга
- Автомашины доторлогоо
- Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
- Автозогсоол /Битүү, ил/
- Нийтийн байрны үйлчилгээ
- Барилга засвар
- Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана / зэргийг нээхээр болж байна.
Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна.
"ҮСЧИН, ТҮЦ, СУРГАЛТЫН ТӨВ ЗЭРГИЙГ ДАРААГИЙН ЭЭЛЖИНД НЭЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА"
Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.
Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:
- Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
- Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Үсчин
- Амралт, жуулчны бааз
- Зочид буудал
- Дэн буудал
- Түргэн үйлчилгээний цэг
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
Ш.ОЧ
Холбоотой мэдээ