ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.12.08/ тус улсыг хагалан бутаргах, ийм үйлдэлд хүмүүсийг уриалан турхирсан хүмүүст хорих ял оноох тухай хуульд гарын үсэг зурж% баталгаажуулсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тус улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30, 31 дүгээр зүйлд өөрчлөлт оруулж, ийм зүйл заалтыг нэмжээ.
Энэхүү шинэ хуулийн дагуу салан тусгаарлах үзэл гаргасан болон ОХУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахыг оролдвол 6-10 жилийн хорих ялаар шийтгэх аж. Харин ийм үйлдэлд олон нийтийг уриалан, турхирвал 500 мянган рублиэр торгох, давтан зөрчил гаргавал нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх юм байна.
Эх сурвалж: XINHUA, Kommersant
Холбоотой мэдээ