Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ. Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна.
Өмнө нь тусгаарлалтын хугацаа 21 хоног байхаар зохицуулсан байсан бөгөөд энэ хугацаанд иргэдийн зүгээс шүүмжилж байсан юм. Тиймээс эрдэмтдийн саналд үндэслэн 21 хоногийн тусгаарлалтыг 14 болгож, гэртээ долоо хоног тусгаарлахаар зохицуулалт хийжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ