Дэвид Боуйгийн зоосыг сансарт нисгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Дэвид Боуйгийн зоосыг сансарт нисгэжээ

Дэвид Боуйгийн зоосыг сансарт нисгэжээ

Нэгдсэн Вант улсын бүх зоосыг хэвлэдэг Роял Минт домогт дуучин Дэвид Боуйд хүндэтгэл үзүүлэн, өөрийнх нь дүрээр зоос бүтээсэн билээ. Тэрхүү зоосыг ийнхүү сансарт нисгэсэн байна. Дэвид Боуй маш олон сансартай холбоотой сэдэвтэй бүтээл туурвиж байсан юм. Тухайлбал, Ангараг дээрх амьдрал, Сансрын орчил нэртэй дуунууд, Хар од цомог зэрэг нь үзэгчдийн хүндэтгэлийг хүлээн доиог мэт яригдаж байжээ. Тиймдээ ч Роял Минт түүнд хүндэтгэл үзүүлэн бүтээсэн зоосоо сансарт илгээжээ.

Дэвид Боуйгийн дүрээр бүтээсэн зоос бол Роял Минтийн урлагийнханд зориулж бүтээсэн гурав дахь зоос билээ. Түүнээс өмнө Queen хамтлаг, Элтон Жон нарт зориулсан зоос бүтээгдэж байжээ. Гэхдээ Дэвид Боуйгийн зоос сансарт илгээгдсэн анхных юм.

Зоос агаар мандлаас дээш 35,656 метрт хүрч, 45 минут болсны дараа дэлхийд эргэн иржээ. Дэвид Боуй 2016 онд 69 насандаа таалал төгссөн. Дэвид Боуйгийн дүрээр урласан зоосыг олж авах сонирхолтой хүмүүс маш олон байдаг ч зоос хамгийн хямддаа 3 паунд, үнэтэй нь 72 паунд хүртэл байдаг аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж