Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.12.09/ мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд covid-19 халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгдэж дотоодын халдвар 443 боллоо. Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт батлагдсан 893 тохиолдол болж байна.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас бусад дөрвөн аймагт өвчлөл бүртгэгдээгүй байна. Тодруулбал,
- Улаанбаатар хотод 128
- Дархан-Уул аймагт – 45
- Дорноговь аймагт – 31
- Орхон аймагт – 25
- Говьсүмбэр аймагт – 4
- Сэлэнгэд – 207
- Архангай аймагт – 3 тохиолдол байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан 893 тохиолдлоос 384 нь эдгэжээ. Одоогоор 500 хүн эмчлүүлж байна. Мөн 320 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улаанбаатар хотод шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ-ийн 2 ажилтан лаборант, ариутгагч нарын шинжилгээний хариу эерэг гарлаа. Нийслэлд багц голомтонд өвчлөл бүртгэгдээгүй. Мөн Сэлэнгэ аймагт шинээр 3 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 207 боллоо.
"АЛТАЙ" ЗОЧИД БУУДЛААС ЗУРГААН ГЭР БҮЛИЙН 20 ХҮН COVID-19 ХАЛДВАР АВСАН
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа covid-19 халдварын нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-"Алтай" зочид буудалд тусгаарлагдаж байсан 29 хүнээс covid-19 илэрсэн гэх мэдээлэл байна. Тухайн зочид буудалд тусгаарлагдаж халдвар авсан хүмүүс гомдол мэдүүлж байна. Иргэд тусгаарлах байрнаас халдвар авч байгаа юм бишүү. Тусгаарлах байрны халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа вэ?
-"Алтай" зочид буудалд байрласан 20 гаруй хүнээс халдвар илэрсэн. Тус зочид буудалд батлагдсан 4 тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарласан. Зургаан гэр бүлийн 20 хүн өвчилсөн. Тус зочид буудлыг тусгай үүргийн нислэг татсан үеэс тусгаарлах байрны зориулалттай ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Хэчнээн тусгаарлах байранд хэдэн хүнийг тусгаарлаж байна вэ?
-Тусгаарлалтын 46 байранд 1206 хүн. Нийслэлд 10 тусгаарлах байранд 362 хүн байна.
Дам хавьтлын хүмүүсийг тусгаарлах байранд биш гэрийн ажиглалтад байлгаж болох уу?
-Хоёрдогч хавьтлуудыг гэрээр тусгаарлаж байна. Ойрын хавьтлуудыг тусгайлан бэлтгэсэн ажиглалтын байранд тусгаарлаж байна.
Эмч ажилчид халдвар авч байна. Хаанаас халдвар авч байгааг шалгаж тогтоосон уу?
-Манай эмч ажилчид халдварт өртөж байна. Ажилбар хийх явцдаа болон хувцсаа тайлах үедээ эрсдэл өндөр байна. Хувцас тайлах үедээ халдвар авсан байх магадлалтай. Хэдийгээр эмч ажилчид хамгаалах хэрэгслийн хувцсаа өмсч сурсан боловч олон цагаар ажиллаж байна.
-Орон нутгийн иргэд PCR шинжилгээ өгч чадахгүй, лаборатори хүрэлцээгүй асуудал гарч байна. Улсын хэмжээнд хэчнээн PCR шинжилгээ авах лаборатори байна вэ?
-Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговийн Замын-Үүдэд PCR лаборатори ажиллаж байна. Цаашид бусад аймагт PCR шинжилгээ авах машин суурилуулах ажлыг зохион байгуулна.
-Түргэвчилсэн оношлуурын ихэнхдээ PCR шинжилгээний хариутай зөрж байна.Шаардлага хангахгүй түргэвчилсэн оношлуур хэрэглэх шаардлага байна уу?
-Түргэвчилсэн тест үр дүнтэй. 98-100 хувийн баталгаатай. Зарим тохиолдолд лабораторийн нөхцөлд хариу үгүйсгэгдэх тохиолдол байна. Гэхдээ хүн амын дунд түргэвчилсэн тест хамгийн үр дүнтэй нь.
-Орон нутаг руу зорчих иргэдийн шинжилгээний хариу хүлээлт үүсгэж байна. Дийлэнх нь 72 цагт багтаж гарахгүй тохиолдол их байгаа юм. Шинжилгээний хариуг хурдан гаргах боломж нөхцөл байна уу. Үүнд Эрүүл мэндийн яам ямар арга хэмжээ авч байна?
-Лабораториудад шинжилгээний хариу хоногтоо гарч байгаа ч цахим хаягт шивж оруулах нь удаашралтай байна. Энэ асуудал цэгцэрч эхэлж байна. Тандалтын зорилгоор болон PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д шилжүүлж, хариуг гаргаж байна.
Б.ЦЭЦЭГ
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Tuesday, December 8, 2020
Холбоотой мэдээ