Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тус улс нь удаан хугацааны турш хөндий харилцаатай байсан АНУ-тай харилцаагаа эргэн сэргээхэд бэлэн гэдгийг мэдэгдлээ. Мөн тэрбээр хоёр улсын харилцаа “түүхэн чухал үе дээрээ ирээд байна” хэмээн онцолжээ.
АНУ-БНХАУ-ын Бизнесийн зөвлөлийн цахим хурал өчигдөр /2020.12.08/ болсон ба энэ үеэр Ван И Хятадын талаар баримталж буй АНУ-ын бодлого "бодит, оновчтой байдал" руу эргэж орох шаардлагатай байна хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн тэрбээр “Хоёр улсын хоорондох зөрчил улам бүр өсөн нэмэгдэж буй нь АНУ-ын хүйтэн дайны хоцрогдсон сэтгэлгээ, үзэл суртлын ялгавартай үзэл баримтлалтай холбоотой хэмээн мэдэгдээд хамгийн гол нь бие биенийхээ түүх соёл, сонголт, ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах нь чухал гэдгийг онцолжээ.
АНУ-БНХАУ-ын Бизнесийн зөвлөл нь Хятадад бизнес эрхэлдэг Америкийн 200 гаруй компанийн эрх ашгийг төлөөлж ажилладаг ашгийн бус байгууллага юм.
Трампын засаг захиргаа Хятадын засгийн газрын эсрэг хэд хэдэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа энэ үед Ван И ийнхүү дээрх үгийг дайж байна. Хамгийн сүүлд Даваа гаригт АНУ-ын Төрийн департамент Хонконгийн асуудалтай холбоотойгоор Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны 14 албан тушаалтанд шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
zochin 2020-12-09 49.0.212.165
Уг нь дэлхий Xятадын гарт орж болмооргүй л байх юм. Миний дайсны дайсан бол миний нөхөр гэдэг биз дээ.
Зочин 2020-12-09 192.82.67.173
Энэ даруухан ёс зүйг барьсан байдлаараа Хитад өөртөө нэн итгэлтэй байгааг нь харуулж бн! Америк шиг тэвдэж бачимдан савлахгүй бн!!
Зочин 2020-12-09 183.182.114.47
Оюуны өмчын хулгай болон технологио хамгаалаад хэдэн сарын дотор вакцинаас авахуулаад илт илүүгээ дэлхийд мэдрүүлж эхэлж байж эргэнэ гэж юу л бол доо-АНУ..
Зочин 2020-12-09 103.26.193.75
bidend l dulduidaj bna trump deerdee
Монгол хүн. 2020-12-09 103.10.21.23
Хятад улс олон хүнтэй ч хэзээ ч Америкийг давж гарахгүй. 10 жилд нэг төрөлхийн ухаан сэргэлэн сургалгадаа сайн цоорцон ангийн дарга хүүгээс нус.аа гоожуулсан шал далий халт.ар банди яаж ч хувцасаа дээшлүүлээд үргэлж хуулах гэж нов.ш царайлж явж байдаг шиг АНУ хятадын харилцаа тийм байсаар байх. Америкчууд бол маш парагматик мөртөө оюун ухаан нь үргэлж хувьсан хөгжиж байх чоно гэвэл хятадууд бол тарвага л юм даа.
Zochin 2020-12-09 202.126.89.140
hytaduud bugdiig ni hulgailsan. amerkid hytadad gaihuulah yum baihgui bolson.
/*-*/ 2020-12-09 49.0.212.165
Ишш муусайн хоцрогдсон юмны үлдэгдлүүд яасан ч богинохон бодолтой байдаг юм бэ дээ чааваас
Яаж ч бодсон 2020-12-09 192.82.72.175
АНУ, Хятадын сөргөлдөөн мэдээжээр аль аль улсад хохирол учруулна. Гэхдээ яаж ч бодсон АНУ ялж таарна. Учир нь зөв нь АНУ-гийн талд.Хятадууд технологийн хулгай, худалдааны ашиг зэрэг, шинжлэх боловсролыбын салбараас асар их хулгай хийдэг улс шүү дээ.