Украин авлигын эсрэг хууль батлав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Украин авлигын эсрэг хууль батлав

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Украин авлигын эсрэг хууль батлав

 

Украины парламент авлигын эсрэг хууль баталжээ. Үүгээрээ тэд авлигын эсрэг бодитой алхам хийж буйгаа Европын холбооны удирдлагуудад харуулахыг хүссэн аж. Киевийн эрх баригчид Европын холбооны орнууд руу визгүй зорчих эрхийг авах хүсэлтэй байгаа юм. Үүний тулд тэд Европын холбооны зарим шаардлагад нийцэх хэрэгтэй болжээ. Өмнө нь Украин авлигад идэгдсэн улс гэдгийг сөрөг хүчний  Юлия Тимошенко олон нийтэд зарлаад байв.

 

Авлигын эсрэг хуулийн дагуу Украины улстөрчид хөрөнгө орлогын мэдүүлгээ цахим сүлжээгээр олон нийтэд зарлах болж байна. Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаар мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээхээр авлигын эсрэг хуульд заажээ. Үүний зэрэгцээ Украинд авлигаас сэргийлэх үндэсний агентлагийг байгуулан ажиллуулж эхэлсэн байна.

 

Украинд 2014 онд Оросын талыг баримтлагч ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагаасан жагсагчдын тэмцлийн гол зорилго нь Европын холбоонд нэгдэж, эдийн засгаа тэлэх байсан юм. Гэвч одоо болтол Украины Европын холбоонд нэгдээгүй төдийгүй улс төрийн тогтворгүй байдал үүссэнээс Крым хойгийг Москвад буцаан алдаж, зүүн хязгаарт салан тусгаарлах үймээн дэгдсэн юм. Виктор Януковичийг түлхэн унагаасны дараа шинэ засгийн газар байгуулагдсан боловч урьдынхаас дээрдэх зүйлгүй байгаад ард түмэн сэтгэл гонсгор байна.  

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ovgon 2016-03-16 43.228.130.158

orosiin hulgaich deeremchidees salaagui tsagt hetsuu de, orosuud ch aravdan, bat (203.91.118.*) met shig urvagchdiig ni ashiglaj hutgan uimuulj tonon deeremdeh geed anaad suuj bgaa.

ovgon 2016-03-16 43.228.130.158

orosiin hulgaich deeremchidees salaagui tsagt hetsuu de, orosuud ch aravdan, bat (203.91.118.*) met shig urvagchdiig ni ashiglaj hutgan uimuulj tonon deeremdeh geed anaad suuj bgaa.

ХЭХЭ 2016-03-16 202.5.195.125

ОРОСУУДААС СУРСАН ЮМНААСАА САЛАХ Ч ТУХ ХЭЦҮҮ ДЭЭ ХАХАХХАХ

Huga 2016-03-16 71.198.253.33

N.ENKHBAYRAAS jishee avbal ch hoholuudad bolomj bii.zagalmailsan etsgiig barij boldogiig haruulsan da

Зочин 2016-03-16 103.9.90.210

ЭХЛЭЭД ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙГАА ГАДААДЫНХНАА ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. СААКАШВИЛИ МЭТИЙН НОВШНУУДЫГ. ДАРАА НЬ НАЦИСТУУДАА ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ИЙМ ХУУЛЬ БАТАЛЖ БАЙГАА НЬ САЙН ХЭРЭГ. ГЭХДЭЭ ТЭДНИЙ ОЛИГАРХУУД БҮГД ХУВИЙН СУМАН БАТАЛЬОНТОЙ. ТЭД НЬ БҮГД БАРУУНЫ САНХҮҮЖИЛТТЭЙ ГЭЭД .. ХЭЦҮҮ ДЭ ХЭЦҮҮ

Зочин 2016-03-16 203.91.118.70

Тэнэг Иванаас ухаантай хохол байдаг гэж сонсоогүй юм байна.

Зочин 2016-03-16 103.229.120.174

Сайн хүн, сайн улс төрийн хүчин гэж байхгүй. Сайн тогтолцоо гэж бий. Сайн тогтолцоо өөд явж байгаа украйны ард түмэн тэнэг ивануудыг тохуурхан харж байх цаг ойрхон биз ээ.

Зочин 2016-03-16 202.21.106.137

МОСКВА. /RIA Novosti/. Америк, Голланд, Их Британи, Франц, Герман, Италичуудын бараг гуравны нэг нь Крымын хойгийг ОХУ-ын нэг хэсэг гэж үзэж байна. Үүнийг мэдээллийн “Sputnik” агентлаг болон радиогийн захиалгаар Их Британийн судалгааны алдартай компани болох “Populus” болон Францын “Ifop” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. “Крым бол Оросын нэг хэсэг гэж та үзэж байна уу? эсвэл үгүй юу?” гэдэг асуултад Италийн оршин суугчдын 39 хувь нь, германчуудын 37 хувь нь тийм гэж хариулсан байна. Их Британи болон Нидерландад Крым бол ОХУ-ынх гэж үзэж байгаа хүмүүсийн тоо тус тус 33 болон 32 хувьтай байна. Крым Оросын нутаг дэвсгэр гэж үзэж байгаа хүмүүсийн тоо АНУ болон Францад 26 хувьтай байгаа бөгөөд харин “Мэдэхгүй” гэдэг хариултыг АНУ-д хамгийн олон хүн буюу 42 хувь нь өгчээ. “Populus” компанийн мэргэжилтнүүдийн энэ сарын 4-9-нд АНУ, Нидерланд, Их Британид явуулсан санал асуулгад 18-аас дээш насны 3092 хүн оролцсон байна. Гуравдугаар сарын 8-10-нд Франц, Итали, Германы иргэдийн санаа бодлыг Францад олон нийтийн дунд санал асуулга явуулдаг эртний компани болох “IFop” судалжээ. Тус компанийн санал асуулгад 18-аас дээш насны 3001 хүн оролцжээ.

Зочин 2016-03-16 202.179.27.226

amerikuud bol eronhii bolobsorol mash muutai hvmvvsee. gazariin zurag deer amerikee zaaj chadahgui hvn ch zondoo baisan..

РАВДАН 2016-03-16 202.70.46.213

МАНАЙХААС ТУРШЛАГА СУДЛААГҮЙ БОЛ Ч ОЛИГТОЙ ЮМ ХИЙЖ ЧАДААГҮЙ БИЗ ДЭЭ!