Хойд Африк дах Аль Каидагийн нэгэн бүлэглэл тус тивд жихад буюу өөрсдийнх нь нэрлэсэн мусульман шашинтны ариун дайныг зогсоохоор тэмцэж байгаа Франц болон бусад оронд халдлага үйлдэнэ гэж заналхийлжээ.
Тагнуулын нэгэн тасгийн мэдээлснээр мягмар гаригт Аль Каидагийн нэгэн бүлэглэл Зааны ясан эргийн Гран Бассам хотод гарсан халдлага нь дайснууддаа барьсан бэлэг байсан гэж мэдэгдсэн гэнэ. Дээрх халдлагын үеэр 18 хүн амиа алдсан билээ.
Лалын хэт даврагчид Зааны ясан эрэгт гарсан халдлага бол Барууныханд өгч буй сануулга гэж цахим хуудсанд бичсэн байжээ. Тэд хэрэв Сахелийн бүс нутагт хяналтаа тогтоосон газрыг нь зүгээр орхихгүй бол Европын иргэдийг тайван байлгахгүй гэжээ. 2013 онд Мали улсын хойд хэсэгт орогнож байсан алан хядагчдыг устгасан ажиллагааг Францын тусгай хүчин явуулсан юм.
Францын Гадаад харилцааны сайд болон Дотоод хэргийн сайд нар Зааны ясан эрэг улсын ерөнхийлөгч Алассан Уаттаратай уулзсаны дараа алан хядагчид Францыг заналхийлжээ. Уулзалт Зааны ясан эргийн Гран Бассам хотод болсон байна.
Н.ЭНХ