Ээждээ барьсан Б.Алдарын гэнэтийн бэлэг олны сайшаалыг хүртэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ээждээ барьсан Б.Алдарын гэнэтийн бэлэг олны сайшаалыг хүртэв

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Ээждээ барьсан Б.Алдарын гэнэтийн бэлэг олны сайшаалыг хүртэв

МУГЖ дуучин Т.Ариунааг бид бүхэн гал цогтой, дайчин, хөдөлмөрч уран бүтээлч гэдгээр нь андахгүй сайн таньдаг. “Асаж байгаа гал шиг цогтой байхыг хүсдэг алмааз эрдэнийн чулуу шиг хатуу байхыг хүсдэг дөл адил улалзаж байгаа туг шиг жавхаатай байхыг би хүсдэг ээ” хэмээн өөрийгөө илэрхийлсэн удаатай.

Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон юм. 1967 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төмөрийн охин болон Улаанбаатар хотноо мэндэлсэн билээ. Дунд сургуульд байх үеээс урлагт хөл тавьж урлагтай амьдралтай холбосон тэрбээр энэ жил 49 нас хүрлээ. Том хүү Б.Алдар нь аялан тоглолтоор яваа ээждээ цахим хуудсаараа томоохон бэлэг барьж, олны хайр хүндлэлийг хүлээгээд авав.

Б.Алдар Ээждээ нэртэй шүлгээр ийн бэлэг барьсан юм.
Ариухан хэвлийгээс тань төрөөгүй ч хүү чинь
Алтан дэлхийд таньтайгаа амиараа холбоотой юм шүү ээжээ
Хэвлийгээс тань унаагүй ч хүү чинь
Хэлэх ганцхан ижий минь та минь юм шүү
Зөв буруу явахад минь
Зөөллөж хүүгээ ухааруулдаг ижий минь
Зөндөөн их гомдсон ч хүүгээ үл буруутгах
Зөрүү бүхнийг минь тэгшлэх сүүн замтай ижий минь
Гэнэн томоогүй насыг минь зэмлэж биш зөвлөж хайрласан ижий минь
Гэрэл цацруулсан төрхөөрөө хүүгээ зоригжуулж итгэл бэлэглэдэг бурхан минь
Амьдралын шатанд бүдэрсэн ч хүүгээ ухаарлын хүчээр босгодог таныхаа
Ангир уургыг тань шимээгүй ч хайраар тань өссөн юм шүү хүү чинь
Зуурдын биш үүрдийн холбоотой болохоор таныгаа гэсэн хайр минь
Зуу Зуун жил өнгөрөвч мөнх юм шүү ээжээ
Нэгэн насаар нь баярлуулж таныгаа чадахгүй ч
Нэрийг тань сэвтүүлэлгүй явна гэж хүү чинь өөртөө андгайлдаг юм
“Таньдаа төрсөн өдрийн мэнд хүргэе” гэсэн юм.

“Хүүхдүүд маань өсөж бойжиж эрийн цээнд хүрч амьдралын их хаалгаруу орж байна. Алс холын замд сэтгэлийн гүнээс ундрах үгийн хүчийг ээждээ хайрласан хөвгүүдээ, ханыгаа санан баярын нулимс унаган явж байна. Миний хоёр хүү ээж, аавынхаа үргэлжлэл болж амьдралын их замдаа зөвийн үрийг суулгаж байгааг хараад сэтгэл уужирч байна. Эгцэлж харсан бүхэнд чинь хайр энэрэл дүүрэн эвий, нялх моднууд минь салхи сөрөн урга тэнгэрт тултлаа урга! Хайртай шүү Алдрайхан үр минь” гэж гэнэтийн бэлгэнд сэтгэлийн үгээрээ хариу барив.

Олны хайр хүндлэлийг хүлээдэг дуучин бүсгүйд төрсөн өдрөөр нь том хүүгээс нь барьсан гэнэтийн бэлгэнд түмэн олон “Ухаантай сайн хүү байна” гэж урмын үгээр мялааж, магтаал, сайшаалыг харамгүй хайрласан юм.

О.АРИУН

ЭХ СУРВАЛЖ: WWW.URLAG.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-16 202.21.117.122

good2

Зочин 2016-03-16 103.229.121.128

төрсөн ээж нь тэгээд яахын

зочин 2016-03-16 59.153.112.112

Сайн хуу байна.Бичсэн захидлыг нь уншаад нуднээс нулимс оорийн эрхгуй гарлаа.Ариунаа сайн дуучин,сайн ч ээж.танай гэр булд аз жаргал хусэе.

741 2016-03-16 202.179.11.186

ЮУ ВЭ??? ЮУ ЯРИАД БНА АА??? ТЭР ТОМ ХҮҮ НЬ АРИУНААГИЙН ХҮҮ БИШ БСАН ЮМ УУ... ЭНЭ ШҮЛЭГНЭЭС НЬ УНШИХАД ХОЙД ЭЭЖ НЬ БСАН ЮМ УУ???

Зочин 2016-03-16 66.249.82.89

Ариунаа насаараа хуурамч дүр исгэж шоугаар амьдарлаа одоо зуугийн талыг насалж байгаа хүн бодит хөрсөн дээрээ буух болоогүй юу.

ББ 2016-03-16 122.201.26.171

ЭНЭ ХҮМҮҮСИЙН АДИЛ АРИУНААД Ч АЛДАР ХҮҮД Ч ТАЛАРХАЖ БН. ГЭХДЭЭ ХҮМҮҮС НЭГ ЗҮЙЛИЙН ТАЛААР ЕРДӨӨ ХЭЛЖ ЯРИХГҮЙ ЮМ. ЮУ ГЭВЭЛ АЙЛ ГЭРТ ААВ ХҮН ДҮН НУРУУТАЙ, ЭХНЭРЭЭ Ч, ҮР ХҮҮХДҮҮДЭЭ Ч АДИЛ ТЭГШ ХАЙРЛАН ХАЛАМЖИЛЖ, НЭГИЙГ НЬ НӨГӨӨГӨӨС ИЛҮҮ ДУТУУ ҮЗЭН, ЯЛИХ ЯЛИХГҮЙ ӨӨ ДУТАГДАЛ ХАЙХГҮЙ, ХҮҮХДҮҮДИЙН ДЭРГЭД ҮГ ХЭЛ, ААШ АВИРАА ААВ ХҮН ШИГ АВЧ ЯВЖ ИРСЭНД Л ГОЛ УЧИР ОРШИЖ БУЙ ГЭЖ ҮЗЭЖ БН. ААВ ХӨВГҮҮДЭД БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Зочин 2016-03-16 122.201.26.171

хэрэв аав нь том хүүгээ ээжээс нь өмөөрөөдл, ялих ялихгүй өө сэв хэлээдл байсан бол хүүхдэд тун муугаар тусах байсан нь ойлгомжтой.

Сайнаа 2016-03-16 203.91.116.34

Энэ хүүд олон хүн баярлаж байгаадаа Бидэнд ийм сайхан сэтгэл дутаад байгаа шүү

Залуу 2016-03-16 103.57.92.42

АЛДАРААР Ч, АРИУНАА ЭГЧЭЭР Ч БАХАРХАЖ БАЙГАА ШҮҮ. ГЭР БҮЛД ТАНЬ ХАМГИЙН САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Зочин 2016-03-16 103.57.92.42

Ариунаа дуучин бахархмаар ажилсаг, бас сайхан сэтгэлтэй, сайн ээж. Алдар хүү ч ухаалаг сайн хүү болохоо харуулж олны хайрыг хүлээж байна. Та нартаа аз жаргал хүсье.

БАХАРХАЛ 2016-03-16 202.179.11.94

ХӨӨРХИЙ АРИУНАА САЙН ЯВААД САЙХАН ЭХ ОРОН, УХААНТ ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ХУРДАН ИРЭЭРЭЙ. ОЛНЫ ӨМНӨ ОД МЭТ ............ ЯВААРАЙ

Зочин 2016-03-16 122.201.21.226

Uneheer saihan

Zochin eej 2016-03-16 202.21.105.27

Setgeliin gunees garsan saihan shuleg baina. Setgeliin ugend uran yaruu baih ni chuhal bish. Mash gun gunzgii aguulga ni uneheer saihan baina. Setgeldee iim aguu hundleliig teej baigaa huu bol medeej uhaantai, ireeduitei ih sain huu gedeg ni haragdaj baina. Ariunaa ugaasaa erch huchtei, unen ugtei, hun buriin setgeliin nandin utsiig hunduj chaddag bishirmeer duuchin, saikhan emegtei shuu dee. Duunii nariin hug ayaiig olj hunii setgeld hurgeh, huuhdiin setgeliin nariin utsiig olj heregtei ugeer ni shagnaj uhaaruulj, balansiig ni barij humuujuuleh ni Ariunaad yu ni hetsuu baih ve dee ali ali ni ih uran nariin medremj uhaan shaardah utgaaraa yag l adilhan bna shuu dee. Setgeliin nandin medremj gej ene dee. Huud Mongol hun bur bayarlaj baina. Zaluuchuudad ene talaaraa ulger bolj baina shuu Aldar huu mini ee. Chinii gereltei ireedui tod haragdaj baina. Tsaashdaa oor shigee zaluust, teneg zaluuchuudiig soyon gegeeruulehed Setgeliin nandin sedevtei hun hoorondiin hariltsaanii lekts sain unshval ch chi mun hol yawna daa. Setgel zuich ch yum u. Niigmiin tuluu hun hoorondiin hariltsaanii tuluu mergejil ezemshihiig husie.

би 2016-03-16 202.179.27.250

Галтай цогтой онжавд минь ухаантай хүү заяажээ нээрээ уйлмаар байна шүү уйлана аа яадаг юм

Зочин 2016-03-16 43.242.242.59

Бусад хүүхдүүд үлгэр аваасай. Яасан сайхан ухаалаг бичсэн байна вэ. Та бүгдэд аз жаргал сайн сайхныг хүсье. Харин Буяндорж аав та юу бодож байна даа

Зочин 2016-03-16 183.81.171.135

good

эх хүн 2016-03-16 119.40.103.34

уншаад өөрийн эрхгүй нулимс гарлаа. ариунаа ч мундаг хүү ч ухаантай

Zochin 2016-03-16 202.180.220.186

Sain huu bna, huugee zuv usgujee, ali ali ni mundag yumaa

Зочин 2016-03-16 59.153.115.171

Мундаг ухаантай хандаж б/сан болохоор энэ хүүд ийм сайхан сэтгэгдэл төрүүлсэн б/на шүү дээ Хүний өөрийн гэж ялгалгүй өсгөсөн болохоор Төрүүлсэн ээждээ хайртай л байлгүй яахав дээ гэхдээ хэн өөрт нь хамгийн дотно хандаж өсгөн хүмүүжүүлсэн гэдэгт б/гаа юм Ухаантай хүү б/на Би чгэсэн айлын өргөмөл охин гэхдээ төрүүлснээс илүү өргөж авсан аав ээжийгээ гэдэг дээ

Зочин 2016-03-16 124.158.107.20

Uhaantai huu umaa

Зочин 2016-03-16 45.117.34.9

Ариунаадаа аз жаргал хүсье.Ухаантай хүү байна.Ачлалыг санах сэтгэл гэдэг сэтгэлийн хамгийн дээд нь юм шүү.

зочин 2016-03-16 103.9.90.4

Ямар мундаг хүү вэ энэ хүүг би бишэрч байна амжилт дүүдээ ээж ааваа хайрлаж яваарай эхнэр бол олддог харин ээж аав олдоггүй юм шүү миний дүү энэ үгийг санаж яваарай мундаг хүү хэлэх үг олдохгүй байна баярлалаа

иргэн 2016-03-16 202.179.26.11

Сайн хүү байна.Төрсөн төрөөгүй ээж гэж ялгадаг хүн гэж байхгүй.2 ээждээ 2-ланд л хайртай байгаа.Мундаг үнэхээр хэнч уншаад уяраж хайлахаар шүлэг байна.Ариундаа болон гэр бүлд нь сайн сайханг хүсэн ерөөе.Амжилт хүсье Алдараа дүүдээ.

Зочин 2016-03-16 150.129.142.42

Төрүүлсэн эх чинь хараад гомдохоор шүлэг бичжээ яаж ч бодсон 10 сар хэвлийдээ тээж ангир уургаа хөхүүлсэн ээж гэдэг энэ насны буянтан билээ ямар ч од ямар ч алдартан, мөнгө байгаад тарүүлсэн эхийн гаьяаг булаах боломжгүй юм шүү

Зочин 2016-03-16 124.158.109.62

Уаа. Манайхан ингээд базаахгүй байж төрсөн тэлсэн гээд хуваагдаад, төрүүлсэн ээжийгээ илүү хайрлах ёстой ч гэх шиг балайраад байдгышд. Хэн хэнийгээ яаж хайрлах, ямар шүлэг бичих нь чи бидэнд падгүй шүү үнэндээ. Сайн ээж сайхан хайрлаж өсгөсөн бн, хариуд нь ухаантай хүү ухаантай сайхан зүйл бичжээ. NICE

zochin 2016-03-16 202.229.167.80

uneheer eejdee hairtai huugiin setgelees l turuh goyo shuleg bna.

уншигч 2016-03-16 103.57.94.165

өөрийнх нь ээж нь яачихсан юм бол? Аль алинд нь л хайртай байлгүй дээ бодвол?

munkhuu 2016-03-16 104.59.120.41

Ариунаа үнэхээр ховор хүн юм даа, хүний үрийг өөрийнхөөс ялгалгүй сайхан өсгөнө гэдэг тийм амар юм биш шүү, адаглаад л өөрийн хүүхдийг загнах, цохиод авахад ч яах ч үгүй, хүний хүүхдэд нэг эвгүй үг хэлбэл л гоморхоод явчихдаг. Сайхан ээж Ариунаад баяр хүргье

Зочин 2016-03-16 103.229.123.121

Good news

Зочин 2016-03-16 182.160.33.168

Iiim saixan yum l xorvoog duurgej baigaasai

Зочин 2016-03-16 202.21.106.136

Дуучин Ариунаадаа үргэлж эрч хүчтэй ,цоглог,байхыг ерөөе.уран бүтээлийн өндөр амжилт

зочин 2016-03-16 103.10.22.2

амаргүй даваа шүү. гэхдээ ариунаа ухаантай эмэгтэй юмаа. хүүгээ өөрийн юм шиг өсгөнө гэдэг амар гэж үү

Зочин 2016-03-16 203.91.116.94

good

zochin 2016-03-16 202.21.106.156

Ariunaa bolon huud sain saihaniig husie!