“Sputnik V” вакцин хийлгэхийн тулд 2 сар архи хэрэглэхгүй | News.MN

“Sputnik V” вакцин хийлгэхийн тулд 2 сар архи хэрэглэхгүй

COVID-19

“Sputnik V” вакцин хийлгэхийн тулд 2 сар архи хэрэглэхгүй

“Sputnik V” вакцин хийлгэхийн тулд 2 сар архи хэрэглэхгүй

ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг “Sputnik V” вакциныг хийлгэхийн тулд сүүлийн хоёр сарын турш архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх ёстойг тус улсын засгийн газрын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Роспотребнадзор агентлагийн тэргүүн Анна Попова анхаарууллаа.

Түүний хэлснээр уг вакциныг хийлгэхээс өмнө хүмүүс хамгийн багадаа хоёр долоо хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй байх ёстой ба анхны тунг хийлгэсний дараа зургаан долоо хоног архийг цээрлэвэл бүрэн гүйцэд дархлаа тогтох аж. Мөн тамхины утаа нь уушгийг цочроож, дархлааны хариу урвалыг бууруулдаг тул хийлгэхээс өмнө болон дараа тамхи татахгүй байхыг зөвлөжээ.

Харин үүний дараа Оросын Эпидемиологи, Микробиологийн Судалгааны Үндэсний Төвийн захирал Александр Гинцбург “Согтууруулах ундаа хүний дархлааны системд хортой нөлөө үзүүлдэг нь үнэн боловч нэг хундага шампайн дарс ямар ч хор нөлөөгүй” хэмээн ярьжээ. ОХУ-ын хувьд 2003 оноос хойш архины хэрэглээ мэдэгдэхүйц буурсан ч дэлхийд согтууруулах ундааны хэрэглээгээр тэргүүлсээр байгаа юм.

ОХУ-д одоогоор Covid-19-ийн эсрэг хоёр төрлийн вакцин албан ёсоор бүртгүүлээд байгаагийн нэг “Sputnik V” юм. Харин нөгөөх нь Новосибирскийн Вектор судалгааны төвд бүтээсэн “EpiVacCorona” вакцин билээ. Тус улсын иргэд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн вакцинжуулалтад хамрагдаж эхлээд байна.

Эх сурвалж: Moscow Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-09 202.9.41.86

Пөөх, энэ сайт ч архины хамааралтай эсвэл архи, согтууруулах ундаагаар орлогын ихэнхээ олдог дэлгүүрийн эздээр дүүрчихсэн юм аа

Avatar

Зочин 2020-12-09 49.0.212.165

Архигүй 2 сарыг чинь Орос Монгол хоёр эрчүүд барахгүй байх өө

Avatar

Зочин 2020-12-09 146.115.161.230

Moderna giin vaccine avna geed bsan n iim uchirtain bnsht hehe

Avatar

Монгол хүн. 2020-12-09 103.10.21.23

Дэлхийд Оросоос өөр ямар улсын Вакцин 2 сар архи уухгүгйгээр хийлгэнэ гэж байна? Мууу оюун санааны хул.гайч оросууд бусад улсуудад сая саяаар нь ард түмэндээ вакцин хийгээд ирхээр нь тэндээс хэдэн вакцин туугаад дараа нь орсотоо Ноу Хау-н судлаад 2 сарын дараа гэхэд арай гайгүй үр дүнтэй жинкэн орос вакцинаа гаргачина гэсэн нохой тооцоо бас яваад байна. Өөөдгүй мууу өг.өр өвгөн Путин Женко Баглуу 2-н арга барил яг адилхан халт.ар аргаар байх юм даа.

Avatar

Монгол хүн. 2020-12-09 103.10.21.23

Спутник бол хайш яаш яаран сандран гаргасан Пропаганда ер нь бол үнэндээ шингэн D витамин л даа. Оросуудад одоо Спутникийг бөөнөөр нь хийгээд нөлөөлөхгүй болхоор нь та нар архи уусан учраас Корона тусаад үхэж байна шүү гэж мэдэгдэх Путиний засгийн газрын заль. Очиж очиж дэлхийн хамгийн архичин ард түмэнд 2сар архи уухгүйгээр үр дүнггээ өгөх вакцин гэдэг чинь Монгол хүнд мах идэхгүй 2 сар болбол Корона вакцин үр дүнгээ өгнөө гээд хийж байгаатай яг адилхан. Путин нэг муу нохой зальтай н**ш.

Avatar

/*-*/ 2020-12-09 49.0.212.165

Исламын шашинтнуудад маш үр дүн сайтай вакцин юм. Орос, Монгол, Xятад, Өмнөд Солонгос хүн бол асар их архичин болж буй ард түмнүүд тул ямар ч үр дүн гарахгүй байх эд юм.

Avatar

Зочин 2020-12-09 192.82.69.21

Даанч цөөхөн хүн хийлгэж байна гэсэн. ойлгомжтой юм бн.

Avatar

Зочин 2020-12-09 64.119.18.150

Алкаш иван бол хэзээч бутэхгуй юм байна л даа, 2 сар гэдэг чинь энгийн иван тэвчихэд хэцуу ш дээ

Avatar

Зочин 2020-12-09 149.74.112.49

ДЭБ д zuvshuurugduugvi, vr dvn ni todorhoi gvi ene vaktsin talaar yaagaad bicheed bna? 70%iin batalgaatai vaktsin tuhai bichsen shigee vndesleltei wm bicheech. Ene bol Mongol vndesten II erh adhgiin tuluu asuudal

Avatar

chi 1990 ondoo vldej dee.. 2020-12-09 64.119.23.110

orosuud arhi uudag baga bolson ch dee.tsag oor bolson ch dee.er ni bol 1990 onoos hoish torson hvmvvs ali ch orond arhi uuh ni baga bgaa daa..

Avatar

Зочин 2020-12-09 59.153.113.41

hezee ch butehgui shaardlaga baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж